Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 27

Валютын ханш

value

гадаад

Владимир Зеленский: Маргааш бидэнд “Томагавк” ирэх байх

trend

Админ

img

2025 оны 10 сарын 27

img

43

news-img

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Будапештэд болох байсан Владимир Путинтэй хийх уулзалтыг цуцалсан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж “Хоёр ерөнхийлөгчийн уулзалт үр дүнтэй болох нь Вашингтонд тодорхой байх хэрэгтэй. Энэ уулзалт бүрмөсөн зогсоогүй. Ерөнхийлөгч болон засаг захиргаа энэ уулзалт ирээдүйд болохыг хүлээж байна. Гэхдээ бид итгэлтэй байхыг хүсэж байна, энэ уулзалт жинхэнэ эерэг үр дүнд хүргэж, ерөнхийлөгчийн цагийг зөв зарцуулах ёстой. Харамсалтай нь сүүлийн үед Оросын талын алхмууд нь энх тайван тогтоох чиглэлд хангалтгүй байсан” гэж мэдэгдэв.

Европын улсуудын дээд чуулганаар Европын Холбооны удирдагчид 2026–2027 онд Оросын эсрэг хориг, Украины эдийн засаг, батлан хамгаалах чадавхыг сайжруулахад чиглэсэн Украинд санхүүгийн бүрэн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргав. Энэ дэмжлэг нь Украины агаараас хамгаалах чадвар, агаарын хүчин, фронтод байрлах цэргийн хүчийг бэхжүүлэх, Европоор дамжуулан зэвсэг нийлүүлэх зэрэгт зарцуулахаар шийдвэрлэв. Энэхүү санхүүжилтийн эх үүсвэрийг Оросын царцаасан хөрөнгө болон Европын тусламжийн сангуудаас бүрдүүлнэ гэж чуулганы шийдвэрт тусгасан байна. Иймээс Европын Холбоо Оросын эсрэг авсан шинэ хоригийн дэлгэрэнгүйг нийтлэв. Европын Холбооны энэхүү 19 дэх багц хориг арга хэмжээнд богино хугацааны гэрээнүүдийг 2026 оны дөрөвдүгээр сараас, урт хугацааны гэрээнүүдийг 2027 оны эхний өдрөөс эхлэн хүчингүй болгож Оросоос нефть, хий импортлох болон дамжуулахыг хориглох, Оросын нефтийг зөөвөрлөж байгаа 117 хөлөг онгоцыг нэмж хоригт оруулан үйлчилгээ ба даатгалыг нь хязгаарласан байна. Европын энэ хориг АНУ-ын хоригуудаас харьцангуй сул мэт боловч Оросын төсвийн нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүй болов. Учир нь Оросын эрх баригчид дотоод орлогыг нэмэгдүүлэхийг оролдож, татвар нэмэх, бизнесийн хөнгөлөлтүүдийг багасгаж байгаа энэ үед нефтийн орлого багасвал төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилго нь улам хүндрэх юм.

Европын Холбооны энэхүү чуулганы дараа Брюсселд болсон хэвлэлийн хурлын үеэр Украины ерөнхийлөгч Владимир Зеленский сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Мөн энэ чуулганы үеэр АНУ бас Оросын эсрэг шинэ хориг авсан. Иймээс сэтгүүлчид юуны өмнө түүнээс АНУ-д болсон уулзалтынх нь тухай асуусан юм. Зеленский сэтгүүлчдэд “Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй ч Оросын эсрэг хамтарсан хориг арга хэмжээ авч, уг уулзалтын үр дүн тодорхой болсон. Будапештэд хийх уулзалт Украин оролцоогүйгээр болохгүй, мөн одоогоор бидэнд ‘Томагавк’ пуужин байхгүй байна. Гэхдээ би үүнийг муу зүйл гэж бодохгүй байна. Өдөр бүр шинэ зүйл гарч ирдэг, магадгүй маргааш бидэнд “Томагавк” ирэх байх.Холын тусгалтай  пуужин ашиглах нь Путинд дайны үр дагаврыг бодитоор мэдрүүлэх болно. Иймээс би Европын удирдагчдад хандан Украинд ийм боломж олгоход бүх талаар дэмжлэг үзүүлээрэй гэж уриалж байна. Учир нь энэ нь Орост шууд нөлөөлнө. Холын тусгалтай зэвсэг зөвхөн АНУ-д биш, зарим Европын улсад ч бий, тухайлбал “Томагавк” пуужин. Иймээс Украин эдгээр улстай ярилцах гэж байна. Мөн Оросын царцаагдсан хөрөнгийг ашиглах тухай ярилцана. Бид эдгээр хөрөнгийн ихэнхийг Европоос зэвсэг худалдан авахад ашиглахаар төлөвлөж байна. Оросын өөрийнх нь хөрөнгийг ашиглан Украины агаараас хамгаалах чадвар, агаарын хүчин, хуурай газрын цэргийн хүчийг бэхжүүлж манай иргэдийн амь насыг хамгаалах боломжтой” гэж тайлбарлав.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Маргааш 12:00 цагаас М...

img

3 цагийн өмнө

ХКН-ын IV бүгд хурал болов

Хятадын Коммунист намын Төв Хорооны 20 дахь удаагийн IV бүгд хурал энэ 20-23-нд Бээжинд зохион байгуулагдаж, Төв хорооны 168 гишүүн ...

img

3 цагийн өмнө

“Ривер гарден” хотхон орчмын хөрсний усны шугам шинэчлэлийн ажил 90 хувьтай байна

Геодези, усны барилга байгууламжийн газраас энэ онд нийслэлд дөрвөн байршилд хөрсний ус зайлуулах шугам хоолой хийж буй. Үүний нэг н...

img

4 цагийн өмнө

Б.Энхболд: Иргэд цагдаагийн байгууллагад хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх үүргээ хэрэгжүүлэх хэрэгтэй

Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Б.Энхболдтой иргэний зөвлөлийн талаар ярилцлаа. -Иргэдийн зүгээс цаг...

img

4 цагийн өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригоо татаж авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригоо татаж авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны 10 дугаар ...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд