мэдээ
Нэг чиглэлийг тууштай баримталж, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг эхлүүлж байна

Админ
2025 оны 10 сарын 31

66

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань
Аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд, Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв хорооны IV бүгд хурал Бээжин хотноо зохион байгуулагдаж, Арван дөрөв дэх таван жилийн төлөвлөгөөний хугацааны Хятад улсын хөгжлийн томоохон ололт, амжилтуудыг нэгтгэн дүгнэж “Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн Арван тав дахь таван жилийн төлөвлөгөө боловсруулах тухай ХКН-ын Төв хорооны санал”-ыг хэлэлцэн баталж, ойрын таван жилийн Хятад улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн дээд түвшний зураг чиглэл, стратегийн төлөвлөлтийг гаргаж, нөөц боломжоо ашиглан, бүхий л хүч чадлаараа Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийг үргэлжлүүлэн ахиулах зоримог шийдвэрээ зарлан тунхаглалаа.
Түүхийн урсгал тасралтгүй давлагаалж, хөгжил дэвшлийн чиглэл үе дамжин дэлгэрч байна. Хятад улс 1953 оноос анхны таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 14 удаагийн таван жилийн төлөвлөгөөг тасралтгүй боловсруулж, амжилттай хэрэгжүүлэв. Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 1953 онд 80 орчим тэрбум юань байсан бол 2024 онд 134.9 их наяд юань хүрч өсөн, 800 сая гаруй хүн ядуурлаас гарч, бүхэлдээ нэн ядуурлаас ангижрав. Хятад улс ширхэг хадаасыг ч импортлох шаардлагатай, тариаланч улс байсан бол өдгөө дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орон, хоёр дахь том эдийн засаг болж, аугаа түүхэн үсрэлтийг биелүүлсэн юм.
Арван дөрөв дэх таван жилийн төлөвлөгөөний хугацаанд, Хятад улс нарийн төвөгтэй олон улсын нөхцөл байдал болон дотоодын шинэчлэл, хөгжлийг тогтвортой барих ачаалалтай үүрэг хариуцлагатай тулгарсан хэдий ч өндөр хөгжилтэй хөгжлийг тууштай ахиулж, эдийн засгийн хурдацтай хөгжил, нийгмийн тогтвортой урт хугацааны хөгжлийг үргэлжлүүлэн “хоёр гайхамшиг”-ийг бүтээлээ.
Нийт хүчин чадал мэдэгдэхүйц дээшилж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд Хятад улсын эдийн засгийн нийт хэмжээ 110 их наяд, 120 их наяд, 130 их наяд юаньд тус тус хүрсэн бол энэ онд ойролцоогоор 140 их наяд юаньд хүрэх төлөвтэй байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний дундаж өсөлт 5.5 хувьтай байна. Аж үйлдвэрлэлийн салбар 15 жил дараалан дэлхийн нэгдүгээрт байрлаж, хиймэл оюун ухааны патентын тоо долоон жил дараалан дэлхийд тэргүүлж, дэлхийн инновацийн индексийн үзүүлэлтээр анх удаа эхний аравт багтаж “Хятадад үйлдвэрлэв”-ээс “Хятадад зохион бүтээв” шилжилт рүү хурдацтай орж байна.
Ард иргэдийн амьдрал, сайн сайхан байдал тасралтгүй сайжирч байна. Хятад улс дэлхийд хамгийн өргөн цар хүрээтэй боловсролын тогтолцоо, нийгмийн хамгааллын тогтолцоо, эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоог бүрдүүлж, суурь тэтгэврийн даатгал болон суурь эрүүл мэндийн даатгалд хамрагдалтын түвшин 95 хувиас дээш болон тогтворжиж, дундаж наслалт 79 болж нэмэгдлээ. Жил бүр хот суурин газарт 12 сая гаруй шинэ ажлын байр нэмэгдэж байна. Арван дөрөв дэх таван жилийн төлөвлөгөөний эхний дөрвөн жилд дотоодын эрэлт эдийн засгийн өсөлтийн дунджаар 86.4 хувийг бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болсон байна.
Ногоон хөгжил эрчимжиж байна. Хятад улс дэлхийд хамгийн том цэвэр эрчим хүчний тогтолцоог байгуулж, сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын эзлэх хувь 60 хувиас давлаа. Дэлхий даяар нийт ашиглагдаж буй шинэ эрчим хүчний автомашины талаас илүү хувь нь Хятадын нутаг дэвсгэрт ашиглагдаж байна. 2024 онд том хотуудын агаарын чанар цэвэр байх өдрүүдийн үзүүлэлт 87.2 хувьд хүрч, агаарын чанар сайжрах хурдаар дэлхийд нэгдүгээрт орлоо. Дэлхий дахинд шинээр нэмэгдсэн ногоон бүсийн талбайн нийт хэмжээний дөрөвний нэг орчмыг Хятад улс бүрдүүлж, Таклимаканы цөлийн захад “ногоон цайз” бий болж, Күбүчи цөлд “цөлжилтийг сааруулах нарны эрчим хүчний халхавч бүс” байгуулагдаж, дэлхийн цөлжилтийг бууруулахад Хятадын арга шийдлээр хувь нэмрээ орууллаа.
Өндөр түвшний нээлттэй байдал шинэ шатанд гарлаа. Хятад улс аж үйлдвэрийн салбарт тавих гадаадын хөрөнгө оруулалтын хязгаарлалтаа бүрэн цуцалж, гаалийн дундаж тарифын түвшинг 7.3 хувь хүртэл буурууллаа. “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд 150 гаруй улс, 30 гаруй олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, 30 улс орон болон бүс нутагтай 23 чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, олон жилийн турш дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулж буй хувь нэмэр ойролцоогоор 30 хувьд хадгалагдаж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд оруулж буй хувь нэмэр 60 хувьд хүрч байна.
Арван тав дахь таван жилийн хугацаа нь Хятад улс үндсэндээ социалист орчин үеийн шинэчлэлийг хэрэгжүүлэх бат бөх суурийг тавьж, бүх талаар хүчээ төвлөрүүлэх чухал цаг үе юм. Хятад улс намын бүх талын удирдлагыг баримтлан, ард түмнийг дээдэлж, өндөр чанартай хөгжлийг хэрэгжүүлж, бүх талын шинэчлэлийг гүнзгийрүүлэн, үр ашигтай зах зээл ба төрийн идэвхтэй уялдааг сайжруулж, хөгжил дэвшлийг аюулгүй байдалтай уялдуулан зохицуулах зарчмыг тууштай баримталж, бүрэн дүүрэн социалист орчин үеийн шинэчлэл бүхий хүчирхэг улсыг бүтээж, хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө зоригтой урагшлах болно.
Нэг дэх таван жилийн төлөвлөгөөнөөс Арван тав дахь таван жилийн төлөвлөгөө хүртэлх эдгээр төлөвлөгөө нь зөвхөн улс орны хөгжлийн төлөвлөгөө төдий бус бөгөөд Хятад улс “нэг чиглэлийг тууштай баримтлах”, “үе залгамжлан ажиллах” стратегийн тэсвэр, зоримог шийдвэрийн бодит илрэл бөгөөд Хятадын засаглалын онцлогийн тод жишээ юм.
Чиглэл хэдийнэ боловсруулагдсан бөгөөд хөгжил цаг үедээ тохирч байна. Өнөөгийн дэлхий дахинд тодорхой байдал улам бүр ховор нөөц болж буй энэ үед, Хятад улс цаашид өөрсдийн үйл хэрэгт төвлөрөн сайтар хэрэгжүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтөө хадгалж, өндөр түвшний гадаад нээлттэй байдлаа тууштай өргөтгөж, дэлхийн хөгжлийн “тогтвортой тулгуур” ба “хөдөлгөгч хүч”-ний үүргээ үргэлжлүүлэн биелүүлж, дэлхийн улс орнуудад, тэр дундаа Монгол Улс зэрэг хөрш орнууддаа илүү их хөгжлийн боломжийг бий болгож, хүн төрөлхтний нийгмийн энх тайван, тогтвортой хөгжил цэцэглэлтэд илүү их хувь нэмэр оруулах болно.
 0
0 0
0 0
0 0
0 0
0Хилийн боомтуудын арваннэгдүгээр сард ажиллах хуваарь
Хилийн боомтуудын 2025 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцуулъя. Даян, Байтаг авто замын боомтууд 11 дүгээр сард ажил...
1 цагийн өмнө
Автобусны дулаан буудал байршуулжээ
Энэ онд Сонгинохайрхан дүүргийн 1, 11, 26, 33, 36 дугаар хорооны 5 байршилд автобусны дулаан буудал байршууллаа. Автобус цөөн тоогоо...
1 цагийн өмнө
Нэг чиглэлийг тууштай баримталж, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг эхлүүлж байна
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд, Хятадын Коммунист...
2 цагийн өмнө
“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд анх удаа түүхий эдийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ах...
2 цагийн өмнө
Э.Мөнгөндуулга: Халловены баяраар хүн бүр энгийн амьдралаасаа гарч, өөрийгөө өөр дүрээр олж харах боломжтой
“Moncoste” косплейн багийн ахлагч Э.Мөнгөндуулгатай халловены баярыг тохиолдуулан ярилцлаа. -Хоёулаа халловены баярын үү...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



