Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 31

Валютын ханш

value

мэдээ

С.Ганбаатар: Миний мэдэхийн энэ парламентад 17 гишүүн барьцаалагдчихсан буюу “бөлдөгдүүлчихсэн” байна

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 10 сарын 31

img

42

news-img

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Таны өргөн барьсан, гишүүн гэмт хэрэгт холбогдсон үед түдгэлзүүлэх агуулгатай төсөл гишүүдийн дунд шүүмжлэл дагуулж байна. Зарим хэвлэлээр эсрэгээрээ түдгэлзүүлэхгүй байх төсөл таныг санаачлаад батлуулах гээд байна гэж байх шиг. Яг ямар учиртай зүйл хэлэлцүүлэх гээд байна вэ?

-Миний өргөн барьсан уг асуудал бол асар их ашиг сонирхлын зөрчилтэй учраас л дийлдэшгүй их хардлага, гүтгэлэг дунд явж байна. Үүнийг Эрдэнэтээс сонгогдсон Б.Бат-Эрдэнэ гээд гишүүн юугаа ч мэдэхгүй байж, худлаа эзэн хаандаа таалагдахын тулд хүнийг боргоох дуртай нөхөр харагдсан. Энэ бол хууль, тогтоолын төсөл огт биш. Энэ бол УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд ҮХЦ-д хүсэлт гаргаж байгаа л асуудал. Миний гаргасан энэ хүсэлт УИХ-аар хэлэлцэгдээд дэмжигдвэл Цэц рүү очино, дэмжигдэхгүй бол болино. Мөн Цэц дээр очоод дэмжигдвэл тэр биз, дэмжигдэхгүй бол бас л болино. Ер нь бол яг үүнтэй адилхан утга санаатай хүсэлт Цэц дээр очоод дэмжигдэж байсан удаа өмнө байсан.

-Таны гаргаж байгаа санал, хүсэлт тэгээд яг юу юм бэ?

-УИХ-ын гишүүн бүрэн эрхийн ард нуугдаж гэмт хэрэгт холбогдчихоод дөрвөн жилийн турш явах асуудлыг бүрэн таслан зогсоогооч гэдэг л санал, хүсэлт юм. Гэтэл үүнийг зарим хүмүүс яг эсрэгээр нь ярьж байна. Үндсэн хуулийн 29-ийн гурвын хоёрдугаар өгүүлбэрт ингэж заасан байгаа. Юу гэхээр “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэж байгаа. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг гэж байгаа биз. Мөн УИХ-ын тухай хуулийн 45.2.2-т УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүнийг албадан саатуулах, баривчлах гэж байгаа. Энэ ажлуудыг бүрэн эрхтэй нь л хийгээд байдаг, тийм үү. Гэмт хэрэгт холбогдонгуут биш, холбогдуулаад хавтаст хэрэг үүсгээд, албадан саатуулаад, яллах дүгнэлт үйлдээд яваад байдаг. Өөрөөр хэлбэл, дөрвөн жил ингэж явдаг. Зарим гишүүний хувьд парламент дамнаад дөрвөн жилээс илүүтэй хэрэг үүсгүүлээд шалгуулаад явж байгаа тохиолдол байдаг. Тэгэхээр миний хувьд УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдоход шууд УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлдэг байя гэдэг саналыг оруулж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэн Үндсэн хуулийн тэрхүү заалтыг л дэмжээд оруулж ирж байгаа гэсэн үг.

-Гэтэл зарим гишүүдийн хэлж байгаагаар, гишүүн гэмт хэрэгт холбогдсон ч бүрэн эрхийг нь дуустал түдгэлзүүлэхгүй гэдэг заалтыг таныг оруулж ирсэн гэж байгаа шүү дээ…?

-Ингэж эсрэгээр нь намайг яагаад мушгин гуйвуулаад байгаа вэ гэдэгт би хариулт хэлье. УИХ-ын гишүүн бүрэн эрхтэй байхдаа Оюутолгой шиг, уран шиг гэх мэт том асуудал дээр сонгогчдынхоо эрх ашгийн төлөө л шийдвэр гаргах ёстой.

Гэтэл тухайн гишүүн нь гэмт хэрэгт холбогдоод, шалгуулаад, яллах дүгнэлт үйлдүүлээд явж байхдаа иймэрхүү том асуудал орж ирвэл хууль хяналтын талд нөлөөтэй бүлэглэлийн атганд орж шийдвэрээ гаргана л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хууль хяналтад нөлөөтэй мөнгөтэй бүлэглэлд УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон байх нь иймэрхүү том эрх ашигт өөрсдийнхөө талд шийдвэр гаргуулахад асар их ашигтай байгаад байгаа юм. Байцаагдаж, дуудагдаж байгаа кнопчин тэдэнд хэрэгтэй байна. Тиймээс л би УИХ-ын гишүүнийг энэ бүлэглэлд “бөлдөгдүүлэх”-гүйн төлөө энэхүү саналаа Үндсэн хуулийн заалтыг дэмжин гаргаж байгаа юм. Энэ утгаараа тухайн гишүүнийг гэмт хэрэгт холбогдсон даруйд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг болох шаардлагатай байна. Хэрэв бүрэн эрхтэй байхад нь шалгаад, байцаагаад байвал энэ УИХ-д маш аюултай. Юу гэхээр бүрэн эрхтэй байхад нь хулгайч, луйварчин, гэмт хэрэгтэн гээд зарлаад байвал том зургаараа иргэд сонгогчдын төрд, төлөөлөлдөө итгэх итгэлийг сулруулж байгаа үйлдэл болж байгаа юм. Тиймээс гэмт хэрэгт холбогдсон бол тухайн гишүүний бүрэн эрхийг шууд түдгэлзүүлдэг байх хэрэгтэй. Ингэж байж монгол төр, монгол төрийн түшээддээ итгэх иргэдийн итгэл сэргэнэ. УИХ, парламентын нэр хүнд өснө. Хэн нь ч хэнийгээ гүтгэхээ болино. Хамгийн гол зүйл бол бүрэн эрхтэйгээ байгаа атлаа гэмт хэрэгт холбогдоод байцаагдаад, хууль хяналтын гарт шалгагдаад яваад байвал тухайн гишүүн иргэд сонгогчдынхоо эрх ашгийн төлөө биш, бүлэглэлийн эрх ашгийн төлөө шийдвэрээ гаргаж, тэдний атганд орно гэсэн үг. Энэ л монгол төрд нүүрлээд байгаа том аюул.

-Гэмт хэрэгт холбоотой бол түдгэлзүүл, холбож чадахгүй бол битгий бүрэн эрхтэй гишүүнийг гүтгэж доромжил гэсэн санаа байна, тийм үү?

-Нэг талаасаа зөв. Үүнийг С.Ганбаатар өөртөө зориулж гаргах гэж байна гэж хүмүүс мушгин гуйвуулж хардаад байгаа. Энэ надад ямар ч хамаагүй. Би тэртэй тэргүй эзэн хааны эсрэг үг хэлээд явж байгаа хүн. Тэр хүнд би “Газрын тосны үйлдвэр чинь сөнөлөө, найзууд чинь бүгд төрийн өмчит үйлдвэрүүдийг толгойлж байна” гэж хэлдэг. Энэ бол маш том хулгайнууд шүү. Төрийн өмчит компаниудын өр төлбөр, алдагдал, зээл нь нийлээд 22.8 их наяд төгрөг. Энэ мөнгөөр багахан шиг хоёр өрөө байрыг 100 сая төгрөгөөр авъя гэж тооцоход 220 мянган байр авч болно. Энэ мөнгөөр 220 мянган гэр хорооллын айл өрхийг бүгдийг нь байранд оруулж болно. Тэгэхээр төрийн өмчит компаниудын алдагдал гэхээс илүү үүнийг би хулгай гэж харж байгаа. Үүний толгой дээр байгаа хүмүүсийг шалгаач ээ, эд нар чинь дархлагдчихсан хулгайчид болчихсон байна гэж хэлснийхээ төлөө АТГ тэднийг бус намайг андуураад шалгаад эхэлчихсэн. Шалгаж байгаа зүйл нь аль арван жилийн өмнө миний удирдаж байсан ТББ буюу Үйлдвэрчний эвлэлийг шалгаад эхэлсэн. Би авлига авдаг албан тушаал нэг ч хашиж байгаагүй. Тийм болохоор намайг шалгаад юу ч гарч ирэхгүй. Цаг заваа л алдахаас өөр үр дүнд эд хүрэхгүй. Тэгж яривал АТГ төрийн бус байгууллагыг шалгах ёсгүй шүү.

-Таныг ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдуулчихаад нөгөө “байцаалагдсан кноп” болгох гээд явж байгаа гэж ойлгох уу. Таныхаар тэд өөртөө таныг ашиглахын тулд гэмт хэрэгт холбох гээд байгаа юм байна, тийм үү?

-Яг зөв. Гэхдээ энэ надад хамаагүй. Хамгийн гол нь дараа дараагийн залуу гишүүдэд ийм дарамт асар их аюул дагуулна. Би бол тэднийхээр дарамтад ороод чимээгүй сууж байх ёстой байх нь байна, тийм үү. Гэвч би чимээгүй суудаг хүн биш л дээ. Өөрөөр хэлбэл, намайг чинь эд “бөлдөгдөх” гэж оролдож байна шүү дээ. Одоогийн байдлаар миний мэдэхийн энэ 126 гишүүнтэй парламентад 17 гишүүн барьцаанд орсон буюу “бөлдөгдүүлсэн” байна гэж ойлгож байгаа. Энэ талаар би хууль хяналтын байгууллагууд руу маш олон бичиг явуулсан. Яг хэн хэн барьцаанд орчихсон талаар УИХ-ын гишүүн надад тодорхой мэдээлэл, хариу өгөхгүй юу гэж. Харамсалтай нь прокуророос мөрдөн байцаалтын нууц гээд хэлэх боломжгүй гэсэн албан бичиг, хариу ирүүлдэг. Гэтэл Б.Энхбаярт болохоор хэнийг ямар үндэслэлээр яллагдагчаар татаж байгаа вэ гэдгээ шууд ирүүлчихдэг. Энэ яаж байгаа хэрэг вэ. Б.Энхбаяр хуулийн сайд болохоор нь хариу өгч байгаа юм уу. Эсвэл эрх баригч намын хүн учраас ингэж байгаа юм уу. Үүнийг би сайн ойлгоогүй.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хилийн боомтуудын арваннэгдүгээр сард ажиллах хуваарь

Хилийн боомтуудын 2025 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцуулъя. Даян, Байтаг авто замын боомтууд 11 дүгээр сард ажил...

img

6 цагийн дараа

Автобусны дулаан буудал байршуулжээ

Энэ онд Сонгинохайрхан дүүргийн 1, 11, 26, 33, 36 дугаар хорооны 5 байршилд автобусны дулаан буудал байршууллаа. Автобус цөөн тоогоо...

img

6 цагийн дараа

Нэг чиглэлийг тууштай баримталж, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг эхлүүлж байна

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд, Хятадын Коммунист...

img

5 цагийн дараа

“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд анх удаа түүхий эдийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ах...

img

5 цагийн дараа

Э.Мөнгөндуулга: Халловены баяраар хүн бүр энгийн амьдралаасаа гарч, өөрийгөө өөр дүрээр олж харах боломжтой

“Moncoste” косплейн багийн ахлагч Э.Мөнгөндуулгатай халловены баярыг тохиолдуулан ярилцлаа. -Хоёулаа халловены баярын үү...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд