Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 31

Валютын ханш

value

мэдээ

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан байна

trend

Админ

img

2025 оны 10 сарын 31

img

37

news-img

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -7…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -9…-11 градус хүйтэн, өдөртөө +3…+5 радус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -12…-14 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

2025 оны 11-р сарын 01-нээс 11-р сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  11-р сарын 01-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгороор ялимгүй цас, 03-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 2, 3-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэлбэлчир орчмоор шөнөдөө -15…-20 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан боллоо

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр боллоо. Нийт шүүгчийн хуралдаанаар дараах асу...

img

8 цагийн дараа

“Өнөөдрөөс хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой” гэв

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Тав...

img

7 цагийн дараа

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт үргэлжилж байна

Монгол Улс Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас шүлхий өвчинтэй тэмцэх хяналтын хөтөлбөрөө хянуулан, батлуулж 5 сард батла...

img

7 цагийн дараа

Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёр МАН-ын даргын суудлын төлөө алалцаж намаа хоёр хуваагаад удаж байна. МАН дотроо талцаад өнгөрсөн...

img

6 цагийн дараа

Уулзалт амжилттай болж өндөрлөв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нар БНСУ-ын Пусан хотод хоёр талын уулзалт хийлээ. Эхлээд Трамп, тү...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд