Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 29

Валютын ханш

value

мэдээ

Шадар сайд С.Амарсайхан Г.Занданшатарын Засгийн газраас гарч буйгаа мэдэгдлээ

trend

Админ

img

2025 оны 10 сарын 29

img

47

news-img

Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан Г.Занданшатарын тэргүүлэн үүрэг гүйцэтгэж буй Засгийн газарт ажиллах боломжгүй хэмээн өнөөдөр цахим хуудаснаа дараах мэдэгдэл гаргасан байна.

МЭДЭГДЭЛД

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан би цаашид Г.Занданшатарын тэргүүлэн үүрэг гүйцэтгэж буй Засгийн газарт ажиллах боломжгүй гэж үзэн, Засгийн газраас гарч байгаагаа ЗГ-ын хуралдаанд албан ёсоор мэдэгдлээ.

Би ард иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд төрт ёс парламентын ардчиллын талд үргэлж бат зогсоно. Засгийн газрын үйл ажиллагаа, төрийн бодлого нь зөвхөн эрх зүйт төрийн зарчим, иргэд олон нийтийн итгэлцэл, гадаад нэр хүнд дээр тогтдог билээ.

Гэвч өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаа нь төрт ёсны уламжлал, ардчиллын үндэс, хүний эрх, нийгмийн эрх чөлөө цаашлаад төрийн тогтвортой байдал, эдийн засаг, нийгмийн хөгжил, засаглалын дархлааг сулруулж, төрийн хариуцлагыг явцуу байдалд хүргэж байна.

Засгийн газрын зарим үйл ажиллагаа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хяналт тэнцлийг ноцтой зөрчиж ард иргэдийнхээ итгэлийг алдаад зогсохгүй, улс орны ирээдүйг хямрал, эрсдэл рүү түлхэж, гаднын нөлөөнд өртөмтгий, дотоод доройтлын эрсдэл бүхий орчин руу чиглүүлж байна гэж үзэж байна.

Ийм нөхцөл, үйл ажиллагаа  миний итгэл үнэмшил, үүрэг, зарчим, үнэт зүйлтэй үл нийцэж байх тул Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаас татгалзаж, Г.Занданшатарын Засгийн газраас гарахаар шийдсэн болно.

Улс орны хөгжлийн төлөөх миний идэвхтэй үйл хэрэг үргэлжилж, ардчилсан үнэт зүйл, хариуцлагатай, зарчимтай, ёс зүйтэй төрийн бодлогын алтан аргамж тасрахгүй гэдэгт би итгэж байна.

Монголын заяа өөдөө байх болтугай.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан гэжээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ерөнхий сайд Баялгийн хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг байгуулав

Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг байгууллаа. Төрийн өмчит компаниуд, уул уурхайн салбарт нүүр...

img

8 цагийн дараа

ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2025.10.29/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд “Ажлын хэсэг бай...

img

7 цагийн дараа

ЗГ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа

Бишкек хотноо 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох...

img

7 цагийн дараа

Цэц эрх мэдлээ хэтрүүлэн Үндсэн хуулиа зөрчлөө

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 2025...

img

6 цагийн дараа

Өсвөр үе, залуучуудын 2025 оны Улсын аварга шалгаруулах барилдаанд оролцогчдыг маргааш бүртгэнэ

Өсвөр үе, залуучуудын 2025 оны Улсын аварга шалгаруулах барилдаанд оролцогчдыг маргааш буюу  2025.10.30-нд Монгол бөхийн өргөөнд бүр...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд