мэдээ
С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө

Админ
2025 оны 11 сарын 13

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус албанд шинээр томилогдсон Х.Ганхуягт албан ёсоор ажлаа хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хүрээлэн, Стандарт, хэмжил зүйн газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Үндэсний итгэмжлэлийн төв, Шинэ хоршоо хөдөлгөөн, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Уур амьсгалын Үндэсний хороо, “Алтанбулаг” “Замын-Үүд”, “Цагааннуур” чөлөөт бүсүүд, Монгол Улс – ОХУ, Монгол Улс – Киргиз, Монгол Улс – Узбекстаны Засгийн газар хоорондын комиссын дарга, Монгол Улс – ИБУИХУ-ын дугуй ширээний уулзалтын монголын талын ахлагчийн ажил тус тус хамаардаг.
С.Амарсайхан Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байхдаа Онцгой байдлын алба хаагчдын цалинг 3 удаа нэмэгдүүлж, 2020 онтой харьцуулахад офицер бүрэлдэхүүний цалин 103, ахлагч бүрэлдэхүүний цалин 117 хувиар өссөн байна. Мөн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хувиар тооцох нөхцөлийг бүрдүүлжээ. Төв, орон нутаг дахь Онцгой байдлын салбар нэгж, Гал түймэр унтраах, аврах ангийн тоог нэмэгдүүлж, Эрэн хайх аврах нэгж 47 хувиар, хувцас хэрэглэл, албаны бэлэн байдал, нөөц хангалтыг 35 хувиар нэмэгдүүлсэн байна.
Түүнчлэн “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж тус хөдөлгөөнд 99 мянган малчин нэгдэж, 10 мянга гаруй хоршоо байгуулагджээ. Тэрээр Стандартын салбарыг дэлхийн жишигт хүргэхийн тулд стандартын үйлчилгээг цахимжуулах ажлыг эхлүүлээд байсан юм. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг Засгийн газрын тэргүүлэх чиглэл болгон тусгуулж, бүс орон нутгийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байлаа.
С.Амарсайхан Шадар сайдын албыг шинээр хүлээн авч буй Х.Ганхуягт дээрх бодлогуудыг үргэлжлүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэхийг захиж, Монголын ард түмний аюулгүй орчинд ажиллаж амьдрах баталгааг хангахын төлөөх үйлсэд нь амжилт хүслээ.
Харин шинэ Шадар сайд Х.Ганхуяг өөрийн сошиал хуудаст “Ерөнхий Сайдын итгэл, төр түмнийхээ өмнө өндөр хариуцлага хүлээн Монгол Улсын Шадар сайдын албыг хашиж эхэллээ.Бүсчилсэн хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлт, Эдийн засгийн тусгай болон Чөлөөт бүсийн хөгжил, Онцгой байдал, Гамшгийн эрсдэлийг бууруулах, хамгаалах асуудал, Стандарт хэмжил зүй, Тохирлын үнэлгээний Итгэмжлэлийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд бодит үр дүн гаргаж, шинэчлэн сайжруулахын төлөө тууштай ажиллах болно” гэлээ.
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн ...
7 цагийн дараа
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
2025 оны 12 дугаар сарын 5-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Арванхоёрдугаар сарын 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн ...
7 цагийн дараа
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо
Ахмадуудын шаардлагын дагуу УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгах асуудлаар ...
7 цагийн дараа
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.05) нэгдсэн хуралдаан гишүүдийн 50.8 хувийн ирцтэйгээр 10 ...
7 цагийн дараа
Алслагдсан сумдын эмнэлэгүүд ургийн эмгэгийг эрт илрүүлэх хэт авиа болон зүрхний бичлэгийн аппараттай боллоо
Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргийлж болох эхийн бо...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд





