мэдээ
Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна

Админ
2025 оны 11 сарын 07

Монгол Улсад 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 132 улсын 37939 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна.
Улсаар нь авч үзвэл, АНУ-ын 1004, БНСУ-ын 1594, БНХАУ-ын 24626, ОХУ-ын 2720 иргэн, бусад улсын 7995 иргэн байна.
![]()
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэж заасан. Хуулийн дагуу авч үзвэл Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь буюу 106345 гадаадын иргэн, үүнээс нэг улсын 35 мянга гаруй иргэн Монгол Улсад оршин суух боломжтой юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо нь Монгол Улсын нийт хүн амын 1.05 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнээс Монгол Улсад хамгийн олон иргэд оршин сууж байгаа БНХАУ-ын иргэд 0.69 хувь, ОХУ-ын иргэд 0.07 хувь, БНСУ-ын иргэд 0.03 хувь, АНУ-ын иргэд 0.02 хувийг тус тус эзэлж байна.
![]()
Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн сүүлийн таван жилийн тоон үзүүлэлт:
![]()
Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдийн бүртгэл хяналтын тоон мэдээллийг байгууллагын албан ёсны цахим сайт (immigration.gov.mn)-ын “Нээлттэй мэдээлэл” цэсэд сар бүр тогтмол нийтэлдэг бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд уг цахим сайтаар хандаж мэдээлэл авах бүрэн боломжтой гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
Төгөлдөр хуурын багш Б.Ичинхорлоо Соёлын яамны “Жуух бичиг”-ээр шагнагдлаа
Залуу төгөлдөр хуурч, төгөлдөр хуурын багш Б.Ичинхорлоо энэ оны турш эх орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөсөн онцгой үйл явдлууда...
8 цагийн дараа
Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна
Монгол Улсад 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 132 улсын 37939 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бү...
5 цагийн дараа
Дорнодын хойд болон зүүн хэсгээр их цас орж, цасан шуурга шуурна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Арваннэгдүгээр сарын 7-8-нд шилжих шөнө Дорнодын хойд болон зүүн хэсгээр ...
4 цагийн дараа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв
Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар өнөөдөр (2025.11.07) Төрийн ордны гадаа жагсаж байгаа иргэдийн төлөөлөлтэй уул...
4 цагийн дараа
Монголбанк аравдугаар сард хоёр тонн 829 кг үнэт металл худалдан авчээ
Монголбанк 2025 оны аравдугаар сард хоёр тонн 829 кг үнэт металл худалдан авсан бөгөөд энэ нь оны эхний үеэс нийт дүнгээрээ 12.7 тон...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд



