мэдээ
“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна

Админ
2025 оны 11 сарын 19

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.
Хүнсний үйлдвэрлэлийн ууган компаниудын нэг болох “Газар шим үйлдвэр” ХК нь 1999 онд байгуулагдсан. Даршилсан жимс, хүнсний ногоо, эрүүл мэндийн “Артишок” ундаа зэргийг үйлдвэрлэдэг.
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд дөрвөн тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд 2,508 м2, байцаа, лууван, сонгино, чинжүү, мөөг, жимс хадгалах хөргүүртэй зоорь барьж ашиглалтад оруулах гэж байна.
Мөн Голланд Улсаас майонез, кетчуп үйлдвэрлэх машин, лонхонд савлах шугам, майонез, кетчупийг уутанд савлах машин зэргийг авчээ.

Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд 8.29 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол энэ онд 10.8 сая ширхэг болж өсжээ. Мөн борлуулалтын орлого нь 35 хувиар өсөхөөр байна.
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Очир дагинас” компани хоёр үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
“Очирдагинас” ХХК 2005 оноос дөрвөн хүнтэй, өрхийн бизнес хэлбэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй.
Өдгөө 156 ажилтантай, өдөрт 50 тн, жилд 13.0 мян.тн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болж, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд эргэлтийн хөрөнгийн гурав, хөрөнгө оруулалтын 4.8 тэрбум төгрөгийн зээл авч нөөшилсөн бүтээгдэхүүний болон анхан шатны мах боловсруулах хоёр үйлдвэрээ ашиглалтад оруулжээ.
Мөн тоног төхөөрөмжийн гаалийн татварын хөнгөлөлтөд хамрагдаж, энэ онд 44 сая төгрөг авсан бол ирэх онд 133 сая төгрөг буцаан авах юм.
Зээл авснаар үйлдвэрлэл болон хөргөлттэй зоорийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, өдөрт 35-40 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон тухай компанийн гүйцэтгэх захирал Х.Тэмүүжин танилцууллаа.
2018 оноос гэрийн тэжээвэр амьтанд зориулсан хоёр төрлийн бүтээгдэхүүнээ Солонгосын зах зээлд нийлүүлж байсан бол өдгөө 20 төрөл болж нэмжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-д нэгдэн, иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах, улмаар хүнс экспортлогч орон болох зорилтын төлөө хүчин зүтгэж, олон арван ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 3,000 гаруй аж ахуйн нэгжид 1.2 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгоод байна.
Үүний дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий болсны зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл 1,000 гаруйгаар нэмэгдсэн.
Дээрх хөдөлгөөн болон “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 300 гаруй тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт, зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлжээ.

Зээлийн батлан даалтын сан барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй аж ахуйн нэгжүүдэд зээлийнх нь 60 хүртэл хувьд баталгаа гаргаж байна.
Төр, засгийнхан толхилцоход иргэд хождог
Нэгэн цагт Трампын тууштай дэмжигч байсан, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Маржори Тэйлор Грин насанд хүрээгүй охидыг биеэ үнэл...
8 цагийн дараа
“Ялыг нь Н.Учрал ямбыг нь Г.Занданшатар…”
Уул нь ердөө долоо хоногийн өмнөхөн шийдвэр гаргаж тохиргоо хийдэг хүмүүс: МАН-ын дарга Ж.Энхбаяр шүү гэдэг дээр бараг тогтоод байв....
8 цагийн дараа
АТГ:”Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр дэх “Цемент шохой”...
7 цагийн дараа
“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Ху...
7 цагийн дараа
Монгол Улсаас БНХАУ-д экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Москва хотод уулзлаа. Ерөнхий сайд Г.Зандан...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



