Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 07

Валютын ханш

value

мэдээ

Төгөлдөр хуурын багш Б.Ичинхорлоо Соёлын яамны “Жуух бичиг”-ээр шагнагдлаа

trend

Админ

img

2025 оны 11 сарын 07

news-img

Залуу төгөлдөр хуурч, төгөлдөр хуурын багш Б.Ичинхорлоо энэ оны турш эх орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөсөн онцгой үйл явдлуудаар дүүрэн байна. Тэрээр өнгөрсөн 9-р сарын 13-нд Сан Францискогийн алдарт Golden Gate Park-д зохион байгуулагдсан АНУ-ын хамгийн том урлагийн наадам болох “Flower Piano”-д хоёр дахь жилдээ урилгаар оролцож, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг” бүтээлийг тоглосон нь Монголын бүтээл анх удаа тус наадмын тайзнаа эгшиглэсэн түүхэн мөч болсон юм. Мөн шавь нар нь 6–8 дугаар сард болсон San Francisco International Piano Competition-д амжилттай оролцож, дэлхийн өнцөг булан бүрээс авьяаслаг хүүхдүүдийг нэг дор цуглуулдаг нэр хүндтэй тэмцээний тайзнаа ур чадвараа харууллаа. Тодруулбал, түүний 5 настай шавь Э.Лүнг нэгдүгээр байр, Б.Энгүүн гуравдугаар байр эзэлж, олон улсын хэмжээнд онцгой амжилт гаргасан юм. Эдгээр амжилтыг үнэлж, Соёлын сайд Ч.Ундрамын тушаалаар Б.Ичинхорлоог Соёлын яамны “Жуух бичиг”-ээр шагнасныг Сан Франциско хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын тэргүүн Б.Мөнхбаатар 2025 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гардуулан өглөө. Мөн Ерөнхий консул авьяаслаг хүүхдүүдийг хүлээн авч уулзан, тэдний хичээл зүтгэлийг үнэлж, өргөмжлөл гардуулсан талаар Сан Франциско хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ. Одоогоор Б.Ичинхорлоо Сан Франциско хотын төгөлдөр хуурын сургуульд ахлах багшаар ажиллаж, Калифорнийн Хөгжим Багш нарын Холбоо (MTAC)-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Мөн Хойд Америкийн өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллаж, ирээдүйн авьяастнуудыг дэмжин хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулсаар байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Төгөлдөр хуурын багш Б.Ичинхорлоо Соёлын яамны “Жуух бичиг”-ээр шагнагдлаа

Залуу төгөлдөр хуурч, төгөлдөр хуурын багш Б.Ичинхорлоо энэ оны турш эх орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөсөн онцгой үйл явдлууда...

img

5 цагийн дараа

Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна

Монгол Улсад 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 132 улсын 37939 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бү...

img

2 цагийн дараа

Дорнодын хойд болон зүүн хэсгээр их цас орж, цасан шуурга шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Арваннэгдүгээр сарын 7-8-нд шилжих шөнө Дорнодын хойд болон зүүн хэсгээр ...

img

2 цагийн дараа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарлын гадна орхихгүй гэв

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар өнөөдөр (2025.11.07) Төрийн ордны гадаа жагсаж байгаа иргэдийн төлөөлөлтэй уул...

img

1 цагийн дараа

Монголбанк аравдугаар сард хоёр тонн 829 кг үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2025 оны аравдугаар сард хоёр тонн 829 кг үнэт металл худалдан авсан бөгөөд энэ нь оны эхний үеэс нийт дүнгээрээ 12.7 тон...

img

35 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд