мэдээ
Б.Галбадрах: Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялт үргэлжилнэ

Админ
2025 оны 10 сарын 27
29

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхий боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Галбадрахаас улсын хэмжээнд хэдэн багш, ажилчид ажил хаялтад нэгдсэн талаар тодрууллаа.
-Багш нарын ажил хаялтын нөхцөл байдал, байр суурь ямар байна вэ?
-Аравдугаар сарын 16-наас хойш багш нар ажил хаяад нийт долоон ажлын өдөр өнгөрсөн байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ сургуулийн өмнөх болон ЕБС, мэргэжлийн боловсролын 500 гаруй байгууллагын 35 мянган багш, ажилчид ажил хаясан. Нийслэлээс 21 мянга, хөдөө орон нутгаас 14 мянган багш цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардаж байна.
-П.Наранбаяр сайд сургуулиудаар явж багш нартай уулзаж байна. Та бүхэн ямар нэгэн шийдэлд хүрч чадахаар байна уу?
-Бид анх уг тэмцлийг гурван шалтгааны үндсэн дээр эхлүүлсэн. Үүнийхээ хүрээнд БШУҮЭХ-ны ажлын хэсэг, удирдах зөвлөлийнхөн ажиллаж байгаа. Засгийн газартай гурван удаагийн уулзалт хийсэн. Эхний уулзалтад 100 тэрбум төгрөг, хоёр дахь удаагийнх дээр багш нарын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэсэн. Харин гурав дахь уулзалтын үеэр нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долдугаар сарын 1-нээс 10 хувиар нэмэгдүүлнэ гэх байр суурийг илэрхийлсэн. Бусад салбарын төсвөөс 10 хүртэлх хувийг танавал ийм санхүүжилт олж болно гэх шийдэл ярьсан. Гэхдээ уг шийдэл баталгаажаад, төсвийн хуваарилалт өөрчлөгдсөн зүйл байхгүй. Зүгээр л УИХ дээр оруулаад ингэж болох юм гэсэн асуудал яригдаж байгаа.
-Тэгвэл танайхаас ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Манайхаас багш нарын цалин хөлсийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр сая 500 мянга, мөн тус ондоо багтаад гурван сая 500 мянгад хүргэх юм. Бидний зүгээс Засгийн газарт олон гарц, шийдлүүдийг хэлж байгаа. Нэгдүгээрт, төсвөө эргүүлэн татаад хуулийн хугацаанд нь буцаж өргөн мэдүүл. Энэ хугацаандаа төсвийн хуваарилалтаа өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, хуулийн заалт зөрчинө гэх асуудал буюу нийт урсгал зардлын 25 хувьд цалин хөлс байна гэх асуудлаа цэгцэл. Төсвийн тухай хуулиар 30 хүртэлх хувь гэж заасан байгаа. Хамгийн сүүлд хэлэхэд, одоо тавьж байгаа шаардлагыг биелүүлэх шаардлагатай. Үгүй бол ажил хаялт үргэлжилсээр байна. Гэтэл П.Наранбаяр сайд бидэнд ямар ч боломж байхгүй. Үйлдвэрчний эвлэл бидэнтэй уулзаж, тохиролцохгүй байна гэх асуудлыг тавьсан. Тодорхой шийдэлтэй хариу өгөхгүйгээр 20 хувийн нэмэгдэл гэдэг чинь өнөөдрийн худалдан авах чадварыг гүйцэхгүй тоо шүү. Уг нь багш нарын цалинг жил бүр 30, 30 хувиар нэмэгдүүлээд явсан бол гурван сая орчим төгрөг болох байсан. 2025 оныг 2018 онтой харьцуулахад 136 хувиар худалдаг авах чадвар унасан байна. Харин 2021 оноос хойш 76 хувиар худалдан авах чадвар уналтад орсон. Тиймээс багш нарын цалин хөлсийг заавал 2.5-3.5 мянган төгрөг болгох шаардлагатай. Бид олон судалгаа харж байна. Жишээлбэл, багшийн цалин дунджаар 460 орчим ам.доллар. Гэтэл нэг хүн Монголд амьдрах сарын амьжиргааны өртөг нь 571 ам.доллар буюу хоёр сая 100 мянга орчим төгрөг байдаг гэнэ. Тиймээс энэ тоог давж байж багш нар наад захын хэрэгцээгээ хангах асуудал үүснэ. Дээрээс нь маш их хүний нөөцийн дутагдал байгаа учраас үүнийг дагаад ажлын ачаалал үүсч байна. Тиймээс бид цалингаа гурван сая 500 мянгад хүргэнэ. Үгүй бол хугацаагүй ажил хаялт үргэлжлээд л явна.
А.Даваадулам
МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Маргааш 12:00 цагаас М...
3 цагийн өмнө
ХКН-ын IV бүгд хурал болов
Хятадын Коммунист намын Төв Хорооны 20 дахь удаагийн IV бүгд хурал энэ 20-23-нд Бээжинд зохион байгуулагдаж, Төв хорооны 168 гишүүн ...
3 цагийн өмнө
“Ривер гарден” хотхон орчмын хөрсний усны шугам шинэчлэлийн ажил 90 хувьтай байна
Геодези, усны барилга байгууламжийн газраас энэ онд нийслэлд дөрвөн байршилд хөрсний ус зайлуулах шугам хоолой хийж буй. Үүний нэг н...
4 цагийн өмнө
Б.Энхболд: Иргэд цагдаагийн байгууллагад хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх үүргээ хэрэгжүүлэх хэрэгтэй
Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Б.Энхболдтой иргэний зөвлөлийн талаар ярилцлаа. -Иргэдийн зүгээс цаг...
4 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригоо татаж авлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригоо татаж авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны 10 дугаар ...
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



