мэдээ
УИХ-ын гишүүний тэтгэмжийг хүчингүй болгох өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурлаа

Админ
2025 оны 10 сарын 27
46

Иргэн Цогбадрахын Батболд санаачлан, УИХ-ын гишүүний тэтгэмжийн заалтыг хүчингүй болгох өргөдөл гаргаж, иргэдийн гарын үсгийг цуглуулж буй.
Тодруулбал, Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт зааснаар “Гишүүний бүрэн эрх дуусгавар болсон бөгөөд тухайн үедээ ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд УИХ-ын гишүүний үндсэн цалингийн хэмжээнд тэтгэмж олгоно” гэсэн байдаг.
Өргөдөл гаргагчийн тус заалт нь энгийн иргэдийн хөдөлмөрийн хөлсний тэгш байдлыг алдагдуулж, давуу байдал олгож байгаа нь нийгмийн даатгал болон бусад тэтгэмжийн хуультай зөрчилдөж, Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчимд нийцэхгүй гэж үзжээ.
Өргөдөл нь 100,000-аас дээш хүний дэмжлэг авсан тохиолдолд УИХ-ын холбогдох байнгын хорооноос хэлэлцэж, шаардлагатай бол хуулийн төсөл санаачлах юм.
Өнөөдрийн байдлаар тус өргөдлийг 100 мянган иргэн дэмжиж гарын үсэг зуржээ. Энэ тохиолдолд хуулийн төслийг өөрчлөх талаар хэлэлцүүлэх боломж бүрдэх юм. Мөн уг саналын хугацаа энэ сарын 28-ны 16:03 цагт дуусна.
Та өргөдөлд ЭНД дарж гарын үсгээ зурах боломжтой.
МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Маргааш 12:00 цагаас М...
3 цагийн өмнө
ХКН-ын IV бүгд хурал болов
Хятадын Коммунист намын Төв Хорооны 20 дахь удаагийн IV бүгд хурал энэ 20-23-нд Бээжинд зохион байгуулагдаж, Төв хорооны 168 гишүүн ...
3 цагийн өмнө
“Ривер гарден” хотхон орчмын хөрсний усны шугам шинэчлэлийн ажил 90 хувьтай байна
Геодези, усны барилга байгууламжийн газраас энэ онд нийслэлд дөрвөн байршилд хөрсний ус зайлуулах шугам хоолой хийж буй. Үүний нэг н...
4 цагийн өмнө
Б.Энхболд: Иргэд цагдаагийн байгууллагад хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх үүргээ хэрэгжүүлэх хэрэгтэй
Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Б.Энхболдтой иргэний зөвлөлийн талаар ярилцлаа. -Иргэдийн зүгээс цаг...
4 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригоо татаж авлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригоо татаж авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны 10 дугаар ...
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



