мэдээ
Туулын хурдны замын далангийн хөрс хуулалтыг хийж, түр зам тавьж байна

Админ
2025 оны 11 сарын 13

Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн ажил үргэлжилж байна. Туулын хурдны зам нийт зургаан эгнээтэй байх бөгөөд 32 км үргэлжилнэ. Мөн найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9.8 км урт гүүр, дөрвөн байршилд 190 метр урт туннельтэй байхаар төлөвлөсөн. Үүнээс хамгийн урт буюу Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 7.2 км үргэлжлэх гүүрэн байгууламжийг Туул гол дагуу эко зурвасын гадуур барина.
Одоогоор ажлын талбайд нийт 130 орчим хүний бүрэлдэхүүнтэй, 30 гаруй машин механизмтайгаар түр замын болон далангийн хөрс хуулалтын ажлууд хийж байна. Мөн урьдчилан хүчитгэсэн дам нуруу үйлдвэрлэх 70,000 ам метр талбай төлөвлөгдсөнөөс дам нуруу үйлдвэрлэх бүсийн 30,000 ам метр талбайг тодорхойлж, үүнээс 20,000 ам метр талбайд чулуун шороо тэгшлэх ажлыг бүрэн хийж дуусгаад байна.
Туулын хурдны замыг барьснаар Наадамчдын өргөн чөлөөний ачаалал 15–30 хувь, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 11–25 хувь, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 10–25 хувь, Сонсголонгийн гудамжийн ачаалал 5–17 хувиар буурна. Түүнчлэн замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэж, замын урсгалын тэнцвэр сайжирна. Ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаарын бохирдол, дуу чимээ багасах юм. Ингэснээр хотын иргэд эрүүл, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэж, түгжрэл буурах, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлалыг шинэ түвшинд хүргэх, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох олон талт ач холбогдолтой.
BBC буруугаа хүлээж, уучлалт хүсэв
BBC-ийн ТУЗ-ийн дарга Самир Шахаас Их Британийн парламентад илгээсэн захидалдаа “BBC-ийн “Panorama” сувгаар нэвтрүүлсэн баримтат кин...
8 цагийн дараа
“Оюутолгойн сонсгол”-д гэрчээр 300 хүнийг дуудна
Оюутолгойг хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр дуудах нэрсийг зарлалаа Үе үеийн гурван Ерөнхийлөгч, 7 Ерөнхий сайд, 27 УИХ зэр...
7 цагийн дараа
“Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжиг, Эрнст Теодор Амадей Гофман...
7 цагийн дараа
Монгол Улсын нийт хүн амын 49.4 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна
Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан ба эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын Үндэсний IV судалгаагаар: Монгол Улсын 15–69 насны хү...
7 цагийн дараа
Туулын хурдны замын далангийн хөрс хуулалтыг хийж, түр зам тавьж байна
Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



