Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 29

Валютын ханш

value

гадаад

Путины ээлжит “үлгэр”

trend

Админ

img

2025 оны 10 сарын 29

img

49

news-img

Өнгөрсөн ням гарагт Оросын Жанжин штабын дарга Валерий Герасимов “Буревестник” пуужин агаарт ойролцоогоор 15 цаг нисч, 14 мянган км зам туулсан. Энэ пуужингийн техникийн үзүүлэлт нь ямар ч зайд, өндөр хамгаалалттай объектод цохилт өгөх боломжтой” гэж мэдээлсний дараа ерөнхийлөгч Владимир Путин “Москва цөмийн хөдөлгүүртэй “Буревестник” пуужингийн туршилтыг амжилттай хийсэн. Цаашид үүнийг байлдааны ажиллагаанд ашиглах бэлтгэлээ хангах болно” гэж зарласан. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ази руу хийх айлчлалынхаа үеэр “Air Force One” онгоцонд сэтгүүлчдэд “Оросын ерөнхийлөгч Владимир Путин пуужингийн туршилт хийхийн оронд Украинд болж буй дайныг зогсооход анхаарах ёстой. Тэд мэдэж байгаа. Бид дэлхийд хамгийн хүчирхэг цөмийн шумбагч онгоцтой, тэр тэдний эргийн яг хажууд бий. Өөрөөр хэлбэл, эдэнд олон мянган миль нисэх шаардлага ч байхгүй. Иймээс надад Путин ингэж мэдэгдэл хийх хэрэггүй гэж санагдаж байна. Тэр дайныг зогсоох ёстой. Ердөө нэг долоо хоног үргэлжлэх байсан дайн дөрөв дэх жилдээ орж байна. Тэр пуужин турших биш үүндээ анхаарах ёстой” гэж хэлсэн байна. Сэтгүүлчид түүнээс Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах эсэхийг асуухад Трамп “Та бүхэн удахгүй мэднэ” гэж хариулав.

Хараат бус цэргийн шинжээчид бүгд “Буревестник” пуужингийн туршилт үнэхээр болсон эсэх эргэлзээтэй. Учир нь Оросын “Буревестник” нэртэй цөмийн хөдөлгүүртэй далавчит пуужингийн туршилт үнэхээр болсон гэх бодит нотолгоо одоогоор огт байхгүй байна” гэж онцлов. Путин анх 2018 онд уг пуужинг “хязгааргүй тусгалтай, илрэхэд бэрх зэвсэг” гэж танилцуулж байсан билээ. Гэвч 2019 онд The New York Times сонин уг туршилтын үеэр дэлбэрэлт болж, хэд хэдэн хүн амь үрэгдсэн тухай мэдээлж байв. Тус сонин энэ сарын 1-нд шинэ туршилт байж болзошгүй талаар дахин мэдээлсэн. Цэргийн шинжээч Юрий Фёдоров “Орос 2017 оноос хойш “Буревестник”-ийн 13 туршилт хийсэн ч бүгд бүтэлгүйтсэн, нэг нь ослоор дууссан” гээд “Путины “амжилттай туршилт” гэх мэдэгдэл нь магадгүй худал эсвэл өөр пуужин нисгэсэн байх магадлалтай. Ийм төрлийн цөмийн хөдөлгүүрт пуужин технологийн хувьд хэт нарийн төвөгтэй, өртөг өндөр бөгөөд бодит үр ашиггүй. Иймээс цэргийнхэн болон аж үйлдвэрийнхэн Путиныг энэ “зөгнөлт зэвсэгт” итгүүлж, их мөнгө “идсэн” байх магадлалтай” гэсэн байна. ФБК(Фонд борьбы с коррупцией) буюу Оросын сөрөг хүчний улс төрч агсан Алексей Навальныйн байгуулсан “Авлигын эсрэг сан”-ийн цэргийн шинжээч Ян Матвеев Одоогоор “Буревестник” нь бүрэн боловсроогүй, бодит ажиллагаанд хүрээгүй байгаа учир Оросын цөмийн бодлогод нөлөөлөх хэмжээнд хүрээгүй. Үүнийг бүтээхэд шаардлагатай эд анги, технологийн хомсдол, өртөг нь хэт өндөр бөгөөд ийм пуужингийн онцгой давуу тал гэж бараг байхгүй. АНУ-ын “Patriot” системүүд ийм төрлийн пуужинг амжилттай устгах чадвартай. Иймээс “Буревестник”-ийн тухай хуурамч мэдэгдэл улс төрийн дарамт үзүүлэх зорилготой байж магадгүй” гэж дүгнэжээ. Мөн Швейцарийн “Оросын цөмийн зэвсэглэлийг судлах” төслийн удирдагч Павел Подвиг “Архангельскийн бүсийн “Нёнокса” туршилтын талбайд 2019 онд болсон ослыг санах ёстой. Тухайн үед “Буревестник” пуужингийн туршилтад оролцогчид амь үрэгдсэн” гэсэн бол Вена дахь “Цөмийн зэвсгийг хураах ба түгээн дэлгэрүүлэхийг хориглох төв”-ийн ахлах судлаач Николай Соков ““Буревестник”-тэй адил, НАТО-гийн ангиллаар Skyfall хэмээн нэрлэгддэг цөмийн хөдөлгүүртэй далавчит пуужингийн туршилтын загварыг АНУ ба ЗХУ 1960-аад онд боловсруулж байсан бөгөөд тэр үед эдгээр нь их хэмжээний цацраг идэвхт мөр үлдээх байсан тул уг төслүүд хэрэгжихгүй болсны нэг гол шалтгаан болсон” гэжээ.

Оросын цөмийн болон баллистик зэвсгийн туршилт сүүлийн жилүүдэд олон улсын анхаарлын төвд байгаа бөгөөд Оросын пуужингийн туршилт бүтэлгүйтсэн тохиолдол олон гарсан. Тухайлбал, 2018 оны есдүгээр сарын 20-нд Плесецкийн туршилтын талбайд РС-28 “Сармат” тив алгасах баллистик пуужингийн туршилт бүтэлгүйтэж, уг пуужин хөөргөх нүхэндээ дэлбэрснийг “OSINT” судлаачид сансрын зургаар баталж мэдээлсэн. Мөн “NASA FIRMS” гал сансраас ч ажиглагдсан бөгөөд хөргөлтийн талбайд том хэмжээний нүх үүссэнийг харуулсан. Мөн РС-30 “Булава-30” пуужингийн хувьд 11 туршилтаас зургаа нь бүтэлгүйтсэн бөгөөд хамгийн анхны туршилт 2009 онд эхний шатны доголдлоос болж амжилтгүй болж байсан юм. Иймээс цэргийн шинжээчид “Буревестник” одоогоор бүрэн боловсроогүй, Путины хийсэн мэдэгдэл нь Украинд АНУ-ын 2500 км тусгалтай “Tomahawk” пуужинг нийлүүлэх асуудалтай холбогдуулж хоосон туршилт дээр суурилсан улс төрийн зорилготой хоосон мэдэгдэл байж болзошгүй” гэж дүгнэв. Үнэндээ бол пуужингийн мэргэжилтэн Орост ямар, баруунд ямар цалин авдаг билээ. Иймээс ОХУ-ын хил чөлөөтэй болонгуут пуужингийн чадвартай эрдэмтэд бүгд баруунд гарч Орост “хоосон” том орон зай бий болсон. Тухайлбал, хамгийн сүүлд л гэхэд Путины бусдад гайхуулж байсан “Орешник” пуужингийнх нь тэсрэх хэсгүүд агаарын үрэлтээр халж, Украинд газарт хүрэлгүй тэсэрч барууны цэргийн шинжээчдийн доог тохуу болж байсан билээ. Ингэж чадваргүй мэргэжилтнүүдээ гадагш алдахыг олон улсад “Тархины гоожилт” гэж нэрлэдэг. Тэгээд ч АЦС-ын нийт барилгын ойролцоогоор гуравны нэг орчим, харин цөмийн реакторын барилгын 70–80 хувь нь цацраг идэвхт бодис гадагш алдахгүй байхад зориулагдсан хамгаалалтын бүтэцтэй байдаг. Хэрэв Путин цөмийн хөдөлгүүртэй пуужин 14 км хөөргөсөн бол өдийд Европын улсууд “Оросууд манай улсын агаар мандлыг цөмийн цацрагаар хордуулсан” гээд сүйд болж байх байв. Учир нь барууны хэвлэлүүд Оросын энэ пуужинг “нисдэг Чернобыль” гэж хочлон бичиж байгаа билээ. Иймээс Путины энэ мэдэгдэл бол зүгээр л дотооддоо зориулсан “улаан шугам”, “атомын бөмбөгийн заналхийлэл”, “Орешник пуужин”-тай нь адил удахгүй мартагдах, түүний ээлжит “үлгэр” юм.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ерөнхий сайд Баялгийн хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг байгуулав

Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг байгууллаа. Төрийн өмчит компаниуд, уул уурхайн салбарт нүүр...

img

2 цагийн дараа

ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2025.10.29/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд “Ажлын хэсэг бай...

img

1 цагийн дараа

ЗГ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа

Бишкек хотноо 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох...

img

1 цагийн дараа

Цэц эрх мэдлээ хэтрүүлэн Үндсэн хуулиа зөрчлөө

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 2025...

img

30 минутын дараа

Өсвөр үе, залуучуудын 2025 оны Улсын аварга шалгаруулах барилдаанд оролцогчдыг маргааш бүртгэнэ

Өсвөр үе, залуучуудын 2025 оны Улсын аварга шалгаруулах барилдаанд оролцогчдыг маргааш буюу  2025.10.30-нд Монгол бөхийн өргөөнд бүр...

img

16 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд