Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 07

Валютын ханш

value

мэдээ

Төөрсөн сураггүй болсон 3 удаагийн дуудлага бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгууллаа

trend

Админ

img

2025 оны 11 сарын 07

news-img

Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт /2025.11.06-07/ цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Төгрөг, Булган аймгийн Дашинчилэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд төөрсөн сураггүй болсон 3 удаагийн дуудлага бүртгэгдэж, 2 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэнийг буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Их-Уул багийн “Эрээн-Уулын нөмөр” гэдэг газар өсвөр насны хүүхэд /2025.11.06/ 16:00 цагт мотоциклоор хонь хариулж яваад сураггүй болсон мэдээллийг 21:50 цагт ирүүлсний дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03:15 цагт эсэн мэнд олсон.

Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонт багийн “Бригадын төв” гэдэг газар тус сумын харьяат иргэн А /2025.11.07/ 00:20 цагт саахалт айлаасаа гэр лүүгээ харихаар мотоциклоор гараад сураггүй болсон  мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03:15 цагт эсэн мэнд олсон.

Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн М /2025.11.06/ 11:00 цагт гэрээсээ явганаар гараад сураггүй болсон дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, тус иргэний цогцсыг  өнөөдөр /2025.11.07/ 08:10 цагт олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.

Ойрын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурах тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээлэлд үндэслэн хол, ойрын замд гарахгүй байх, малаа ойрын бэлчээрт бэлчээж, аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас зөвлөж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ч.Номин: Дэлхийн том лигийн клуб Монголыг сурталчилсан, үр дүнд нь жуулчид огцом өсч байна

УИХ-ын гишүүн Ч.Номингоос Английн Премьер лигийн “Fulham” клуб, Засгийн газар хооронд үүсээд буй асуудлыг тодрууллаа. -Английн хөл б...

img

8 цагийн дараа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж хүрдэггүй тул “жагсахад бэлэн” гэв

Монгол Улс төсвөө хэлэлцэж буй энэ үед “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”- оос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй м...

img

7 цагийн дараа

А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбо...

img

7 цагийн дараа

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал хоёр дахин нэмэгджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж...

img

7 цагийн дараа

Б.Бат-Эрдэнэ: Монгол бөх бол монголчуудын нэн эртнээс монгол эр хүнээ бэлтгэж ирсэн арга сургууль юм. Бид үүнийгээ анхаарч, анзаарч явах ёстой

Төр, түмний их цэнгэл Улсын баяр наадамд 12 удаа, үүнээс завсаргүй найман удаа түрүүлсэн Даяар дуурсагдах, Далай даян, Дархан аварга...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд