мэдээ
“Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ

Админ
2025 оны 11 сарын 13

Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжиг, Эрнст Теодор Амадей Гофманий “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжиг, мөн Францын алдарт зохиолч Александр Дюмагийн романаас сэдэвлэсэн “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгож, эдгээр уран бүтээл бүрээрээ “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шилдгээр тодорсон “Pro” театрынхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолыг “Сүүлчийн бороо” нэрээр, мета драмын жүжиг хэлбэрээр толилуулсан юм.
Тэгвэл эл уран бүтээлээ тус театрынхан өнөөдөр /2025.11.13/-өөс эхлэн долоохон удаа дахин толилуулах гэж байна. Энэхүү жүжигт найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндөх бөгөөд жүжгийг РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд тоглоно.
Жүжгийн тасалбарыг ticket.mn-ээс худалдан авах боломжтой.
Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү
Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн эмч Д.Нархажидтай эрүүл мэндийн салбарын ажилчдын цали...
8 цагийн дараа
Төгрөгийн хадгаламж 2.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ
Төгрөгийн хадгаламж энэ оны есдүгээр сарын эцэст 23.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 13.8 хувь буюу 2.9 их н...
8 цагийн дараа
BBC буруугаа хүлээж, уучлалт хүсэв
BBC-ийн ТУЗ-ийн дарга Самир Шахаас Их Британийн парламентад илгээсэн захидалдаа “BBC-ийн “Panorama” сувгаар нэвтрүүлсэн баримтат кин...
7 цагийн дараа
“Оюутолгойн сонсгол”-д гэрчээр 300 хүнийг дуудна
Оюутолгойг хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр дуудах нэрсийг зарлалаа Үе үеийн гурван Ерөнхийлөгч, 7 Ерөнхий сайд, 27 УИХ зэр...
7 цагийн дараа
“Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээнэ
Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжиг, Эрнст Теодор Амадей Гофман...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



