гадаад
Дарангуйлал нь дэлхий нийтийн, харин “интоорын ардчилал” бол ард иргэдийн эсрэг терроризм юм

Админ
2025 оны 11 сарын 10

Европын улсуудын төр, засгийнхан иргэдээ “Оросын түрэмгийлэл”-ээр айлгаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Гэтэл цэргийн шинжээчид “Украиныг яаж ч чадахгүй байгаа ОХУ Европ руу халдах ямар ч боломжгүй” гэж байгаа бол олон улсын нэрт судлаачид “ОХУ удахгүй задрах нь тодорхой болсон” гэж дүгнэж байгаа билээ. Иймээс Европын улсын удирдлагууд иргэдээ “Оросын аюул”-аар айлгаж дайнд бэлдэж байгаа нь үнэндээ бол Европын Холбоо Хятад, АНУ хоёртой сөргөлдөх, өрсөлдөх хүчтэй болох зорилготой юм. Тухайлбал, Литвийн ерөнхий сайд асан, Европын Холбооны Батлан хамгаалалт, сансрын асуудал хариуцсан еврокомиссар Андрюс Кубилюс энэ сарын 3-нд Брюссель хотод болсон ОХУ-ын цагаач улстөрчдийн “Оросын энх тайвныг дэмжигчдийн хороо”-ны бага хурал дээр хувь хүний хувиар үг хэлж, Европын Холбооноос ОХУ-д зориулан хэрэгжүүлж буй стратеги хуучирсан болохыг хүлээн зөвшөөрөөд, шинэ стратеги боловсруулахыг уриалж “Ирээдүйд Европт тогтвортой энх тайван тогтох эсэх нь яг энэ стратегиас хамаарна.
Учир нь Европын ирээдүйг илүү урт хугацааны өнцгөөс харахад хамгийн том асуудал бол Орос орны хувь заяа буюу энэ улс 15–20 жилийн дараа ямар байдалтай байх вэ гэсэн асуулт юм. Энэ асуулт бүхнийг тодорхойлох болно. Энэ бол Европ тогтвортой энх тайвныг байгуулж чадах уу, эсвэл авторитар, түрэмгий дэглэмийн заналхийллийн сүүдэрт үргэлж амьдрах уу, өөрөөр хэлбэл хэвийн бус нөхцөлд оршсоор байх уу гэдэг асуудал юм. Миний ойлголтоор энэ бол хамгийн гол асуудал” гэж мэдэгдэв. Гэтэл АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийг хянах газар(OFAC)-ын төлөөлөгч “Беларусын төрийн өмчит “Белавиа” агаарын тээврийн компанитай холбоотой хориг арга хэмжээний хэд хэдэн заалтыг жагсаалтаас хассан” гэж мэдэгдэв. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тусгай төлөөлөгч Жон Коул Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзсаныхаа дараа “Энэ нь Беларус дахь томоохон улс төрийн хоригдлуудыг сулласны хариу алхам” хэмээн зарлаж байсан. Гэтэл энэ хориг цуцлагдсанаар Москва Минскээр дамжуулан “Боинг” онгоцны сэлбэг авах боломжтой болж, эдгээр онгоцоор тусгай хүчнийхнийг зөөж муж улсуудын иргэдийн жагсаал, тусгаар тогтнох гэсэн хүслийг дарах боломжтой болно.
Энэ бүхэн Европын Холбоо ОХУ-ыг олон жижиг ардчилсан улсууд, харин АНУ энэ хэвээр нь хадгалж байгалийн баялгийг нь хамтран эзэмших бодлого барьж, эдгээр хоёр хүч аль хэдий нь хоорондоо сөргөлдөж эхэлсэн гэсэн үг. Ерөөс ардчилсан улсуудын төр, засгийнхан ингэж “хагас үнэн” ярьж, иргэдийг төөрөгдөлд оруулахыг олон улсад “черепикинг” гэх болоод удаж байна. “Черепикинг” нь английн “cherry-picking” буюу “зөвхөн интоорыг нь сорчилж түүх” гэсэн утгатай үг бөгөөд улс төрчид зөвхөн өөрт ашигтай баримтуудыг сонгож, өөрт нь нийцэхгүй бусад мэдээллийг зориуд үл тоомсорлож, орхин “хагас үнэн” буюу “хагас худал” мэдээлэл түгээх үзэгдлийг хэлдэг. Харин энэ бүхний цаад учир нь маш товчоор ийм юм.
ЗХУ задарснаар АНУ гол өрсөлдөгчгүй болж ганцаар дэлхийн “дарга” болж үлдэв. Харамсалтай нь ЗХУ нь “бүтэн худалч буюу бүтэн дарангуйлагч”, харин АНУ тэргүүтэй ардчилсан улсуудын улстөрчид нь “черепикинг”-чүүд буюу “хагас худалчид буюу хагас дарангуйлагчид” байв. Гэтэл цахим тэрбумтнууд гарч, тракторын оронд танк “бөөнддөг” баячуудаас илүү баяжиж тэднийг ноёрхож эхэлсэн учир иргэдийг танканд бус компьютерын ард суулгах шаардлага үүсэв. Ийнхүү эзэд нь солигддоггүй “бүтэн худалч буюу бүрэн дарангуйлагч” тогтолцоо түүх болон үлдэж байгаа бол сонгуулиар эзэд нь солигддог “хагас худалчид буюу бараг бүрэн дарангуйлагч” тогтолцоо болох интоорын ардчиллыг зөвхөн үнэнийг ярьдаг, жинхэнэ ардчилсан нийгмээр солих шаардлага үүсээд байна. Энэ нь “ардчилал” гэх үгний ард нуугдсан өнөөгийн авлигал, хүнд суртлын тогтолцоог хөгжлийн нийгмээр солих шаардлагатай болсон гэсэн үг. Харин хүнлэг, ардчилсан, хөгжлийн нийгэм гэдэг нь эрчим хүч, цэвэр ус, иргэдийн эдийн засгийн чадамжийг тогтвортой өсгөх гэсэн гурвал юм.
Харин энэ гурвалын хөдөлгөгч хүч нь эрчим хүчний хараат бус байдал. Мөн “интоорын ардчилал”-тай болсон нь сонгогч бидний буруу юм. Иймээс бид энэ бүх буруугаа засахын тулд амьдарч буй зууныхаа илэрхийлэл болох Хиймэл сэтгэхүйн тусламжтайгаар шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтыг ашиглаж, юуны өмнө эрчим хүчээр гадны улс төдийгүй төр, засгаас хараат бус болох шаардлага үүсээд байна.
Г.АМАРСАНАА
108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусжээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд 240 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. НЗДТГ...
7 цагийн дараа
Монгол луувангийн үнэ 1.6 хувиар буурчээ
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...
7 цагийн дараа
Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар буурав
2025 оны эхний 10 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, түүхий нефть, чулуун нүүрсийг ...
6 цагийн дараа
Улаанбаатар метро төсөлд хамтран ажиллахаар санал солилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Улаанбаатар метро төслийн холбогдох албаныхан БНСУ-ын Экс...
6 цагийн дараа
Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд хаагдана
2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана. Өвлийн Элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-ны 10:00 ц...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд



