мэдээ
Д.Уранчимэг: Багш нар цалингаа үе шаттай нэмэх шийдвэрт ерөнхийдөө сэтгэл хангалуун байгаа

Админ
2025 оны 11 сарын 13

Баянгол дүүргийн Улсын тэргүүний 13 дугаар сургуулийн англи хэлний багш Д.Уранчимэгээс багш нар үе шаттайгаар цалин нэмэх шийдвэрт хэр сэтгэл ханамжтай байгаа талаар тодрууллаа.
-Багш нар нийт 14 хоног ажил хаясан. Энэ хугацаанд үүссэн хичээлийн хоцрогдлыг хэрхэн нөхөж байгаа вэ?
-Багш нарын ажил хаясан 14 хоногийн нэг долоо хоног нь бие даалтын долоо хоног байсан. Мэдээж, үлдсэн нэг долоо хоногт агуулгаараа хичээлийн хоцрогдол үүссэн. Багш нарын ажил хаялт хуулийн хүрээнд явагдсан учраас бид амралтын өдрөөр хичээл нөхөхгүй. Одоо хичээл орж байх хугацаандаа агуулгаар нь авч үзээд, ерөнхий байдлаар хичээлээ нөхөж орно гэсэн үг. Түүнээс хичээлийн бус цагаар, эсвэл өвлийн, уртын амралтаар нөхөж орно гэсэн мэдээлэл бидэнд ирээгүй байна.
-Анх шийдвэр гарах үед багш нарт холбогдох газруудаас юу гэж хэлсэн бэ?
-Үйлдвэрчний эвлэл болон Боловсролын яамнаас албан ёсоор мэдээлэл хийсэн шүү дээ. 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс цалингийн 50 хувь буюу 700 орчим мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Энэ нь хоёр сая 200 орчим мянган төгрөг болгоно гэсэн үг. Харин арваннэгдүгээр сард хоёр сая 800 орчим мянган төгрөгт хүргэнэ. Цаашлаад 2027 оны төсөвт багш нарын цалинг дахин нэмэгдүүлэх байдлаар буюу гурван сая 500 мянгад хүргэнэ гэсэн.
-Энэ шийдвэр, тохиролцоонд багш нар өөрсдөө хэр сэтгэл ханамжтай байгаа вэ. Хамгийн чухал зүйл бол багш нарын сэтгэл ханамж шүү дээ?
-Анх ажил хаях талаар яригдаж, жагсаал цуглаан эхэлж байх үед л үе шаттайгаар цалин нэмэгдүүлнэ гэж байсан шүү дээ. Угаасаа ингэж тохироод ажил хаялтын үйл ажиллагаанд орсон. Тийм учраас энэ шийдвэрт багш нар ерөнхийдөө сэтгэл хангалуун байгаа. Мэдээж, гурван сая 500 мянган төгрөгт хүргэсэн бол зуун хувь сэтгэл ханамжтай байна. Гэхдээ үндсэн цалинг үе шаттайгаар нэмэгдүүлээд гурван сая 500 мянгад хүргэнэ гэж ажил хаялт эхэлсэн гэж сая хэлсэн шүү дээ. Тиймээс уг шийдвэртэй санал нийлэхгүй, гомдол гаргаж, эсэргүүцсэн асуудал багш нарын дунд огт үүсээгүй. Эхний ээлжинд багш нарын цалин хоёр сая 200 орчим мянган төгрөгт хүрнэ. Үүн дээр анги даалт гээд нэмэгдэл бодогдохоор жаахан ч гэсэн бидний амьдралд хувь нэмэр болох байх. Магадгүй бид цалингаа заавал гурван сая 500 мянган төгрөг болгоно гээд гүрийгээд суувал суух л байсан. Гэхдээ хүүхдүүдэд маш их хичээлийн хоцрогдол үүсэх хүндрэл байгаа шүү дээ. Үүнд бүх багш санаа зовж байсан учраас цалинг үе шаттай нэмэх шийдлийг хүлээн зөвшөөрөөд хичээлээ албан ёсоор эхлүүлээд явж байна.
А.Даваа
Ирэх 7 хоногт 1-5 дугаар ангийн хичээл танхимаар орно
Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны багын хурлаар нөхцөл байдлын мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын ажил,...
36 минутын өмнө
Автобензиний импорт 4.7 хувиар буурсан дүнтэй гарчээ
Гаалийн Ерөнхий газраас өнөөдөр гаргасан мэдээллээр энэ оны эхний 11 сарын байдлаар автобензиний импорт 753.2 мянган тонн болж өмнөх...
2 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хийсэн төрий...
3 цагийн өмнө
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн ...
3 цагийн өмнө
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
2025 оны 12 дугаар сарын 5-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Арванхоёрдугаар сарын 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн ...
4 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



