Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

“Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг толилуулна

trend

Админ

img

2025 оны 11 сарын 17

news-img

“Pro” театрынхан Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжгээ арваннэгдүгээр сарын 28, 29, 30-нд 19:00 цагаас РЦНК /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д гуравхан удаа тоглоно.

2023 онд үзэгчдэд анхлан хүргэсэн тус уран бүтээл нь “Гэгээн Муза” олон улсын театрын наадмаас шилдэг найруулагч, шилдэг жүжигчин, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг залуу уран бүтээлч, “Шинэ эрин” номинацад шилдгээр тодорч, мөн оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг тодруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолоос шилдэг зураач, шилдэг жүжигчний шагналыг тус тус хүртэж байв.

“Инээмтгий хүн” жүжгийн тасалбарыг Ticket.mn-ээс авах боломжтой.

Түүнчлэн “Pro” театрынхан Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолыг “Сүүлчийн бороо” нэрээр, мета драмын жүжиг хэлбэрээр энэ амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 21, 22, 23-нд мөн олны хүртээл болгоно.

Энэхүү жүжигт найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндөх бөгөөд жүжгийг Б.Анхбаатар найруулж, дүрүүдэд З.Булган, Б.Билгүүн, Б.Даваасүрэн, М.Лхагва, Э.Буд-Эрдэнэ, Э.Сүмбэ, Г.Анузул, Д.Цолмон, Т.Тэгш-Алдар нар тоглож байна.

“Сүүлчийн бороо” жүжгийн тасалбарыг Ticket.mn-ээс авах боломжтой.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ирэх 7 хоногт 1-5 дугаар ангийн хичээл танхимаар орно

Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны багын хурлаар нөхцөл байдлын мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын ажил,...

img

1 цагийн өмнө

Автобензиний импорт 4.7 хувиар буурсан дүнтэй гарчээ

Гаалийн Ерөнхий газраас өнөөдөр гаргасан мэдээллээр энэ оны эхний 11 сарын байдлаар автобензиний импорт 753.2 мянган тонн болж өмнөх...

img

2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хийсэн төрий...

img

3 цагийн өмнө

Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн ...

img

4 цагийн өмнө

Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2025 оны 12 дугаар сарын 5-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Арванхоёрдугаар сарын 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн ...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд