Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 07

Валютын ханш

value

мэдээ

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

trend

Админ

img

2025 оны 11 сарын 07

news-img

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.11.07/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.

Чуулганы өмнөх өдрийн нэгдсэн хуралдаанаар тус хэлэлцүүлгийг эхлүүлж, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Ингээд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 15 саналын томьёоллоор санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Л.Оюун-Эрдэнэ нарын УИХ-ын 33 гишүүнээс 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг мөн өмнөх өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Мандхай танилцуулснаар хуралдаан өндөрлөсөн юм.

Энэ өдрийн хуралдаанаар тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Батболд “УИХ-ын даргын 210 дугаар захирамжаар 2025 оны 05 сарын 08-нд ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. УИХ-ын гишүүн П.Мөнхтулгаар ахлуулсан ажлын хэсэг шинжээчийн багаа томилоод хууль, эрх зүй, уул уурхай, санхүү зэрэг гурван чиглэлээр судалж байгаа. УИХ-ын энэ ажлын хэсэг ажиллаж байхад яагаад ийм хянан шалгах түр хороо байгуулах болов” хэмээн лавласан.

Тогтоолын төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдахад Засгийн газрын ажлын хэсгийг тухайн үед сайд О.Алтангэрэл ахлан ажиллаж, тодорхой мэдээллүүдийг УИХ-ын гишүүдэд хүргэсэн. Тэр үед ажлын хэсгийн ахлагч П.Мөнхтулгатай хэд хэдэн удаа санал солилцсон. Одоо хэрхэн илүү том агуулгаар, хурдтай ажиллаж болох вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Ганц хоёр шинжээч, референттэй ажил явахааргүй байна. Том далайцтай хэмжээний асуудал учраас түр хороо байдлаар өргөтгөж ажиллах нь зүйтэй гэж үзсэн гэсэн хариулт өгсөн юм.

Энэхүү тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн бөгөөд тогтоолын төслийн талаарх санал хураалтыг ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар хойшлууллаа.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүлэв.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсвийн хөрөнгө оруулалтын асуудлыг нягтлах, эргэн хэлэлцэх нь зүйтэй байна хэмээн мэдэгдээд, хуралдаан даргалагчийн зүгээс чиглэл өгч Төсвийн байнгын хороонд буцаах нь зүйтэй гэлээ. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсэгт нэгдсэн хуралдаанаас төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзвэл Төсвийн байнгын хороонд чиглэл өгч буцааж болно. Чиглэл өгсөн тодорхой асуудлаас бусад асуудлыг хөндөхийг хориглоно гэж заасныг дурдсан.

Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, Нэгдсэн хуралдаанаас төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзвэл Төсвийн байнгын хороонд чиглэл өгч буцааж болно гэж хуульд заасныг тодотгоод, зургаан асуудал дээр чиглэл авах хүсэлтэй байгаагаа уламжилсан. Бүсчилсэн хөгжилтэй холбоотой, Засгийн газрын нөөц сангаас тодорхой дүнгээр бууруулж зохицуулалт хийх, ШУА-ийн хүрээлэнгүүдийн лабораторийн багаж тоног төхөөрөмжтэй холбоотой төсөл, арга хэмжээ зэрэг нийт зургаан чиглэлийг танилцуулснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хэлэлцүүлэг үдээс хойших хуралдаанаар үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна

Монгол Улсад 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 132 улсын 37939 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бү...

img

7 цагийн дараа

Дорнодын хойд болон зүүн хэсгээр их цас орж, цасан шуурга шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Арваннэгдүгээр сарын 7-8-нд шилжих шөнө Дорнодын хойд болон зүүн хэсгээр ...

img

7 цагийн дараа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар өнөөдөр (2025.11.07) Төрийн ордны гадаа жагсаж байгаа иргэдийн төлөөлөлтэй уул...

img

6 цагийн дараа

Монголбанк аравдугаар сард хоёр тонн 829 кг үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2025 оны аравдугаар сард хоёр тонн 829 кг үнэт металл худалдан авсан бөгөөд энэ нь оны эхний үеэс нийт дүнгээрээ 12.7 тон...

img

6 цагийн дараа

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.11.07/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд