мэдээ
Хууль зүйн сайд, цагдаа хоёр сэтгүүлчид гүтгэлэг тарааж, улстөрчдийн нэр төрд халдсан гэдэг мэдээллээ баталж чадсангүй

Админ
2025 оны 11 сарын 13

Хууль зүйн сайд Б.Энхбаяр сэтгүүлчид дүрс эвлүүлэн улстөрчдийн нэр төрд халдав гэсэн мэдээлэл хийсэн. Мөн тэрээр “сэтгүүлчид нүүрсний машинтай” гэж зарлаж байсан удаатай. Бодвол авлигаар машины зөвшөөрөл авсан гэсэн утгаар л ингэж хэлсэн байх.Тэрнээс сэтгүүлчид тийм ажил хийж болно болохгүй гэсэн ямар ч хуулийн заалт байхгүй. Хууль зөрчөөгүй л бол сэтгүүлч хүн хүссэн ажлаа хийж болно. Энэнд хачирхаад байх зүйлгүй. Өчигдөр буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 12-нд Хууль зүйн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийсэн. Энэ нь сэтгүүл зүйд “нөгөө нэр төр гутаасан сэтгүүлчийг зарлах нь” гэж ойлгогдов. Өмнө нь сайд “даваад би зарлана” гэж хэлсэн нь үүнд нөлөөлөв. Гэвч УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн хамааралтай гэх “Админерал” компаны талаар ярьсаар байгаад мэдээллээ дуусгасан. Хамааралтай эсэх, хулгай хийсэн эсэхийг шүүх шийдэх байлгүй. Тэрнээс сайд биш. Ер нь энэ бүхнийг сонсож байхад хоорондоо бичилцсэн мессэж зэргээс харахад МАН Монголын баялгийг өөрсдийн юм шиг асгаж цутган, ховдоглон идэж ууж байгаа юм байна л гэж ойлгогдоод байгаа. Одоо ч энэ нам эрх барьж байгаа, эрх мэдлийн төлөө нэр нүүргүй тэмцэлдэж байгаа билээ. Ингэж байгаа нам төрд байх эрх байгаа юм уу. Э.Бат-Үүлийн хэлээд байгаа “МАН-ыг татан буулгая” гэдэг зөв юм биш үү гэж бүх ард түмэнд бууж байгаа биз ээ. Мэдээллийн дараа сэтгүүлчид түүнээс “Нөгөө сэтгүүлч чинь хэн юм бэ, та хэлсэнгүй” гэж асуугаад ч хариулт авч чадсангүй. Сайдыг мэдээлэл хийсний дараахан Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ Хууль зүйн сайд Б.Энхбаярын түрүү долоо хоногт хэлээд байсан “Э,Г хоёр зураг дүрс эвлүүлэн улстөрчийн нэр төрд халдсан” гэдгийг давтан хэлээд буулаа. Цагдаа “тэд сэтгүүлч юм уу” гэсэн асуултад мөн хариулт хэлсэнгүй. Ингээд сайд, цагдаа хоёул “сэтгүүлч зураг дүрс эвлүүлэн улстөрчийн нэр төрд халдсан” гэсэн мэдээллээ баталж, нотолж чадсангүй. Хууль зүйн сайдын хэлсэн үг худал байх ёсгүй. Хэрэв Хууль зүйн сайд нь ингэж хөөсөрсөн үнэн ч юм шиг, худал ч юм шиг зүйлээр, тэр дундаа нийгмийн чухал салбар болох сэтгүүл зүйн талаар ингэж яриад байвал хэн энэ салбарт итгэх билээ. Иймд сайд болон цагдаагийн газар сэтгүүл зүйгээс уучлалт гуйвал зохилтой.
Ө.Тулга
Ирэх 7 хоногт 1-5 дугаар ангийн хичээл танхимаар орно
Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны багын хурлаар нөхцөл байдлын мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын ажил,...
5 цагийн дараа
Автобензиний импорт 4.7 хувиар буурсан дүнтэй гарчээ
Гаалийн Ерөнхий газраас өнөөдөр гаргасан мэдээллээр энэ оны эхний 11 сарын байдлаар автобензиний импорт 753.2 мянган тонн болж өмнөх...
4 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хийсэн төрий...
3 цагийн дараа
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн ...
2 цагийн дараа
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
2025 оны 12 дугаар сарын 5-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Арванхоёрдугаар сарын 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн ...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд



