Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

37 иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ

trend

Админ

img

2025 оны 10 сарын 27

img

34

news-img

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас орон даяар зохион байгуулж буй “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяны хүрээнд Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хүнсний түүхий эд бүтээгдэхүүн импортлогч болон жижиглэн худалдааны 37 иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг хил гүний боомтоор нэвтрүүлэн, зах зээл дээр борлуулж буй зөрчил 60 гаруй хувийг эзэлж байна. Чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, буруу шошголсон шошгын мэдээлэл шаардлага хангаагүй 159 нэр төрлийн 1,841 ширхэг, 7.024.050 төгрөгийн бүтээгдэхүүнийг илрүүлэн хурааж, зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд  Зөрчлийн тухай хуулийн дагуу 15.6 сая.төгрөгийн торгууль оногдууллаа.

Мөн аяны хүрээнд Сайншанд сумын ерөнхий боловсролын 1, 3, 5, 6 дугаар сургууль болон 8 цэцэрлэгийн 450 албан хаагч, сурагчдад “Хүнсний аюулгүй байдалд хэрэглэгч буюу эцэг эхийн оролцоо”, “Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололт, хүнсний нэмэлт” сэдвээр танилцуулга мэдээлэл хүргэлээ. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Маргааш 12:00 цагаас М...

img

2 цагийн дараа

ХКН-ын IV бүгд хурал болов

Хятадын Коммунист намын Төв Хорооны 20 дахь удаагийн IV бүгд хурал энэ 20-23-нд Бээжинд зохион байгуулагдаж, Төв хорооны 168 гишүүн ...

img

2 цагийн дараа

“Ривер гарден” хотхон орчмын хөрсний усны шугам шинэчлэлийн ажил 90 хувьтай байна

Геодези, усны барилга байгууламжийн газраас энэ онд нийслэлд дөрвөн байршилд хөрсний ус зайлуулах шугам хоолой хийж буй. Үүний нэг н...

img

1 цагийн дараа

Б.Энхболд: Иргэд цагдаагийн байгууллагад хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх үүргээ хэрэгжүүлэх хэрэгтэй

Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Б.Энхболдтой иргэний зөвлөлийн талаар ярилцлаа. -Иргэдийн зүгээс цаг...

img

1 цагийн дараа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригоо татаж авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригоо татаж авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны 10 дугаар ...

img

17 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд