мэдээ
Эмнэлэгт хандсан 281,624 хүний 14,308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ

Админ
2025 оны 11 сарын 17

Амбулаториор нийт 281,624 хүн тусламж үйлчилгээ авснаас 5.1 хувь (14,308) нь томуу, томуу төст өвчтэй байна. Үүнээс Улаанбаатарт 34.4 хувь (4,908) нь, орон нутагт 65.6 хувь (9,400) нь бүртгэгджээ. Энэ нь өмнөх 7 хоногоос 0.8 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 1.4 хувиар бага байна.
Эмнэлэгт 7,084 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.9 хувь нь буюу 1,342 хүн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Үүнээс Улаанбаатарт 44.3 хувь (594) нь, орон нутагт 55.7 хувь (748) нь бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх 7 хоногоос 0.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар бага байна.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 79.2 хувийг 15, үүнээс 51.8 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 80.6 хувь нь 15, үүнээс 65.1 хувь нь 5 хүртэлх насны хүүхэд байна.
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 10 мянган хүн амд 41.6 тохиолдол бүртгэгдэж байгаа нь сүүлийн 3 жилийн томуугийн улиралтай харьцуулахад 6.8 – 33.7-оор бага байна. Томуу, томуу төст өвчний тархалт: Алаг цоог дэгдэлтийн түвшинд 1 аймаг, Идэвхжлийн түвшинд 15 аймаг, Улирал хоорондын түвшинд 3 аймаг байна.
ХӨСҮТ-д нийт 88 сорьцод томуу, томуу төст вирус илрүүлэх шинжилгээ хийхэд дараах вирусууд зонхилжээ.
- A(H3N2)– 7 (28.0%)
- АЗСВ–11 (44.0%)
- Риновирус– 3 (12.0%)
- Бокавирус– 3 (12.0%)
- Ижтомуугийн вирус– 1 (4.0%).
Дээрх вирусийн халдварын үед өндөр халуурах ба хоруу чанар өндөртэй байгааг ХӨСҮТ-өөс мэдээлж байна. Иймд эрсдэлт бүлгийн иргэд буюу 0-6 насны хүүхэд, жирэмсэн ээжүүд, ахмад настай, архаг хууч өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ илүү анхаарахыг зөвлөж байна.
Энэ томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед гараа тогтмол угааж, маск зүүх нь хамгийн сайн хамгаалалт болно.
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Энэ долоо хоногт /2025.11.17-2025.11.20/ УИХ-аар хэлэлцэх асуудлуудын тов, дарааллыг танилцуулж байна. ДАВАА ГАРАГ /2025.11.17/ Д/Д ...
7 цагийн дараа
Мөс цөмрөх аюулаас болгоомжил!
Гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна. ...
7 цагийн дараа
Токиогийн Олон улсын кино наадам болж өнгөрөв
Парист 1933 онд байгуулагдсан Олон улсын кино продюсеруудын Холбоо /Federation Internationale des Associations des Producteurs de Fi...
7 цагийн дараа
Газар эзэмших, ашиглах эрхийг цахимаар авч шийдвэрлэж байна
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газрын харилцааны үйлчилгээг бүрэн цахимжуулахаар болсон. Тодруулбал, иргэд газар эзэм...
6 цагийн дараа
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал үргэлжилж байна
Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал намын шинэ даргаар Н.Учралыг сонгосон бол хоёр дахь өдрийн хурлаар Монгол Ардын намын хичээн э...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



