Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 19

Валютын ханш

value

гадаад

Төр, засгийнхан толхилцоход иргэд хождог

trend

Админ

img

2025 оны 11 сарын 19

news-img

Нэгэн цагт Трампын тууштай дэмжигч байсан, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Маржори Тэйлор Грин насанд хүрээгүй охидыг биеэ үнэлэхэд албадсан хэрэгт буруутгагдаж байсан Эпштейний мэдээллийг бүрэн ил тод болгохыг шаардсан Ардчилсан намынхны өргөх бичигт гарын үсэг зурсан дөрвөн БНН-ын гишүүний нэг болж “АНУ-ын засаг захиргаа болон Трамп Эпштейний хэргийн материалуудыг нууцлахыг оролдож байна. Трамп сонгогчдын амьжиргааны өртгийг бууруулахын төлөө хангалттай ажиллахгүй байна.

Мөн гадаад бодлого ба тарифын талаар буруу шийдвэр гаргаж байна” гэж мэдэгдэв. Үүнийх нь хариуд ерөнхийлөгч Дональд Трамп нийгмийн сүлжээнд Маржори Тэйлор Гринийг ширүүн шүүмжилж “Галзуу Маржоригийн хийдэг ганц зүйл нь гомдоллох, гомдоллох, дахиад л гомдоллох!” гэж бичээд үүнийгээ “Би өөрийг нь Жоржиа мужид амбан захирагч, эсвэл сенатын сонгуульд өрсөлдөхгүй байхыг зөвлөснөөс хойш Грин надаас нүүр буруулсан. Грин ингэж уурлах болсон нь өөрийнх нь утасны дуудлагад би хариу өгөхөө больсонтой холбоотой. Би өдөр бүр нэг хийрхэлтэй эмэгтэйн утсыг аваад байж чадахгүй. Маржори бол “урвагч”, Грин бол манай Агуу БНН-ын гутамшиг!” гэж бичсэн байна. Харин Грин өөрийн X хуудсандаа “Трамп Эпштейний материалуудыг ил болгох санал хураалтад БНН-ын гишүүдийг саналаа өгөхгүй байлгах, тэднийг айлгах тактик хэрэглэж байна. Миний зүг хийх Трампын дайралт, заналхийлэл олширч байгаа нь тэр өөрийгөө “дэлхийн хамгийн нөлөөтэй хүн” гэж боддог болсонтой нь холбоотой. Ерөнхийлөгч Трампын санаачилгуудын төлөө бараг үргэлж санал өгдөг нэгэн БНН-ын гишүүний хувьд би түүний ширүүн дайралтад цочирдлоо. Би Дональд Трампыг шүтдэггүй, түүнд зүтгэдэггүй. Би Бурхныг шүтдэг.

Би Жоржиа-14 тойрог болон Америкийн ард түмэнд үйлчилдэг. Би Эпштейний баримтуудыг ил болгох өөрийн байр сууриа өөрчлөхгүй” гэж бичжээ. Хариуд нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 17-нд өөрийн Truth Social хуудсаар дамжуулан Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд Найрамдах намын гишүүдэд хандан “Бүгд найрамдахчуудад нуух зүйл байхгүй” гээд Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой файлуудыг ил болгохын төлөө саналаа өгөхийг тэдэнд уриалсан байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13.648 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 19-ний байдлаар улаанбурхан өвчний нийт б...

img

8 цагийн дараа

ХХНББХ: Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.11.19) хуралдаж, Засгийн газраас өнгөрөгч сарын 30-ны өд...

img

7 цагийн дараа

Айлуудын янданг хөөлж, ханан пийшин, зуухны гэмтлийг засварлаж байна

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Энэ үеэр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн...

img

7 цагийн дараа

Төр, засгийнхан толхилцоход иргэд хождог

Нэгэн цагт Трампын тууштай дэмжигч байсан, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Маржори Тэйлор Грин насанд хүрээгүй охидыг биеэ үнэл...

img

7 цагийн дараа

“Ялыг нь Н.Учрал ямбыг нь Г.Занданшатар…”

Уул нь ердөө долоо хоногийн өмнөхөн шийдвэр гаргаж тохиргоо хийдэг хүмүүс: МАН-ын дарга Ж.Энхбаяр шүү гэдэг дээр бараг тогтоод байв....

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд