Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 31

Валютын ханш

value

мэдээ

Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 10 сарын 31

img

73

news-img

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёр МАН-ын даргын суудлын төлөө алалцаж намаа хоёр хуваагаад удаж байна. МАН дотроо талцаад өнгөрсөн бол яая гэхсэн. Харамсалтай нь тэдний талцал төрд нөлөөлж, монгол төрийн хямрал болж хувирахыг ард түмэн харж байна. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг дээ. МАН-ын зодоон төрийн хямрал болж хувирангуут улсын зовлон эхэлж байгаа юм. Наад зах нь ам.долларын ханш зугуухан өссөөр байна. Шатахууны тасалдал түмний зовлон боллоо. Бензин, түлш илт тасалдчихаад байхад “Шатахуун огт хомсдоогүй, иргэд л банкаа дүүргээд байна шүү дээ” гэж тас гүрийдэг ганц сайд Г.Занданшатарын танхимд даналзаж байна. “МАН-ын зодоонд Г.Занданшатарын талд гүйсний шагнал юм байх даа” гэж олноороо дургүйцэж байхад салбарын сайд Г.Дамдинням хэнэг ч үгүй “Шатахуун өнөө маргаашгүй ирнэ” гэж худлаа ярьсан шигээ ордноор пээдэлзэж явна. Ганц шатахуун ч биш, ер нь л МАН-аас угшилтай төрийн хямралаас болж улсаараа хэцүүдэж, хямарч байна. Багш нар ажил хаячихлаа. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй гэртээ түгжигдэж байна. Тэтгэврийн хэд нь өнөө маргаашийнхаа сүүнд хүрэлцэхээ байсан ахмадууд цөхрөнгөө бартлаа жагссан. Өдрөөс өдөрт ханш нь өсөх өргөн хэрэглээний барааны үнэ дийлдэхээ байх үед ганц ахмадууд ч гэлтгүй улсаараа жагсах нь холгүй болох биз. Шатахуун бүр тасарвал энэ байтугай юм болно. Цахилгаан станцууд өвөл аваарын гэрлээ асаачихдаг.

Энэ жил байдал бүр хүндэрч мэдэх сураг ажиг дуулдах боллоо. Саяхан гэхэд хэсэгчилж цахилгаан хязгаарлаад багагүй шуугиан болж өнгөрсөн. Хөдөөгүүр өвөлжилтийн бэлтгэл ямар байгаа, хэчнээн аймаг зудын эрсдэлтэй гэх мэт амин асуудлууд эрх баригчдад падлийгүй мэт аашилж байна. Албан тушаал, эрх мэдэл, мөнгөний төлөөх өрсөлдөөнд ялахын тулд улайрч, улсынхаа асуудлыг хойгуур тавьсан Ерөнхий сайдтай улс орон дэлхийд Монголоос өөр байна уу. Өвөлжилт хаяанд ирчихээд монголчууд үнэндээ баларч байна. Гэтэл МАН-ын хэдэн өвгөчүүл намынхаа зодолдсон хоёр талыг хооронд нь эвлэрүүлнэ гээд гараад ирлээ. Эвлэрүүлнэ гэхээр хулгайгаа нууна гэсэн үг юм уу. Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёр нэг нэгнийхээ хулгайг хэдийнээ дэлгэчихсэн шүү дээ. Д.Амарбаясгалан Бортээг гээд том хулгай хийчихэж. Г.Занданшатар нь ч хулгайн арвин баялаг түүхтэйг өнгөрсөн өдрүүдийн турш монголчууд бултаараа харж, сонслоо. Засгийн газраа байгуулаад зуу хоноогүй байхдаа нэр нөлөөгөөрөө төрөөс хулгай хийснийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэсэн. “Г.Занданшатарын хүү З.Алтангэрэлтэй хамтран компани эзэмшигчид нийслэлд 7.3 тэрбумаар бродюр сольжээ” гэсэн мэдээлэл цахим ертөнцөд хөвөрч байв. Тодруулбал, Баянхонгор аймгийн “Бриж бюлдинг” ХХК Улаанбаатар хотод бродюр солих ажил хийж байж. Баянхонгороосоо гарч үзээгүй компани Ерөнхий сайдын хүүгийн нэр нүүрээр нийслэлийн бродюр солих тендерт шалгарсан юм байх. Г.Занданшатарын хүүгийн хувь эзэмшдэг уг компани тэмээтэй хөшөөний уулзвараас зүүн тийш Хан-Уулын “еmart”-ын уулзвар хүртэлх замыг шинэчилж, бродюр солих тендер авсан нь юу ч биш. Г.Занданшатар “Эрдэнэс Таван толгой”-д төсвийн үргүй зардал, нүүрсний хулгайтай тэмцэнэ гэж мэдэгдэх үеэрээ нэг том “хулгай” хийсэн гэв үү. Г.Занданшатарын онцгой дэглэмийн дор тендерийн мэдээлэл хаалттай болонгуут түүний зөвлөх, дотны найз Ц.Анандбазар 322 тэрбумын тендерийг компанийнхаа нэрээр авсан нь ил болсон. Үүнээс гадна Ерөнхий сайдтай холбоотой энэ мэт ноцтой баримт хөшигний ард хэчнээн байгааг хэлэхэд эрт байна. Ингэхээр Г.Занданшатар ч хулгайч болж таарч байна. Яг нарийндаа хулгайч, хулгайчтайгаа л тэмцэж байна.

Хэн нь их идэх вэ гэдэг уралдаан МАН-ын томчуудын дунд өрнөж буй. Тэгэхээр хоёр талыг хоёуланг нь зайлуулж байж монгол төр цэвэршинэ. Монгол Улс хямралаас сална. Хэрвээ хулгайчид эвлэрвэл ийм юм болохгүй. Хулгай улам даамжирна. Авлига улам гүнзгийрнэ. Тендерийн хулгайч улстөрчид улам баяжина. Долларын ханш өссөөр байна. Иргэд бүр ч туйлдана. Иймээс МАН-ын өвгөчүүл ээ, эвлэрүүлэх нэрээр хулгайг дарж өнгөрөөнө гэж байхгүй шүү. Д.Амарбаясгалан суудлаа тавиад өгчихсөн. Одоо Г.Занданшатарыг нь явуул. Нэг хулгайчийг нь аваад үлдэхэд л энэ улс хэцүүднэ. Нэгэнт хямарчихсан байгаа дээрээ нэгмөсөн элгээрээ хэвтэх гээд байна, улсаараа. Төрийн хулгайг байхгүй болгох, оргүй арилгах ганц л зам байна. Тэр нь хулгайг илэрсэн дээр нь арилгах. Хулгай хийсэн хоёр тал биесээ илчилчихлээ. Тэгэхээр хоёуланг нь явуул. Тэгж байж монгол төр хулгайчгүй болох зам эхэлнэ. Төрийн хулгайн асуудал яригдаж байхад МАН-ын өвгөчүүл санаа зовж гүйлдээд эхэлсэнд эгдүү хүрээд байх юм. Нам нь энэ маягаараа явбал балрах гэж байгааг энэ өвгөчүүл хамгийн сайн мэдэж байгаа. Хулгайчдыг төрөөс хуйгаар нь явуулчихаар тэд өөрсдөө төр засгаас зайлуулагдахаа ч мэдэж байна. Ирэх сонгуулиудад ч амаараа шороо үмхэнэ гэдгээ анзаарч байгаа биз. Тэд энэ бүх эрсдэлүүдээ ойлгож харж байна.

Хэрэв нам нь ирэх сонгуулиар амаараа шороо үмхвэл энэ өвөгчүүлийн намын гишүүн гэх сэтэр дор эдэлдэг тусгай тансаглал үгүй болно. Намын Удирдах зөвлөл гээд ард түмнээс тусдаа, дээшээ залардаг бүх тансаглал нь алга болно. МАН-ын өвгөчүүл ердөө энэ үнэнтэй нүүр тулахаас л ухаан алдаж байна. Ирэх сонгуулиар МАН эргэж босохгүй унавал тэд жирийн ард шиг маханд оочерлож, талханд гүйх болно. Жирийн ард шиг тэтгэврийн зээл мөрөөднө. Ийм ирээдүй хүлээж байгаа учраас тэд ухаан алдалгүй яахав. Тийм болохоор МАН-ын өвгөчүүл ингэж гүйлдээд байгаа нь үнэхээр эгдүү хөдөлгөөд байна.

Дахиад хэлье. Нэг “хулгайч” нь өөрийнхөө саналаар өндөр суудлаас буулаа. Одоо нөгөө “хулгайч”-ийг нь Ерөнхий сайдын суудлаас буулга. Эвлэрүүлнэ гээд хулгайгаа нуухыг чинь монголчууд хүлээн зөвшөөрөхгүй. Улс орныг бүхэлд нь сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэж байхгүй шүү, МАН-ынхаан.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хилийн боомтуудын арваннэгдүгээр сард ажиллах хуваарь

Хилийн боомтуудын 2025 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцуулъя. Даян, Байтаг авто замын боомтууд 11 дүгээр сард ажил...

img

3 цагийн дараа

Автобусны дулаан буудал байршуулжээ

Энэ онд Сонгинохайрхан дүүргийн 1, 11, 26, 33, 36 дугаар хорооны 5 байршилд автобусны дулаан буудал байршууллаа. Автобус цөөн тоогоо...

img

2 цагийн дараа

Нэг чиглэлийг тууштай баримталж, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг эхлүүлж байна

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд, Хятадын Коммунист...

img

2 цагийн дараа

“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд анх удаа түүхий эдийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ах...

img

2 цагийн дараа

Э.Мөнгөндуулга: Халловены баяраар хүн бүр энгийн амьдралаасаа гарч, өөрийгөө өөр дүрээр олж харах боломжтой

“Moncoste” косплейн багийн ахлагч Э.Мөнгөндуулгатай халловены баярыг тохиолдуулан ярилцлаа. -Хоёулаа халловены баярын үү...

img

1 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд