Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 07

Валютын ханш

value

мэдээ

МАН-ын даргад далаад оны УИХ-ын гишүүд өрсөлдөнө

trend

Админ

img

2025 оны 11 сарын 07

news-img

МАН-ын дарга огцроод төр засаг хямрахын дээдээр хямраад сар боллоо. Эрх баригч нам даргагүй, Ерөнхий сайд албан биш,депакто Засгийн газар огцорсон, УИХ даргагүй сар шахам боллоо. Энэ бүгдийн гацаа цоож нь гагцхүү МАН-ын дарга гэдэг албан тушаал эзэнтэй болохоос шалтгаалан онгойх юм. Тэгвэл энэ албан тушаал дээр хэн очих вэ. Уул нь бага хурлаараа Д.Амарбаясгалан сонгогдсон ч түүнийг бага хурлын тал гишүүд хүлээн зөвшөөрөхгүй гэж гарч гүйлдсэнээс бүх юм эхлэлтэй. Аливаа хурал талаас илүү нь хүлээн зөвшөөрсөн байхад л тэр хурлын гаргасан шийдвэр хүчинтэй байдаг ч энэ удаа тэгсэнгүй. Хүлээн зөвшөөрөөгүй тал нь Ерөнхий сайд Г.Занданшатар байсан учир хүч ихтэй байлаа. Бас өөрөө хэлээгүй ч Г.Занданшатарын хуучин дарга нь лав дуртай байгаагүй байх. Энэ бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юм. Түүнийгээ ч Засгийн газрыг огцруулах УИХ-ын тогтоолд хориг тавьснаараа ил тод харуулсан. Одоо бол МАН-ын дарга Д.Амарбаясгалан мөн ч юм шиг, биш ч юм шиг нөхцөл байдал үүсчихээд байна.Мөн гэхэд бага хурал нь эсэргүүцэж их хурлаараа хайнаа хагална гээд байгаа. Биш бол МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байх гээд байдаг. Аргаа барсан МАН энэ бүх байдлыг эвлэрүүлэх “эвлэрүүлэн зуучлах ажлын хэсэг” гэдэг юм байгуулсан. Тэр байгууллагын ажлын эхний үр дүн нь хоёр хуваагдаад бие биентэйгээ “араараа” уулзаж байсан бүлгээ нэг болгосон ажил байв. Уг ажлын хэсгийн бараг дарга нь байх гэж харагдаад байгаа Ч.Хүрэлбаатар “МАН-ын даргад УИХ-ын гишүүн, Ерөнхий сайдад ч бас УИХ-ын гишүүн байх ёстой” гэж мэдэгдсэн нь дараагийн нэг чухал тохироо байх гэж уншигдаж байна. За ингэхлээр юу болж байна вэ. Одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар лав бүгдээс нь мултарч байх шив дээ. Тэр намын дарга ч биш, Ерөнхий сайд ч биш болох нь байна. Тэгвэл хэн МАН-ын дарга, Ерөнхий сайд байх вэ. Улс төр ажиглагчид одоо 80 оныхныг больё оо гэж шийдсэн гэсэн юм хэлцгээх боллоо. Гэхдээ Д.Амарбаясаглан “Би нэрээ татна” гэж хэлээгүй байна. Ажиглагчид бол нэрээ татах байх, харин Зандака үзэх байх гэсэн таамаг хэлэлцэх аж. Ингээд МАН дахь далаад оны УИХ-ын гишүүд намын дарга, Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэн өрсөлдөж нэг нь дарга болно оо гэсэн таамаг зонхилох боллоо. Тэгвэл МАН-ын далаад оны гишүүд хэн хэн байна вэ. Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Б.Жавхлан, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, С.Амарсайхан, Ж.Энхбаяр, Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн, Б.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар нарын гишүүдээс нэг нь намын дарга болохоор бэлдэж байх шиг байна. Заалнаас нэр дэвшин өрсөлдөх сураг байна. МАН-ын эдгээр нэр дурдагдсан гишүүдийн хэн нь ч Ерөнхий сайд хийгээд явчих чадвартай эр бяр эд хөрөнгө, ухаан жагссан эрчүүд харагдана. Харин ард түмнээ боддог нь хэн байх юм бол доо гэсэн бодол төрөх юм. Ер нь бол МАН-ын дарга далаад оныхноос болох гэнэ гэсэн яриа засаг, бас намын дарга солигдох бүрд яригддаг ч наяад оныхон энэ намыг сүүлийн найман жил атгасаар ирсэн. Одоо л далаад оныхон хөдлөхгүй бол үүнээс хойш ерээд оныхон улс төрд ороод ирвэл тэд “динозавр” л болохоос өөр замгүй үлдэнэ дээ.

Ө.Тулга

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.11.07/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж б...

img

7 цагийн дараа

АН-ын удирдлагууд БНСУ дахь иргэдтэйгээ уулзаж, виз, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар ярилцлаа

Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал, УИХ-ын гишүүн Ш.Бямба...

img

7 цагийн дараа

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: 7-ны өдөр Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний цас орно. Дохио!!! Ц...

img

7 цагийн дараа

МАН-ын даргад далаад оны УИХ-ын гишүүд өрсөлдөнө

МАН-ын дарга огцроод төр засаг хямрахын дээдээр хямраад сар боллоо. Эрх баригч нам даргагүй, Ерөнхий сайд албан биш,депакто Засгийн ...

img

6 цагийн дараа

Б.Жаргалан: МАН засаглах чадамжгүй, нэгдмэл бодлого шийдвэр гаргах чадваргүй болсон юм байна гэдэг нь харагдаж байгаа

УИХ-ын гишүүн Б.Жаргалантай ирэх оны төсвийн хүрээнд ярилцлаа. -УИХ-аар ирэх оны төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байгаа. Гэтэл...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд