Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

 АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

trend

Админ

img

2025 оны 11 сарын 06

img

1

news-img

Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг огцруулах болон сонгох тухай асуудлуудыг хэлэлцэхээр товлоод байсан. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар дүгнэлт, МАН-ын бүлгийн өнгөрсөн сарын 30-ны өдрийн ээлжит бус хуралдааны шийдвэр, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдааны танилцуулгуудыг харгалзан, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяаг дэд даргын албан тушаалаас огцруулах санал оруулж буйгаа МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал танилцуулсан юм.

Харин Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин тус бүлгийн энэ сарын 4-ний өдрийн ээлжит бус хуралдааны Үндсэн хуулийн Цэцийн 08 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн авах ёстой гэсэн шийдвэрийг танилцуулаад, УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолыг хэрхэх тухай хэлэлцэх зэргээр Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой ажлуудыг хийгээгүй байгаа тул бүлгээрээ дахин ярилцах шаардлагын үүднээс энэхүү хэлэлцэж буй асуудлаар таван өдрийн завсарлага авах санал гаргаж буйгаа хэлсэн. Гэсэн ч хуралдаанаар хэлэлцэхээр товлогдсон асуудал нь зөвхөн УИХ-ын дэд даргыг огцруулах, сонгох асуудал бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу энэ асуудал нь МАН-ын бүлгийн бүрэн эрхийн асуудал тул хэлэлцэн, дэмжиж шийдвэрлэхийг тус бүлгийн дарга Ж.Батжаргал хүссэн. Гэвч чуулганы нэгдсэн хуралдааныг даргалан явуулсан дэд дарга Б.Пүрэвдорж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасныг үндэслэн АН-ын бүлэгт хэлэлцэж буй асуудлаар таван хоногийн завсарлага өглөө. Ийнхүү эхний асуудал буюу УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлаар АН-ын бүлэг завсарлага авсан тул дараагийн буюу УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлыг хойшлуулсан юм. Мөн эдгээр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний үндсэн дээр үргэлжлүүлэн хэлэлцэх байсан “Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлыг хойшлууллаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээж авлаа

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд “Эрт илрүүлэг, оношилгооны төв”-ийг барьж ашиглалтад орууллаа. Энэхүү төв ашиглалта...

img

8 цагийн дараа

Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг

Судлаач, профессор Д.Чулуунжавтай шашны гаж урсгалын талаар ярилцлаа. -Саяхан шашны гаж урсгалын сөрөг үр дагавраас болж нэгэн эмэгт...

img

7 цагийн дараа

АИ-92 автобензиний нийлүүлэлт нийт 82 вагоноос 54 вагон нь буулгалтын өртөөнд иржээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг 2025 оны арваннэгдүгээ...

img

7 цагийн дараа

“Хүрээ” амаржих газарт 5.4 кг жинтэй хүү мэндэлжээ

Нийслэлийн “Хүрээ” амаржих газарт өнөө өглөө буюу 11-р сарын 06-нд 5.4 кг жинтэй мантгар борхон хүү мэндэллээ. Цэрэннадм...

img

6 цагийн дараа

Катерина Райхе: Бид хүнд суртлын бус хөгжил, дэвшлийн “Цахиурын хөндий” болох ёстой

Берлинд Германы бизнес эрхлэгчид оролцсон Гадаад худалдааны талаарх бага хурлын үеэр тус улсын Эдийн засаг, эрчим хүчний сайд Катери...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд