гадаад
Уулзалт амжилттай болж өндөрлөв

Админ
2025 оны 10 сарын 31

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нар БНСУ-ын Пусан хотод хоёр талын уулзалт хийлээ. Эхлээд Трамп, түүний араас Си нарын онгоц уулзалтын эхлэхээс багахан хугацаа өмнө Пусанд газардсан юм. Энэ нь Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойших анхны уулзалт юм.
Уулзалтын өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нар сэтгүүлчдэд хоёр улсын хоорондын зөрчил, үл ойлголцлыг даван туулж, Вашингтон ба Бээжингийн түншлэлийг гүнзгийрүүлэх зорилготой байгааг мэдэгдэв. Ерөнхийлөгч Дональд Трамп “АНУ ба Хятад олон асуудлаар аль хэдийнэ санал нэгдсэн. Си Жиньпин бол миний хуучин анд, агуу улсын агуу удирдагч. Иймээс АНУ ба Хятад улс удаан хугацаанд “гайхалтай харилцаа” тогтооно гэдэгт найдаж байна. Бид тодорхой асуудлуудын талаар хэлэлцэнэ. Бид олон зүйл дээр аль хэдийнэ санал нэгдсэн гэж бодож байна. Мөн одоо илүү олон зүйлийн тухай тохиролцоно гэж найдаж байна” гэж мэдэгдэв. Харин Си Жиньпин дарга “АНУ болон Хятад найз, түнш байх ёстой. Дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн хооронд үе үе зөрчил, санал зөрөлдөөн үүсэх нь энгийн үзэгдэл. Хятадын хөгжил таны Америкийг дахин агуу болгох зорилготой хослон урагшлах боломжтой. Саяхан АНУ болон Хятадын эдийн засаг, худалдааны төлөөлөгчдийн хэлэлцээ болж, хоёр тал гол асуудлуудаа шийдвэрлэх үндсэн ойлголцолд хүрсэн. Би ерөнхийлөгч Трамп Газа дахь гал зогсоох ажиллагаанд болон Тайланд, Камбожийн маргааныг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэсэнд талархаж байна. Хятад улс дэлхийн олон бүс нутагт энх тайвныг дэмжих байр суурь баримталдаг” гэж мэдэгдэв. Эдгээр богинохон үгсийн дараа Си болон Трамп нар хаалттай хаалганы цаана хэлэлцээ хийхээр орцгоов. Энэхүү хэлэлцээнд АНУ-ын талаас төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, худалдааны төлөөлөгч Жеймисон Грир, сангийн сайд Скотт Бессент, худалдааны сайд Ховард Латник, Ерөнхийлөгчийн аппаратын дарга Сюзи Уайлз, АНУ-ын Хятадад суугаа элчин сайд Дэвид Пердью нар оролцов. Харин Хятадын талаас Гадаад хэргийн сайд Ван И, түүний орлогч Ма Жжаосюй, Дотоод хэргийн зөвлөлийн дэд дарга Хэ Лифэн, аппаратын дарга Цай Ци, Худалдааны сайд Ван Вэньтао, Хөгжил ба шинэчлэлийн улсын хорооны дарга Жэн Шаньцзе нар оролцов. Уг уулзалт нэг цаг 40 минут үргэлжилсэн бөгөөд энэ нь хуваарьт заагдсан хугацаанаас урт байв. Уулзалтын дараа хоёр тал ямар ч мэдэгдэл хийсэнгүй. Трамп аль хэдийнэ Өмнөд Солонгосыг орхин Вашингтон руу буцсан бол Си дарга Ази Номхон далайн улсуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоор үлдэв.
Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн “Air Force One” онгоцон дотор сэтгүүлчдэд “Энэхүү уулзалт “агуу амжилт” болсон. Би ирэх сард Хятад руу очно. Харин тэр (Си) дараа нь энд ирнэ. Энэ нь Флорида, Палм Бич эсвэл Вашингтон ДС байж болно.Пусаны хэлэлцээний үеэр бид маш олон асуудлыг эцэслэн тохиролцсон. Хятадын бараанд 100 хувийн тариф ногдуулах төлөвлөгөөг зогсоож, дэлхийн зах зээлд давамгай байр суурьтай Хятадын ховор металлын экспортод тавигдах хязгаарлалтын хугацааг хойшлуулж, Бээжин дахин АНУ-ын шар буурцаг худалдан авч эхлэх, мөнфентанилын хууль бус наймаатай тэмцэх арга хэмжээг чангатгахаар болсон” гэж мэдэгдэв. Энэ мэдэгдлийн дараа Хятадын хөрөнгийн биржийн үнэлгээ сүүлийн арван жилийн дээд түвшинд хүрч, юань ам.долларын эсрэг бараг нэг жилийн дээд үнэ тогтоов. Энэ нь хөрөнгө оруулагчид нийлүүлэлтийн сүлжээ болон дэлхийн бизнесийн итгэлцэлд сөрөг нөлөө үзүүлж байсан худалдааны хурцадмал байдал намжиж байгаад итгэж эхэлсэн гэсэн таатай мэдээ юм. Ийнхүү АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нарын уулзалт амжилттай болж өндөрлөсөн нь олон нийтэд тодорхой болов.
Г.АМАРСАНАА
Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.11.14) нэгдсэн хуралдаан гишүүдийн 50.8 хувийн ирцтэйгээр 10 ...
2 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эв нэгдлийн уриалга гаргав
УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд өнөөдөр /2025.11.14/-ийн мэдээлэл хийв. Парламентад сонгогдсон МАН-ын гишүүд хоёр хуваагдсан гэ...
2 цагийн өмнө
Төв Азийн орнууд Америктай хамтраад эдийн засгаа өсгөж байхад бид ардчилсан орон гэж хоосон цээжээ дэлдэхээс өөр зүйл алга
Тэртээ 1990 онд авторитар, дарангуйллын дэглэм давамгайлсан бүс нутагт хамгийн түрүүнд Монгол Улс тайван замаар ардчилсан тогтолцоон...
3 цагийн өмнө
АН-ын ҮБХ энэ сарын 21-нд хуралдаж, дүрмээ батална
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар улс төрийн намууд энэ онд багтаж намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслөө Улсын ...
3 цагийн өмнө
“Токио 2025” дифлимпийн наадамд оролцох Монголын багийн тугийг гардууллаа
Япон улсын Токио хотод маргааш эхлэх Дифлимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид оролцоход бэлэн болжээ. Өнөөдөр Монгол Улсын багт ...
4 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



