Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 07

Валютын ханш

value

мэдээ

АН-ын удирдлагууд БНСУ дахь иргэдтэйгээ уулзаж, виз, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар ярилцлаа

trend

Админ

img

2025 оны 11 сарын 07

news-img

Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Ц.Мөнхбат, Б.Түвшин, Д.Энхтуяа болон УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхүүдийн бүрэлдэхүүнтэй төлөөлөл энэ сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд БНСУ-д албан томилолтоор ажиллаж байна.

Албан томилолтын хүрээнд БНСУ-д ажиллаж амьдарч, сурч байгаа иргэдийн төлөөлтэй уулзлаа. Уулзалтаар БНСУ-д ажиллаж амьдрах, суралцах нөхцөл, зорчих виз, хөдөлмөр эрхлэх орчны талаар иргэдээс мэдээлэл сонсож, ярилцлаа.

Мөн БНСУ-д ажиллах хугацаанд эх орондоо нийгмийн даатгал төлөх боломжийг бий болгох, эх орондоо ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх, хөдөлмөрлөсөн иргэн илүү сайхан амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлд Ардчилсан намын баримталж буй бодлогын талаар Намын удирдлагууд болон УИХ-ын гишүүд танилцуулж, иргэдтэй халуун дотно яриа өрнүүллээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас 60 орчим мянган иргэн БНСУ-д ажиллаж амьдарч, сурч байна. Элчин сайдын яамны мэдээлснээр 16 хүртэлх насны 6,800 орчим монгол хүүхэд оршин сууж байгаа бөгөөд үүнээс дөнгөж 300 орчим хүүхэд л Монгол сургуульд сурч байгаа аж.

Тус улсад амьдарч буй иргэдийн тоо манай улсын нэг аймгийн иргэдийн тоотой тэнцэх хэмжээний байгаа учир Монголын төр заавал анхаарал хандуулах шаардлагатай хэмээн Намын удирдлагууд, УИХ-ын гишүүд яриандаа дурдаж байлаа.

Уулзалтад ирсэн иргэд УИХ-ын гишүүдээр дамжуулж өөрийн саналыг төрийн бодлогод тусгуулах, мөн БНСУ-ын төрийн бодлого, хууль эрх зүйн орчны бодлогод тусгуулж шийдвэрлүүлмээр саналуудаа уламжлав.

May be an image of one or more people and text that says "OW"

Уулзалтын үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Бид БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзах үеэрээ та бүхний хэлж захисан, анхаарал хандуулах зарим асуудлыг уламжилж, шийдэх боломжийн талаар хөндөж ярина хэмээв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Төөрсөн сураггүй болсон 3 удаагийн дуудлага бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгууллаа

Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт /2025.11.06-07/ цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Төгрөг, Булган аймгийн Дашинчил...

img

8 цагийн дараа

ЗХУ-ын албан ёсны залгамжлагч ОХУ-ын бодит байдал

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн мягмар гарагт өөрийн сүүлийн үед байнга онцлон ярьж буй “шинэ” төрлийн зэвсэг болох “Буре...

img

7 цагийн дараа

Тэнэг зардлуудын чинь тэн хагасаас илүү нь хэвээрээ л байгаа шүү

Ирэх оны төсвийг энэ сарын 15-ны өдөр гэхэд батлах хуулийн хугацаатай. Харин ингэж чадаагүй тохиолдолд Их хурал тарах ёстой. Мэдээж ...

img

7 цагийн дараа

МИАТ: Өнөөдрийн Истанбул, Токио, Сөүл чиглэлийн нислэгүүдэд цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа

Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орж, салхины эрч ширүүссэний улмаас Чингис хаан ОУНБ орчимд алсын барааны харагд...

img

7 цагийн дараа

АИ-92 автобензиний нийт 62 вагон цистерн байна

2025 оны 11 дүгээр сарын 7-ны 09:00 цагийн байдлаар нийт төмөр замын хэмжээнд 363 вагон цистерн нефтийн бүтээгдэхүүн байна. • Дизели...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд