Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 13

Валютын ханш

value

гадаад

Энэтхэг Оросоос авах газрын тосны худалдан авалтаа бууруулжээ

trend

Админ

img

2025 оны 11 сарын 13

news-img

“Bloomberg” агентлаг “Энэтхэг улс ирэх сард нийлүүлэх Оросын газрын тосны худалдан авалтаа багасгасан байна. Энэ нь барууны хориг арга хэмжээ болон АНУ-тай хийж буй худалдааны хэлэлцээрүүд худалдан авалтын бүтцэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгааг харуулж байна. Энэтхэгийн таван томоохон газрын тос боловсруулах компаниуд ирэх сард Оросын нефтийг худалдан авах захиалга өгөөгүй байгаа аж. Учир нь энгийн үед захиалгыг тухайн сарын 10-наас өмнө хийдэг билээ. Энэ өөрчлөлт нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн импортын бараанд ногдуулах тарифыг 50 хувь хүртэл нэмсэн, мөн Кремлийн өдөөсөн Украин дахь дайны улмаас Оросын “Лукойл”, “Роснефть” компанид хориг тавьсны дараа тохиож байна.

“Kpler” компанийн мэдээлснээр Энэтхэгийн “Reliance Industries Ltd.”, “Bharat Petroleum Corp. Ltd.”, “Hindustan Petroleum Corp. Ltd.”,” Mangalore Refinery and Petro­chemicals Ltd.” болон “HPCL-Mittal Energy Ltd” гэсэн нефть боловсруулах таван компани энэ жил Оросоос авсан нефтийн нийт импортын гуравны хоёр хувийг бүрдүүлж байсан юм байна” гэж мэдээлэв. Үүнээс хэд хоногийн өмнө “Reuters” агентлаг “Хятадын нефть боловсруулах компаниуд Оросын түүхий нефтийн худалдан авалтаа багасгав. Тухайлбал, Хятадын “Yanchang Petroleum” газрын тос боловсруулах үйлдвэр оросын нефтийн импортоо зогсоосон байна. Энэ үйлдвэр нь Хятад дахь томоохон нефть боловсруулах байгууламжуудын нэг бөгөөд өдөрт 340 мянга гаруй баррель түүхий тос боловсруулах хүчин чадалтай. Өмнө нь уг үйлдвэр сар бүр Оросоос түүхий нефть импортоор тогтмол авдаг байсан бөгөөд ихэвчлэн “ESPO” болон “Sokol” маркийн нефтийг худалдан авч байжээ. Энэ үйлдвэр нь жилд 3.6 сая тонн (26 сая баррель) нефть импортлох зөвшөөрөлтэй юм байна” гэж мэдээлсэн билээ.

Гэхдээ хэргийн гол учир нь Оросын нефть худалдан авахаа багасгасан гэсэн мэдээ бус дэлхийн зах зээлийн түүхий нефтийн үнийн уналт л зөвхөн ОХУ-ын хувь заяаг шийдэж чадах хүчин зүйл юм. Тухайлбал, АНУ-ын хоригийн дараа хөрөнгийн биржээр зарагддаг Оросын “Urals” маркийн фьючерс үнэ 54-өөс 62 ам. доллар болж өссөн бол өчигдрийн байдлаар буцаж 54 ам.доллар болж буураад байна. Энэ нь Оросын нефтийн зах зээлийг бусад улсын нефть эзэлж байна гэсэн үг бөгөөд чухамхүү энэ үнэ л Кремлийн дэглэмийн хувьд Украины дайн, барууны хоригоос илүү том аюул юм.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Д.Уранчимэг: Багш нар цалингаа үе шаттай нэмэх шийдвэрт ерөнхийдөө сэтгэл хангалуун байгаа

Баянгол дүүргийн Улсын тэргүүний 13 дугаар сургуулийн англи хэлний багш Д.Уранчимэгээс багш нар үе шаттайгаар цалин нэмэх шийдвэрт х...

img

8 цагийн дараа

АТГ: Авлигыг мэдээлэх 110 дугаараар 136 дуудлага хүлээн авав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 11 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 66 ...

img

7 цагийн дараа

Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэж байсныг таслан зогсоожээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сард Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн үйлдлийг т...

img

7 цагийн дараа

Энэтхэг Оросоос авах газрын тосны худалдан авалтаа бууруулжээ

“Bloomberg” агентлаг “Энэтхэг улс ирэх сард нийлүүлэх Оросын газрын тосны худалдан авалтаа багасгасан байна. Энэ нь барууны хориг ар...

img

6 цагийн дараа

“what3words” апплейкшн таныг эрсдэлээс хамгаална

Онцгой байдлын байгууллага нь “what3words” программыг ашиглан,  аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг буюу what3words апплейкшна...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд