Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 31

Валютын ханш

value

мэдээ

Э.Мөнгөндуулга: Халловены баяраар хүн бүр энгийн амьдралаасаа гарч, өөрийгөө өөр дүрээр олж харах боломжтой

trend

Админ

img

2025 оны 10 сарын 31

img

38

news-img

“Moncoste” косплейн багийн ахлагч Э.Мөнгөндуулгатай халловены баярыг тохиолдуулан ярилцлаа.


-Хоёулаа халловены баярын үүсэл, гарлаас яриагаа эхлэх үү?

-Тэгье. Халловены баяр нь дэлхий даяар хамгийн их түгсэн баяр гэж тооцогддог. Хойд Америк, Америк, Мексик, Канад, Япон гэх мэт улс орнууд нь үндсэн баяраа хэмээн ач холбогдол өгч тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай юм билээ. Манай цагаан сар, наадам шиг л ач холбогдолтой баяр гэсэн үг. Анх ургац хураалтын улирал дуусч, өвөл эхэлж буйг бэлгэдэн тэмдэглэдэг байжээ. Энэ үед хүмүүс үхсэн хүмүүсийн сүнс буцаж ирдэг гэж итгэдэг байсан учраас гал асааж, муу ёрын сүнснээс хамгаалахын тулд баг зүүдэг байжээ. Харин дэлхий даяар Христийн шашин дэлгэрсний дараа энэ баяр “All Hallows’ Eve” буюу “Бүх ариун хүмүүсийн орой” болон хувирсан нь өнөөгийн Halloween болсон юм. Эхэндээ каталик сүмийн гэгээнтнүүдийн баяр ч гэж нэрлэдэг байсан. Арваннэгдүгээр сард сүнсний идэвхжилт маш өндөр явагддаг шүү дээ.

Хэрэв аравдугаар сарын 31-ний өдөр сүнстэй таарсан хүн бүтэн жилдээ таарахгүй гэх мэт олон домог яриа байдаг. Мексикт үхэгсдийн баяр гэж явдаг. Өвөг дээдэс болон нас барсан хамаатан садан, найз нөхөд нь сав шим ертөнцөд орж ирэх боломжтой хэмээн үзэж, тэмдэглэдэг. Америкт ч чөтгөр, шулам амилах цаг учраас тэдэнд танигдахгүйн тулд нүүрээ будаж, адилхан хувцас өмсөж явдаг байлаа.

-Тэгвэл орчин үед халловены баярыг юу гэж ойлгодог болсон бэ?

-XXI зуунд халловены баярыг илүү чөлөөт сэтгэлгээгээр хардаг болсон. Угаасаа баяр учраас хөгжилтэй, дурсамжтай тэмдэглэн өнгөрүүлэх ёстой гэж дэлхий нийтээрээ үзэж байгаа. Тухайн хүн өөрийн хүссэн дүрдээ хувирч болно. Манай байгууллага гэхэд сүүлийн зургаан жил халловены баярыг тэмдэглэж байна. Учир нь халловеныг баяр гэхээсээ илүү хотын соёл гэж хардаг болсон шүү дээ. Жил бүрийн энэ өдөр хүн бүр өөрийн хүссэн үлгэр, киноны баатрынхаа дүрд хувирч, орой нь хүүхдүүд айлуудын хаалгыг тогшиж чихэр гуйдаг гээд нэг л хэвийн үргэлжилдэг их хотын амьдралд өнгө нэмсэн соёл гэж ойлгодог. Бид бусад өдрүүд, тэр бүү хэл өөр баяраар ч иймэрхүү үйлдэл хийдэггүй шүү дээ. Тиймээс хамгийн онцгой баяр.

-Зарим хүн муур ёр зөгнөсөн баяр хэмээн шүүмжилж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Ерөөсөө ч муу ёр зөгнөсөн зүйл байхгүй шүү. Магадгүй сүнс, цус сорогч гээд янз бүрийн дүрд хувирдгаараа жаахан содон, онцлог харагддаг байх. Гэхдээ бүх баяр ийм байна гэсэн ойлголт байдаггүй биз дээ. Аливаа баяр хүмүүсийг нэгтгэж, амьд харилцаа үүсгэх л үүрэгтэй байдаг. Халловены баяр ч гэсэн энэ үүргээ гүйцэтгэдэг. Уг баяраар олон хүн нийлж, дүрд хувирч, нэгнээ айлгаж, инээж, хөгжилдөж, зургаа даруулах гээд олон үйл явдал болдог шүү дээ. Айлгах гэсэн нэртэй боловч мөн чанартаа инээд бэлэглэж байгаа юм. Ийм байхад шууд муу ёр гэж шүүмжлэх нь дэндүү учир дутагдалтай. Миний хувьд халловены баяраар хүмүүс гашуудаж, уйлж, уурлаж байхыг хэзээ ч хараагүй. Бүгд л инээж, хөөрсөн байдаг. Зүгээр л баяр бүр өөрийн гэсэн онцлогтой. Хүн бүр хоорондоо ялгаатай гэдэг шиг ойлголт байхгүй юу. Халливоны баяраар хүн бүр энгийн амьдралаасаа гараад, өөрийгөө өөр дүрээр олж харж, сонирхолтой, хөгжилтэй байх боломжтой ганцхан өдөр.

Түүнчлэн зарим айл хүүхдүүдийг чихэр гуйхаар төвөгшөөж байгаа харагддаг. Гэхдээ халловены баяр нь хүүхэд баярлуулах боломжийг давхар олгодог онцлогтой. Монголчууд хүүхэд, нохой баярлуулах нь хамгийн том буян гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл яагаад энэ өдөр хүүхдэд атга чихэр өгч болохгүй гэж. Энэ бол бидний аливаа зүйлийг хүлээж авах, харах өнцгөөс л шалтгаалж байгаа асуудал. Ямар ч зүйлийг шүүмжлэхгүйгээр, эергээр хүлээж авъя гэвэл бид чөтгөрөөс ч сайн талыг олж харж болно. Сөрөг талаас нь харвал бурхнаас ч алдаа дутагдал олж харах боломжтой. Тиймээс манай монголчууд халловены баярыг муур ёр гэхээсээ илүү баяр гэх утгаар нь хүлээж аваасай гэж уриалмаар байна.

А.дулам
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хилийн боомтуудын арваннэгдүгээр сард ажиллах хуваарь

Хилийн боомтуудын 2025 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцуулъя. Даян, Байтаг авто замын боомтууд 11 дүгээр сард ажил...

img

3 цагийн дараа

Автобусны дулаан буудал байршуулжээ

Энэ онд Сонгинохайрхан дүүргийн 1, 11, 26, 33, 36 дугаар хорооны 5 байршилд автобусны дулаан буудал байршууллаа. Автобус цөөн тоогоо...

img

2 цагийн дараа

Нэг чиглэлийг тууштай баримталж, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн шинэ хуудсыг эхлүүлж байна

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд, Хятадын Коммунист...

img

2 цагийн дараа

“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд анх удаа түүхий эдийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ах...

img

2 цагийн дараа

Э.Мөнгөндуулга: Халловены баяраар хүн бүр энгийн амьдралаасаа гарч, өөрийгөө өөр дүрээр олж харах боломжтой

“Moncoste” косплейн багийн ахлагч Э.Мөнгөндуулгатай халловены баярыг тохиолдуулан ярилцлаа. -Хоёулаа халловены баярын үү...

img

1 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд