Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 23

Валютын ханш

value

гадаад

“Шаг мад”

trend

Админ

img

2025 оны 10 сарын 23

img

18

news-img

Унгарын нийслэл Будапештэд болох Трамп, Путин нарын уулзалттай холбогдуулан Европын Холбооны Гадаад бодлогын тэргүүн Кая Каллас “Энэ дайнд Орос түрэмгийлэгч, харин Украин бол түрэмгийлэлд өртөгч улс гэдгийг бид мартаж болохгүй. Тиймээс Украинд дарамт үзүүлэх, түүнийг шахах нь буруу хандлага юм”, Их Британийн ерөнхий сайд Кир Стармер “Орос хугацаа хожих тактикаа дахин дахин хэрэглэж байна. Энх тайванд чин сэтгэлээсээ хандаж байгаа ганц улс бол Украин. Харин Путинд энэ хамаарахгүй, тэр хүчирхийлэл ба сүйтгэл сүйрлийг үргэлжлүүлэн сонгож байна. Ийм төрлийн тиранууд, Путины нэгэн адил зөвхөн хүчийг л хүндэтгэдэг”, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Тэд Украины хувь заяаг хэлэлцэж эхэлмэгц ширээний ард заавал украинчууд сууж байх ёстой. Тэд Европын аюулгүй байдалд нөлөөлөх асуудлуудыг ярилцаж эхэлмэгц, ширээний ард европчууд ч мөн заавал байх ёстой” гэж мэдэгдсэн байна. Тэгвэл Путины Будапештэд дамжин очих боломжтой ганц улс болох Болгарын Гадаад хэргийн сайд Георги Георгиев “Хэрвээ энх тайванд хүрэхэд чиглэсэн хүчин чармайлт хийгдэж байгаа бөгөөд үүний нэг нөхцөл нь энэ уулзалт юм бол, түүнийг бүх боломжит аргаар зохион байгуулах нь хамгийн логик шийдэл байх болно” гэж мэдэгдэв. Сурвалжлагч түүнээс “Энэ нь Болгар улс Путинд агаарын коридор нээж өгнө гэсэн үг үү?” гэж асуухад сайд хариуд нь: “Хэрвээ оролцогчдын нэг нь уулзалтад ирж чадахгүй бол уулзалт яаж болох билээ?!” гэж хариулжээ. Болгарын Гадаад хэргийн сайдын энэхүү мэдэгдлийн дараа “New York Times” сонин Зеленский Трамптай уулзсаны дараа Европын удирдагчидтай утсаар юу ярьсныг сайн мэдэх эх сурвалжаас эш татан “Өнгөрсөн баасан гарагт Цагаан ордонд Дональд Трамп Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах үеэрээ түүнээс Орос улсад нутаг дэвсгэрийн буулт хийхийг шаардсан ч эцэст нь энэ шаардлагаа зөөлрүүлсэн аж. Трамп Зеленскийд “Хэрвээ тохиролцоонд хүрэхгүй бол Орос Украиныг ялж чадна” гэж анхааруулсан бол харин Зеленский “Украин өөрийн энэ байр суурин дээр бат зогсох болно” гэж хариулжээ. Иймээс Трамп “Томагавк” пуужин санал болгоогүй юм байна. Европын Холбооны дипломат эх сурвалж манай сурвалжлагчид “АНУ ба Украин улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар ямар нэг ахиц гараагүй ч, өмнөх тохиролцоонуудын хувьд ч ухралт хийгдээгүй” гэж хэлсэн байна” гэж мэдээлэв. Мөн Их Британийн Reuters АНУ-ын Associated Press агентлагтай хамт дэлхийн “гурван том” мэдээллийн хэрэгсэл гэгддэг France Presse агентлаг Украины өндөр түвшний албан тушаалтны хэлснийг эш татан “Трамп Цагаан ордонд болсон уулзалтын үеэр Зеленскийд зүүн Донбассыг Орост буулт хийж өгүүлэхээр дарамт үзүүлсэн. Трамптай хийсэн хэлэлцээ хүнд, хурц өнгөтэй байсан бөгөөд дайныг зогсоох дипломат хүчин чармайлт сунжирч, тойргоор эргэлдэж байгаа мэт харагдаж байна” гэжээ. Мөн барууны хэд хэдэн том хэвлэлүүдийн “Өнгөрсөн долоо хоногт тохирсон Будапештэд болох Дональд Трамп ба Владимир Путин нарын уулзалт болохгүй ч байж магадгүй байна” гэж мэдээлэв. Тухайлбал, АНУ-ын NBC телевизийн сэтгүүлч Гаррет Хааке Цагаан ордны өндөр түвшний нэрээ нууцлахыг хүссэн нэгэн албан тушаалтны хэлснийг эш татсан “Ерөнхийлөгч Трамп хэлэлцээ хийхэд талуудын бэлтгэл хангалтгүй байна гэж үзэж байгаа учир түүний Путинтэй Будапештэд хийхээр төлөвлөсөн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил түр зогссон байна” гэж мэдээлэв. Мөн Reuters Цагаан ордны өндөр түвшний эх сурвалжийг эш татан, “Трамп болон Путины уулзалтыг ойрын хугацаанд хийх төлөвлөгөө одоогоор байхгүй байна. Учир нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар утсаар ярьсан ч асуудлаа тохирч чадаагүй болохоор ойрын хугацаанд ерөнхийлөгчид биечлэн уулзах боломжгүй болсон байна” гэж мэдээлжээ. Ийм утгатай мэдээллийг Axios сайтын сэтгүүлч Барак Равид бас нэрээ нууцлахыг хүссэн Цагаан ордны нэгэн албан тушаалтны мэдээлэлд тулгуурлан гаргажээ. Эдгээр мэдээллүүд гол шалтгааныг “Оросын талаас Украинд гал зогсоох санааг хатуу няцааж байгаа Москвагийн байр суурьтай холбон тайлбарласан байна. Мөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн мягмар гарагт Цагаан ордны Зууван танхимд сэтгүүлчдэд “Будапештэд хийхээр төлөвлөж байсан Путины уулзалтыг зүгээр нэг хий дэмий зүйл болгохыг хүсэхгүй байна. Иймээс Путинтэй уулзалт хийх эсэх талаар эцсийн шийдвэрийг би хараахан гаргаагүй байна” гэж ярьжээ. Тэгвэл Украин болон түүний Европын холбоотнууд өнөөдөр Лондонд цэргийн тусламжийн шинэ гэрээ байгуулах гэж байгаа бөгөөд энэ тухай ерөнхийлөгч Владимир Зеленский “Манай батлан хамгаалах чадвартай холбоотой, олон талаар шинэ агуулгатай, сайн гэрээнд гарын үсэг зурагдана. Энэ гэрээ нь манай улсын аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг болон урт хугацаанд хэрэгжинэ. Дэлгэрэнгүйг одоохондоо хэлэхэд эрт байна. Гэхдээ бүх зүйл энэ долоо хоногт тодорхой болно. Харин АНУ болон Оросын дээд хэмжээний Будапештын уулзалт цуцлагдсан асуудлын хувьд бол фронтын шугам бол дипломат ажлын эхлэл байх ёстой. Гэтэл Орос улс дахин энэ дипломат шугамаас бултаж байна. АНУ-ын холын тусгалтай пуужингийн нийлүүлэлт түр хойшлогдоход Оросын дайн зогсоох дипломат сонирхол автоматаар буурсан. Энэ бол нэг дохио. Иймээс холын тусгалтай зэвсэг энх тайвны түлхүүр байж магадгүй” гэж мэдэгдэв. Энэ бүхэн Европын Холбоо Болгарын Гадаад хэргийн сайдын мэдэгдлээр дамжуулан Путиныг “Украины дайныг зогсооно” гэж амласан тохиолдолд л Унгарт очихыг зөвшөөрөх болно буюу түүнд “шаг” гээд “мад” тавьсан гэсэн үг юм. Тэгвэл шатрын “check­mate” буюу “шаг мад” гэдэг нь Перс хэлний “shааh mааt” буюу “хааны мөхөл” гэсэн үгнээс гаралтай хэллэг билээ.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн анхааралд

Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Шөнийн тарифын хөнгөлөлтөд нийслэл болон аймгийн төв,...

img

8 цагийн дараа

АНУ зөрчилд холбогдсон Иран Улсын иргэдийг эх оронд нь буцаана

АНУ болон Ираны Засгийн газрын зөвшилцлийн үндсэн дээр ираны иргэдийг захиалгат нислэгээр эх оронд нь албадан буцаах болсон талаар И...

img

7 цагийн дараа

Шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлтийг шуурхай зохион байгуулахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна

Аж үйлдвэр эрдэс баялгийн яаманд шатахууны нийлүүлэлттэй холбоотой цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор Тээврийн цагдааги...

img

7 цагийн дараа

“Алтан цом 2025” барилдаан энэ сарын 25, 26-ны өдөр болно

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом 2025” барилдаанд 10-р сарын 25, 26-ны өдөр болох бөгөөд үндэсний шилдэг найман компаний...

img

6 цагийн дараа

Г.Ариунболор: Манай улсын хувьд ойлгомжгүй нэгэн засаглалын субьект нь “Ерөнхийлөгч” гэж үзэх олон улсын судлаачид байдаг

Улс төр судлаач, эрх зүйч Г.Ариунболортой өнөөгийн улс төрийн нөхцөл байдал болон улс төрийн нам, парламент засаглалын асуудлаар яри...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд