мэдээ
“Ширээт” дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана

Админ
2025 оны 11 сарын 06
1

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймагт “Монгол газрын тосны боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа болон зарим аж ахуйн нэгжийн газрын тосны олборлолтын явцтай танилцсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан,
- Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгч нарын олборлосон газрын тосыг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-д тогтвортой нийлүүлэх талаар холбогдох гэрээ, хэлэлцээр байгуулах санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулах,
- Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны II ээлжийн барилга угсралтын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтэд “Эрдэнэс Монгол” компаниас баталгаа гаргуулах замаар Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэх,
- “Ширээт” дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгуулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх зэрэг арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
Судлаач, профессор Д.Чулуунжавтай шашны гаж урсгалын талаар ярилцлаа. -Саяхан шашны гаж урсгалын сөрөг үр дагавраас болж нэгэн эмэгт...
8 цагийн дараа
АИ-92 автобензиний нийлүүлэлт нийт 82 вагоноос 54 вагон нь буулгалтын өртөөнд иржээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг 2025 оны арваннэгдүгээ...
8 цагийн дараа
“Хүрээ” амаржих газарт 5.4 кг жинтэй хүү мэндэлжээ
Нийслэлийн “Хүрээ” амаржих газарт өнөө өглөө буюу 11-р сарын 06-нд 5.4 кг жинтэй мантгар борхон хүү мэндэллээ. Цэрэннадм...
7 цагийн дараа
Катерина Райхе: Бид хүнд суртлын бус хөгжил, дэвшлийн “Цахиурын хөндий” болох ёстой
Берлинд Германы бизнес эрхлэгчид оролцсон Гадаад худалдааны талаарх бага хурлын үеэр тус улсын Эдийн засаг, эрчим хүчний сайд Катери...
6 цагийн дараа
Улаанбуудай 34.7 хувиар, төмс 22.9 хувиар буурчээ
Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



