Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 07

Валютын ханш

value

гадаад

ЗХУ-ын албан ёсны залгамжлагч ОХУ-ын бодит байдал

trend

Админ

img

2025 оны 11 сарын 07

news-img

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн мягмар гарагт өөрийн сүүлийн үед байнга онцлон ярьж буй “шинэ” төрлийн зэвсэг болох “Буревестник” далавчит пуужин, “Посейдон” шумбагч цөмийн хөдөлгүүртэй, усан доогуур явдаг шумбагч аппаратыг “бүтээсэн” хүмүүсийг төрийн шагналаар шагнасныг олон нийтэд мэдээлэв. Гэхдээ тэдний нэрийг албан мэдээллүүдэд дурдсангүй, Кремлийн сайт дээрх фото, бичлэгт шагнуулагсдыг харуулаагүй ч Путин тэдэнд хандан “Та бүхний олсон энэ үр дүн нь ямар ч хэтрүүлэлгүйгээр манай ард түмэн, манай улсын аюулгүй байдал, стратегийн тэнцвэрт байдлыг ирэх хэдэн арван жилээр, бүр илүүтэйгээр XXI зууны турш баталгаажуулах түүхэн ач холбогдолтой” гэж хэлж буйг дамжуулжээ. Үүний өмнөх долоо хоногт Путин “Посейдон” цөмийн хөдөлгүүртэй аппаратыг амжилттай туршсан тухай, түүнээс өмнө “Буревестник” цөмийн хөдөлгүүртэй пуужинг туршсан тухай зарласан. Тэрээр шагнал гардуулах ёслолын үеэр эдгээр зэвсгийн давуу талыг дэлгэрэнгүй тайлбарлаж, “Буревестник”-ийн 10-р сарын 21-ний туршилтын үеэр НАТО-гийн тагнуулын хөлөг онгоц ажиглаж байсан” гэж мэдэгдсэн.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хариуд нь “Буревестник” пуужингийн туршилтыг шүүмжилж “АНУ цөмийн туршилтаа сэргээнэ” гэж зарлав. Үүний дараа Путин “Манай улс хэнд ч заналхийлээгүй. Орос бусад цөмийн гүрнүүдийн адил өөрийн цөмийн болон стратегийн хүчин чадлыг хөгжүүлж байна. Бидний ярьж буй бүхэн бол аль хэдийнэ зарлагдаж, төлөвлөгдсөн ажил” гэж хэлжээ. Мөн Путин 2018 онд зарласан өөр нэг зэвсгийн систем болох тив хоорондын баллистик пуужин “Сармат”-ыг ирэх жил байлдааны жижүүрт гаргана. Харин дундын зайн “Орешник” пуужин Украины нутагт цөмийн бус хувилбараар аль хэдийнэ хэрэглэгдсэн бөгөөд одоо бөөний үйлдвэрлэлд орсон” гэж мэдэгдэв. Тэгвэл барууны цэргийн шинжээчид түүний хэлсэн зэвсгүүдийн бодит байдалд эргэлзэж байсан юм. Иймээс барууны томоохон хэвлэлүүд “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины цөмийн эрчим хүчээр ажилладаг, хүнгүй “Посейдон” аппаратыг туршсан тухай мэдэгдэл нь үүнээс хэдхэн хоногийн өмнө түүний “Буревестник” далавчит пуужингийн талаар гаргасан ижил төстэй мэдээлэлтэй нь адил ямар ч батлах зүйлгүй байна. Одоогоор ОХУ энэ тал дээр ямар нэг тодорхой баримт нотолгоо гаргаагүй байна” гэж мэдээлсэн.

Москвагийн эдгээр үйлдлийн хариуд АНУ Калифорни дахь Ванденбергийн баазаас цөмийн хошуугүй “Minuteman III” ангиллын тив алгасах баллистик пуужингийн туршилтыг амжилттай явуулав. Пуужин Маршаллын арлуудын нэгийг чиглэж, ойролцоогоор 7000 километр ниссэн байна. Үүний дараа Кремль Владимир Путины даргалсан Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг олон нийтэд нээлттэй явуулж, Батлан хамгаалахын сайд Сергей Белоусов Орос улс цөмийн туршилтад бэлтгэх ажлыг нэн даруй эхлүүлэхийг санал болгов.Путин хэд хэдэн яамдад АНУ Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээний заалтуудыг зөрчиж байгаа эсэхийг дүгнэхийг даалгаж, хэрэв энэ мэдээлэл батлагдвал Москва “таарч тохирсон хариу арга хэмжээ авах шаардлагатай болно” гэж мэдэгдэв. Мөн Путин “Украины Покровск хотыг бүрэн бүсэлж, эзлэн авсан” гэж мэдэгдсэнээс хойш хагас сар болох гэж байхад оросууд Хиймэл сэтгэхүй ашиглан олон арван украин цэрэг олзолсон хуурамч бичлэг олон нийтийн сүлжээнд тавихаас өөр “амжилт” гаргасангүй. Иймээс Владимир Путины энэ бүх мэдэгдлүүд нь олон улсад бус дотооддоо зориулан явуулж буй шоу төдий зүйл билээ. Харин үүний цаад учир нь ийм юм.

ЗХУ нь дарга нар баян, хөдөлмөрчид ядуу амьдардаг тогтолцоотой байсан тул ард иргэдийнхээ анхаарлыг байнга гаднын дайсанд хандуулж байх шаардлагатай байв. Иймээс Өмнөд Америк, Ойрхи Дорнод, Африкт олон жижиг дайн хийсний эцэст Афганистанд албан ёсоор халдан орж, 10 жил байлдаж үргүй зардал нь хэтрэв. Эцэст нь Кремлийн валют олдог гол эх үүсвэр болох түүхий нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр навс унасан учир ЗХУ задарч, түүх болж үлдсэн. Тэгвэл ЗХУ-ын албан ёсны залгамжлагч ОХУ-ын удирдлага Уулын Карабах, Чечень, Гүрж, Украин, Сири, Африкт олон жижиг дайн хийсний дараа Украинд албан ёсоор халдан орж дөрөв дэх жилдээ байлдаж үргүй зардал нь хэтрэв. Яг энэ үеэр Кремлийн валют олдог гол эх үүсвэр болох түүхий нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр навс унаж эхлэв. Мөн АНУ-ын ерөнхийлөгчийн Оросын эсрэг авсан хоригоос үүдэж “ядарч явахад яр юу ч вэ” гэдэг нь болов. Тухайлбал, БНХАУ-ын томоохон төрийн өмчит нефтийн компаниуд болох “Sinopec”, “PetroChina” болон бусад жижиг хувийн үйлдвэрүүд АНУ-ын 10-р сарын сүүлчээр Оросын “Роснефть” болон “Лукойл” концернуудын эсрэг хориг арга хэмжээ авснаас үүдэн ОХУ-аас авах шатахууны нийлүүлэлтийн зарим гэрээгээ цуцалсан байна. Норвегийн судалгаа, зөвлөх үйлчилгээний “Rystad Energy” компани “Бидний тооцоогоор Хятад улс нэг өдөрт 400 мянга орчим баррель нефть худалдан авахаас татгалзсан нь Оросын Хятадад нийлүүлдэг өдрийн экспортын ойролцоогоор 45 хувь болж байна. Энэ шийдвэр нь ялангуяа биржээр бус, гадаад худалдааны гэрээний хөнгөлөлт(discount)-ийн гэрээгээр зарагддаг Сибирийн ESPO(ВСТО) маркийн нефтийн үнэд хүчтэй нөлөөлсөн байна. Өмнө нь энэ сард нийлүүлэхээр төлөвлөж байсан ESPO маркийн нефть нэг баррель нь “Brent” маркийн үнэтэй ойролцоо буюу 64-65 ам.доллар, эсвэл ихдээ Brent-ээс 0.5 ам.доллараар хямд үнээр арилжаалагдаж байсан бол одоо хөнгөлөлтийн хэмжээ 0.5-1 ам.доллар болж, зарим тохиолдолд 1.7 ам.доллараар хямдарчээ. Харин Оросын гол экспорт болох хөрөнгийн биржээр зарагддаг “Urals” маркийн нефтийн фьючерс үнэ 4.69 ам.доллараар хямдарсан байна. Мөн 2023 оны дунд үед Энэтхэгийн импортын 45 хувьд хүрч байсан Оросын нефть 2024-2025 онд 25-28 хувь, Турк 2023 онд Оросоос авдаг нефть тус улсын 35-40 хувийг хангаж байсан бол 2024-2025 онд 20-25 хувь болж буурсан байна. Хамгийн гол нь ЗХУ-ын эхний бөгөөд эцсийн ерөнхийлөгч М.С.Горбачёвт барууны улсууд хөнгөлөлттэй зээл харамгүй өгч байсан бол өнөөдөр найдваргүй болсон Путинд барууны улсууд байтугай Бээжин ч урт хугацааны зээл өгөхгүй байна. Ядаж байхад байгалийн баялгаа гаргадаг байсан гол зах зээл Европыг Путин хааж, Ази руу гаргадаг болгочихсон учир холбооны улсуудын хувьд Москва өөрөө ямар ч хэрэггүй “илүүдэл ачаа” болж хувирчхаад байна. Иймээс өнөөдөр Башкортостан, Татарстан, Чувашийн БНУ, Марий Эл, Нижегородская болон Ульяновск мужууд, Ямало-Ненецк автоном бүс “мөнгөгүй болсон” хэмээн гэрээт цэргийн мөнгийг эрс бууруулав. Татарстан өмнө нь 2.7 сая рубль байсан гэрээт цэргийн урамшууллыг 400 мянган рубль Чуваши болон Марий Эл 2.5–3.0 сая рублиэс мөн 400 мянган рубль, Саратов муж 2.2 сая рублиэс 450 мянган рубль, Башкортостан 1.2 сая рублиэс 600 мянган рубль, Ямало-Ненецк 3.1 сая рублиэс 1.9 сая рубль хүртэл бууруулаад байна. Өөрөөр хэлбэл, муж улсууд нь Москвад тавьсан барууны хоригоос зугтаж, байгалийн баялгийнхаа ашгийг өөрсдөө авах “амиа бодох” бодлого явуулахын тулд тусгаар тогтнолоо зарлахад бэлэн болоод байна. Чухамхүү ийм учраас л “Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажна” гэдэг нь болж Путин дотооддоо зориулсан элдэв янзын шоу зохион байгуулж байгаа хэрэг юм. Иймээс улс төр судлаачдын өмнө “ОХУ оны өмнө, эсвэл он гараад ЗХУ-ын түүхийг давтах уу?” гэсэн асуулт бий болоод байна.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж хүрдэггүй тул “жагсахад бэлэн” гэв

Монгол Улс төсвөө хэлэлцэж буй энэ үед “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”- оос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй м...

img

8 цагийн дараа

А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбо...

img

7 цагийн дараа

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал хоёр дахин нэмэгджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж...

img

7 цагийн дараа

Б.Бат-Эрдэнэ: Монгол бөх бол монголчуудын нэн эртнээс монгол эр хүнээ бэлтгэж ирсэн арга сургууль юм. Бид үүнийгээ анхаарч, анзаарч явах ёстой

Төр, түмний их цэнгэл Улсын баяр наадамд 12 удаа, үүнээс завсаргүй найман удаа түрүүлсэн Даяар дуурсагдах, Далай даян, Дархан аварга...

img

7 цагийн дараа

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн үүсмэл хогийг цэвэрлэлээ

КОП17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газрын албан хаагчид иргэдийн бүлэгтэй хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсги...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд