Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 29

Валютын ханш

value

мэдээ

УИХ-ын даргад Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар өрсөлдөж байна

trend

Админ

img

2025 оны 10 сарын 29

img

10

news-img

УИХ саяхан даргаа “нүүрсний хулгайч” гээд авч хаячихаад байгаа. Яг жинхэнэдээ Бага хурлаар “дур мэдэн намын дарга болсон” гэж уурлаад ингэж огцруулсан юм.Саяын хэд хоногт МАН юу болоод өнгөрснийг бүгд л харцгаасан. Ерөнхий сайдаа огцруулах гэсэн биш УИХ-ын даргагүй, намын бүлгэгүй, хуулийн сайдгүй,бензингүй ер нь бараг УИХ-гүй болохоо алдсан. Тэгээд нэг юм Цэцтэй хамсаж байж Ерөнхий сайдаа торгоож аваад хэсэг зуур санаа нь амарсан. УИХ даргагүй байгааг бараг мартчихсан байв. Энэ хэд хоногт хэн ч Их хурал даргагүй байна гэж үгүйлсэнгүй. Байсан байгаагүй нь мэдэгддэггүй, албан тушаал биш л баймаарсан, уул нь. Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүний нэг биш бил үү. Бас УИХ бол Монгол төрийн эрх барих дээд байгууллага гэж Үндсэн хуульд заасан байдаг даа. Гэнэт энэ бүхнийг санасан ч юм уу, МАН одоо намын Их хурал хүртэл жаахан тайвширсан ч юм уу УИХ-ын даргад өрсөлдөх өрсөлдөөн өчигдрөөс ширүүсч эхэллээ. Уг нь Ардчилсан намыг даргад өрсөлдөөсөй гэж хүмүүс хүсч байсан ч УИХ -ын даргад өрсөлдөхөөр амбицлаж байгаа энэ намын гишүүд гэж юм дуулдахгүй байна. Цагаа тулахаар МАН намын хоёр бүлэг нэгдчихнэ гэж айсан уу, эхнээс нь аль нэг МАН-ын бүлгийг сайн тойглож өөрийн болгох тохироог хийж чадаагүй юм уу. Ямар ч байсан АН-аас УИХ-ын даргад нэр дэвших гэж зүтгэсэн гишүүний нэр одоохондоо алга. Харин УИХ дахь МАН-ын бүлгээс хэд хэдэн гишүүн өрсөлдөж байгаа бөгөөд эхэндээ гурван гишүүн байсан ч одоо Ж.Энхбаяр, С.Баямбацогт нар хүчтэй яригдаж байна. Уг нь Л.Энх-Амгалан гишүүн бас өрсөлдөж байгаа гэцгээж байсан юм. Сүүлдээ нэр нь их бүдэг дуулдаад эхэлсэн байна. Дээрх хоёр гишүүн бусад гишүүн рүү ээлж дараагүй залгаж өөрийгөө УИХ-ын даргад өрсөлдүүлж буйгаа хэлж байгаа юм байна. Энэ хоёр хоёулаа УИХ дахь МАН-ын шинэ бүлгийн гишүүд юм. МАН-ын хуучин бүлгээс одоохондоо УИХ-ын даргад өрсөлдөх хүн дуулдахгүй байна. Ямар ч байсан энэ нам хоёр бүлгээ хуралдуулж хэн олон санал авсан нь УИХ-ын дарга болохоор чуулганд орох байх. Хуучин бүлгийн гишүүд хүний цөөнөөр ялагдаж бүлгүүдээсээ гарч ирэхгүй гэж айгаад дэвшихгүй байх шиг байна гэж улс төр судлаачид таамаглаж байна.

Ө.Тулга

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ерөнхий сайд Баялгийн хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг байгуулав

Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг байгууллаа. Төрийн өмчит компаниуд, уул уурхайн салбарт нүүр...

img

2 цагийн дараа

ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2025.10.29/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд “Ажлын хэсэг бай...

img

1 цагийн дараа

ЗГ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа

Бишкек хотноо 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох...

img

1 цагийн дараа

Цэц эрх мэдлээ хэтрүүлэн Үндсэн хуулиа зөрчлөө

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 2025...

img

26 минутын дараа

Өсвөр үе, залуучуудын 2025 оны Улсын аварга шалгаруулах барилдаанд оролцогчдыг маргааш бүртгэнэ

Өсвөр үе, залуучуудын 2025 оны Улсын аварга шалгаруулах барилдаанд оролцогчдыг маргааш буюу  2025.10.30-нд Монгол бөхийн өргөөнд бүр...

img

12 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд