Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 29

Валютын ханш

value

мэдээ

ХЗБХ: “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

trend

Админ

img

2025 оны 10 сарын 28

img

51

news-img

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.10.28) хуралдаан 14 цаг 23 минутад гишүүдийн 56 хувийн ирцтэй эхэлж, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 15, 17-ны өдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Засгийн газраас санал болгосон төлөөллийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм. Энэ тохиолдолд тухайн байгууллага ажлын хоёр өдрийн дотор өөр хүний нэрийг Байнгын хороонд ирүүлэх зохицуулалттай байдаг. Засгийн газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Н.Мягмарыг томилуулахаар албан бичиг ирүүлсэн болохыг Д.Цогтбаатар дарга танилцуулав.

Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Ганбат нар асуулт асууж, Байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авч, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсний дараа Засгийн газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахаар санал болгож буй Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмарыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 16 гишүүний 14 нь буюу 87.5 хувийн саналаар дэмжив. Үргэлжлүүлэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжснээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгууллаа. Үүгээр хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Шадар сайд С.Амарсайхан Г.Занданшатарын Засгийн газраас гарч буйгаа мэдэгдлээ

Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан Г.Занданшатарын тэргүүлэн үүрэг гүйцэтгэж буй Засгийн газарт ажиллах боломжгүй хэмээн өнөөдөр цах...

img

8 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө +2 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна. УЛААНБААТАР ХОТ ОРЧ...

img

7 цагийн дараа

ТОЙМ: Нийтлэлч Баабарын “Иосиф бродскийг шүүсэн хурал (2)” нийтлэл хэвлэгдлээ 

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн , Хүний х...

img

7 цагийн дараа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 3 машин мөргөлдөж, 3 хүн нас баржээ

Зам тээврийн ноцтой осол гарч, 3 хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2025 оны аравдугаар са...

img

7 цагийн өмнө

Нийт нутгийн 46 хувьд цастай байна

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 10 дугаар сарын 20–ны байдлаар нийт нутгийн 46 хувьд цастай байгаагаа...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд