гадаад
BBC буруугаа хүлээж, уучлалт хүсэв

Админ
2025 оны 11 сарын 13

BBC-ийн ТУЗ-ийн дарга Самир Шахаас Их Британийн парламентад илгээсэн захидалдаа “BBC-ийн “Panorama” сувгаар нэвтрүүлсэн баримтат кинонд Дональд Трампын үгийг засварласан алдаатай явдал гарсанд уучлалт гуйжээ. Мөн BBC “АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь үгийг гуйвуулж тараасан явдлаа засахгүй бол хууль ёсны арга хэмжээ авч, BBC корпорацийг шүүхэд өгөн нэг тэрбум ам.доллар нэхэмжлэх болно гэж заналхийлсэн захидал ирүүлсэн болохыг хүлээн зөвшөөрч уг захидалд цаг алдалгүй хариу өгөх болно” гэж мэдэгдсэн байна.
Энэхүү баримтат киноны асуудал өнгөрсөн зун “Telegraph” сонинд BBC-ийн Редакцийн стандартын хорооны бие даасан зөвлөх асан Майкл Прескоттын тэмдэглэл нийтлэгдсэнээр эхэлсэн юм. Майкл Прескотт уг нийтлэлдээ BBC корпорацийн үйл ажиллагаанд санаа зовоосон хэд хэдэн асуудал байгааг тодорхой баримтаар дурдаж “Гэтэл корпорацийн удирдлага эдгээр асуудалд зохих арга хэмжээ авахгүй байгаад би цөхөрч, үүнийг бичиж байна” гэж тайлбарласан юм.
Иймээс Самир Шах өөрийн захидалд “Манай корпораци энэ нийтлэлийн дараа 500 гаруй гомдол хүлээн авсан бөгөөд эдгээрийг одоо ердийн журмаар шийдвэрлэж байна. Энэ явдал BBC-г цаашдын үйл ажиллагаагаа нухацтай эргэцүүлэн бодоход хүргэсэн. Эдгээр хэлэлцүүлгийн дараа бид АНУ-ын ерөнхийлөгчийн үгийг засварласнаар түүнийг хүчирхийллийн үйлдэлд шууд уриалсан мэт сэтгэгдэл үзэгчдэд төрүүлсэн байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймээс BBC энэхүү алдаатай явдалдаа уучлалт гуйж байна. “BBC News”-ийн редакторууд үүнийг ерөнхийлөгч Трампын үгийн утгыг илэрхийлэхийн тулд хийсэн бөгөөд ингэснээр “Панорама” нэвтрүүлгийн үзэгчид ерөнхийлөгч Трампын дэмжигчид үүнийг хэрхэн хүлээн авч, тухайн үед газар дээр юу болж байгааг илүү сайн ойлгох боломжтой болно гэж үзсэн юм байна. Энэ баримтат кино АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө цацагдсан бөгөөд үзэгчдээс мэдэгдэхүйц хариу үйлдэл үзүүлээгүй.
Редакцийн зарчим ба стандартыг хянадаг “EGSC” хороо ВВС заримдаа алдаа гаргадаг, эсвэл мэдээлэлд илүү өргөн хүрээний тайлбар хийх шаардлага гардаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Иймээс редакцийн зөвлөл цаашид Зарчим ба стандартын хорооны хяналтын цар хүрээгээ бүх контентод хамруулахын тулд, уг хорооны бүрэлдэхүүнийг шинэ үүрэгт нь илүү нийцүүлэн өөрчлөх болно. Энэ зөвлөл Майкл Прескоттын тэмдэглэлд дурдагдсан бүх асуудлыг дахин нягталж, шаардлагатай зүйлүүдэд тохирох нэмэлт арга хэмжээ авна.
Мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг дахин хянаж, шаардлагатай тохиолдолд өмнө нийтлэгдсэн материалуудад засвар оруулах болно. Бид өөрсдийн дүгнэлт болон авч буй арга хэмжээнүүдийг олон нийтэд ил тод мэдээлж байх болно” гэж онцолжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэн үгийг засварлаж нэвтрүүлсэн асуудлаас үүдсэн энэхүү дуулианаас болж Их Британийн мэдээллийн BBC корпорацийн ерөнхий захирал Тим Дэйви болон “BBC News” мэдээллийн албаны дарга Дебора Тернесс нар огцроод байгаа билээ.
Энэтхэг Оросоос авах газрын тосны худалдан авалтаа бууруулжээ
“Bloomberg” агентлаг “Энэтхэг улс ирэх сард нийлүүлэх Оросын газрын тосны худалдан авалтаа багасгасан байна. Энэ нь барууны хориг ар...
8 цагийн дараа
“what3words” апплейкшн таныг эрсдэлээс хамгаална
Онцгой байдлын байгууллага нь “what3words” программыг ашиглан, аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг буюу what3words апплейкшна...
7 цагийн дараа
Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү
Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн эмч Д.Нархажидтай эрүүл мэндийн салбарын ажилчдын цали...
7 цагийн дараа
Төгрөгийн хадгаламж 2.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ
Төгрөгийн хадгаламж энэ оны есдүгээр сарын эцэст 23.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 13.8 хувь буюу 2.9 их н...
7 цагийн дараа
BBC буруугаа хүлээж, уучлалт хүсэв
BBC-ийн ТУЗ-ийн дарга Самир Шахаас Их Британийн парламентад илгээсэн захидалдаа “BBC-ийн “Panorama” сувгаар нэвтрүүлсэн баримтат кин...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



