Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 13

Валютын ханш

value

мэдээ

Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү

trend

Админ

img

2025 оны 11 сарын 13

news-img

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн эмч Д.Нархажидтай эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх жагсаалын үеэр ярилцлаа.


-Өнөөдрийн энэхүү жагсаал цуглаанд хэд орчим эмч, эмнэлгийн ажилчин нэгдсэн бэ?

-Одоогоор Төв аймгийн нэгдсэн эмнэлэг болон нийслэлийн зургаа орчим дүүргийн эмнэлэг, Халдвар судлалын үндэсний төвийн төлөөллүүд ирсэн байна. Эрүүл мэндийн салбарын ажилчид бид бүхэн өөрсдийн хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авахын төлөө жагсаал цуглаан өрнүүлж байгаа. Уржигдар, шөнийн ээлжгүй байсан зарим эмнэлгийн эмч, ажилчид маань төв талбай дээр шөнөжин суулт хийсэн. Харин өнөөдөр бид шөнийн ээлжнээсээ буугаад л жагсаалд нэгдэхээр ирсэн юм. Бид шударга ёсыг л хүсэж байна. Эмч гэдэг мэргэжлийн үнэ цэнийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байхад яагаад манай улс ганцхан үнэгүйдүүлээд байгаа юм бэ. Өнөөдрийг хүртэл бид бүхэн хуулийн хүрээнд байж болох бүхий л арга хэлбэрээр төр засагт шаардлага тавьсан. Харин бидний үгийг үл тоосон.

Та нарын цалинг нэмэгдүүлэх төсөв байхгүй, эсвэл нийгмийн даатгалын луйврын эзнийг олохоор нэмэх боломжтой гэдэг. Ер нь бол цалин нэмэх боломж маш бага шүү гэсэн сүрдүүлэг, анхааруулга маягийн тайлбар хийдэг боллоо. Тиймээс бид хугацаагүй ажил хаялт зарлахад бэлэн байна. Үүнийгээ ч албан ёсоор олон нийтэд мэдээлж байгаа.

-Эрүүл мэндийн салбарын ажилчдын ажлын ачаалал, цалин хоорондоо огт уялддаггүй гэдэг. Танай эмнэлгийн хувьд энэ асуудал ямар байна вэ?

-Манай эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн нэг сувилагч хамгийн багадаа гурван хүний ажил хийдэг. Тасралтгүй 24 цаг ажиллахдаа шөнө хагалгаанд орж, эрчимт эмчилгээ болон сэрээх өрөөгөө хариуцдаг. Гэтэл одоог хүртэл бид нэг хүний цалингаар энэ бүх ажлыг хийж байгаа. Заримдаа сувилагч хүрэлцэхгүй тохиолдолд эмч нар өөрсдөө бүх ажлаа хийдэг. Үнэндээ дэлхийн стандартад энэ бол хориотой үйлдэл. Харин манайд энгийн л үзэгдэл боллоо. Дахин хэлэхэд, бидний гар дээрээ авч байгаа хөлс зарим байгууллагын цэвэрлэгчийн цалингаас доогуур үнэлэгдэж байна шүү дээ. Үнэндээ гутарч байна.

Тиймээс бид цалингаа нэмүүлэхийн тулд шөнөжин суулт хийж ч үзлээ. Дуртайдаа бид ажил хаяна, эсвэл жагсаал цуглаан, суулт хийгээгүй. Аргаа барахдаа ажил хаях арга хэмжээнд хүртлээ шилжиж байна. Хамаг залуу насаа эрүүл мэндийн салбарт зориулчхаад өрнөөс өрний хооронд амьжиргаагаа залгуулна гэдэг бол эмгэнэл биз дээ.

-УИХ дээр нийгмийн даатгалын луйврын эзнийг олсны дараа эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин хөлсийг нэмнэ гэж ярьж байсан. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Бид хулгай хийгээгүй шүү дээ. Даатгалын мөнгийг манай эмч, эмнэлгийн ажилчид хувааж идээгүй гэдгийг л баталгаатай хэлж чадна. Бид урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдардаг. Ийм байхад яагаад биднийг ойлгохгүй байгаа юм бэ. Луйврын эзнийг хэзээ олох вэ. Тэр хүртэл бид хүлээх ёстой юу. Ямар ч утга алга. Хэрэв ийм байдлаар асуудлыг аргалах гэж оролдвол бид тэвчихгүй. Магадгүй өнөөдөр хэдхэн эмнэлгийн ажилчин жагсаж байгаа юм шиг харагдаж байж болно. Гэхдээ эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү. Анх багш нарын жагсаал ч яг ингэж эхэлж байсан. Хэдхэн хоногийн дотор боловсролын салбарын ажилчид ажил хаялтад нэгдсэн шүү. Тиймээс биднийг битгий дутуу үнэлээрэй.

Яг үнэндээ бид дэлхийн хэмжээний цалин хөлс нэхээгүй. Угаасаа манай төсөв дэлхийн хэмжээний цалин хөлсийг дийлэхгүй. Ядахдаа бидэнд анхдагч хэрэгцээгээ бүрэн хангахуйц хэмжээний цалин хөлс олго л доо.

 

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэж байсныг таслан зогсоожээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сард Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн үйлдлийг т...

img

8 цагийн дараа

Энэтхэг Оросоос авах газрын тосны худалдан авалтаа бууруулжээ

“Bloomberg” агентлаг “Энэтхэг улс ирэх сард нийлүүлэх Оросын газрын тосны худалдан авалтаа багасгасан байна. Энэ нь барууны хориг ар...

img

7 цагийн дараа

“what3words” апплейкшн таныг эрсдэлээс хамгаална

Онцгой байдлын байгууллага нь “what3words” программыг ашиглан,  аюул, ослын дуудлагыг иргэдээс 3 үгт хаяг буюу what3words апплейкшна...

img

7 цагийн дараа

Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн эмч Д.Нархажидтай эрүүл мэндийн салбарын ажилчдын цали...

img

7 цагийн дараа

Төгрөгийн хадгаламж 2.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Төгрөгийн хадгаламж энэ оны есдүгээр сарын эцэст 23.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 13.8 хувь буюу 2.9 их н...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд