мэдээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0 хэм орчим байна

Админ
2025 оны 11 сарын 07

2025 оны 11-р сарын 06-ны 20 цагаас 2025 оны 11-р сарын 07-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор 13-18 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Их цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө их цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө их цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.11.07/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж б...
8 цагийн дараа
АН-ын удирдлагууд БНСУ дахь иргэдтэйгээ уулзаж, виз, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар ярилцлаа
Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал, УИХ-ын гишүүн Ш.Бямба...
8 цагийн дараа
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: 7-ны өдөр Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний цас орно. Дохио!!! Ц...
8 цагийн дараа
МАН-ын даргад далаад оны УИХ-ын гишүүд өрсөлдөнө
МАН-ын дарга огцроод төр засаг хямрахын дээдээр хямраад сар боллоо. Эрх баригч нам даргагүй, Ерөнхий сайд албан биш,депакто Засгийн ...
7 цагийн дараа
Б.Жаргалан: МАН засаглах чадамжгүй, нэгдмэл бодлого шийдвэр гаргах чадваргүй болсон юм байна гэдэг нь харагдаж байгаа
УИХ-ын гишүүн Б.Жаргалантай ирэх оны төсвийн хүрээнд ярилцлаа. -УИХ-аар ирэх оны төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байгаа. Гэтэл...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



