Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 07

Валютын ханш

value

мэдээ

А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ

trend

Админ

img

2025 оны 11 сарын 07

news-img

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 16 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, энэ онд Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5000 айлын гэр, байшинг дулаалсан бөгөөд эдгээр айлыг энэ сарын 15-наас төвийн хийн хангамжид холбож эхлэх юм.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, айл өрхийн халаалтын аюулгүй байдлыг сайжруулах зорилтын хүрээнд дулаалгын аянд хамрагдсан өрхөд ажиллалаа. Эдгээр өрх нь цаашид хийн халаагуурын системд шилжих бөгөөд энэ хүрээнд ажлын явц, ашиглалтын заавар, аюулгүй байдлын талаар тухайн өрхөд танилцууллаа. Айл өрхийн гадна фасад, тааз, дээврийн дулаалгын ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгэсэн бөгөөд өрхүүд өөрсдийн зардлаар цонх, хаалга, шалны ан цав, завсрын дулаалга болон өнгөлгөөний ажлуудыг гүйцэтгэсэн. Өнөөдрийн байдлаар дулаалгын ажил бүрэн дууссан айл өрхүүдийг арваннэгдүгээр сардаа багтаан хийн халаалтын системд холбох ажлыг эхлүүлээд байна. Хийн халаалтын систем нь өндөр настай болон биеийн хүчний ачаалал багатай иргэдэд зориулсан энгийн удирдлагатай, олон улсын стандартад нийцсэн технологи юм. Уг төхөөрөмжийн ашиглалт, өдөр, шөнийн горимын тохиргоо, аюулгүй ажиллагааны зааврыг НҮБ-ын Хүүхдийн сангийн сургалтын баг айл өрх бүрт очиж заана. Эхний нэг сарын хугацаанд иргэдийн хэрэглээний дадлыг тогтворжуулах зорилгоор тогтмол хяналт, зөвлөгөө өгч ажиллах юм. Ингэснээр өрх бүр төхөөрөмжийг бүрэн ойлгож, аюулгүй, тогтвортой хэрэглээний хэв маягийг хэвшүүлэх нөхцөл бүрдэнэ. Хүйтний улирлын саруудад 200,000 төгрөгийн хэрэглээний татаасыг хийн системд шилжсэн өрхүүдэд иргэний үнэмлэх болон “Hotula” аппликэйшнээр дамжуулан олгоно. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийсэн туршилтаар 10 кг хийн баллоныг 50–80 м.кв талбайтай байшинд таваас долоо хоног ашиглаж байсан. Тиймд тухайн өрхийн температурын тохируулгаас хамаарч хэрэглээний хугацаа их, бага байна” гэлээ.

Хийн төхөөрөмж нь хамгаалалтын зүрхэвч, холболтын мэдрэгч, угаар болон хий алдагдлын дохиоллын системтэй бөгөөд аюул илэрсэн тохиолдолд хий дамжуулалт автоматаар хаагдаж, мэдээллийг нэгдсэн удирдлагын төвд шууд дамжуулна. Иргэн дохиоллын дуудлагад хариу өгөхгүй тохиолдолд хяналтын баг 5–7 минутын хугацаанд тухайн өрх дээр очиж, арга хэмжээ авах юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар өнөөдөр (2025.11.07) Төрийн ордны гадаа жагсаж байгаа иргэдийн төлөөлөлтэй уул...

img

8 цагийн дараа

Монголбанк аравдугаар сард хоёр тонн 829 кг үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2025 оны аравдугаар сард хоёр тонн 829 кг үнэт металл худалдан авсан бөгөөд энэ нь оны эхний үеэс нийт дүнгээрээ 12.7 тон...

img

7 цагийн дараа

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.11.07/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэ...

img

7 цагийн дараа

Ч.Номин: Дэлхийн том лигийн клуб Монголыг сурталчилсан, үр дүнд нь жуулчид огцом өсч байна

УИХ-ын гишүүн Ч.Номингоос Английн Премьер лигийн “Fulham” клуб, Засгийн газар хооронд үүсээд буй асуудлыг тодрууллаа. -Английн хөл б...

img

6 цагийн дараа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж хүрдэггүй тул “жагсахад бэлэн” гэв

Монгол Улс төсвөө хэлэлцэж буй энэ үед “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”- оос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй м...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд