Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

Айлуудын янданг хөөлж, ханан пийшин, зуухны гэмтлийг засварлаж байна

trend

Админ

img

2025 оны 11 сарын 19

news-img

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Энэ үеэр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн засварчид дуудлагын дагуу айл өрхүүдийн ханан пийшин, зуухны гэмтлийг засварлаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өглөө.

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн засварчин А.Баасанжав “Наймдугаар сарын 15-наас эхлэн айл өрхүүдийн янданг хөөлж, ханан пийшин болон зуухны эвдрэл гэмтлийг засварлаж байна. Дуудлагын тооноос хамаарч өдөрт дунджаар 5–8 айлд очиж ажилладаг. Засвар хийхээс гадна тухайн өрхийн угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж байна. Айлуудын ханан пийшинд эвдрэл гэмтэл их ажиглагддаг. Тухайлбал, пийшингээ хөөлсөн ч буцааж шавардалгүй тоосго өрөөд орхисон тохиолдол их. Ийм үйлдлээс болж пийшинд завсар үүсэж угаар алдах эрсдэл үүсдэг. Яаралтайгаар дуудлага өгсөн зарим айлд очихоор, үүсэх эрсдэл харьцангуй бага, эвдрэл гэмтлийг засах боломжтой залуучууд сууж байдаг. Харин зуух, пийшингийн битүүмж алдагдсан, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд дуудлагаа яаралтайгаар өгч мэдэхгүй эрсдэл үүсэх нөхцөл өндөр байдаг. Иймээс эвдрэл гэмтлийг засах боломжтой өрхийн гишүүд пийшингээ хөөлчхөөд шавардаж, битүүмжийг алдагдуулахгүй байх хэрэгтэй. Мөн гэр, байшингаас дээш гарсан яндангаа хүйтний улиралд тоосгоор өнгөлж өрөх эсвэл шилэн хөвөнгөөр дулаалбал төмөр яндан, тоосго хоёрын хооронд цан үүсэх эрсдэлээс хамгаална” гэв.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Иргэд угаараас гадна цахилгааны утасны аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй. Тог цахилгааны утас массласнаас үүдэж гал алдах, утаа гарч угаар мэдрэгч ажиллах тохиолдол гарсан. Иймд угаар мэдрэгчээ тогтмол асаалттай байлгаж, болзошгүй эрсдэлээс гэр бүлээ хамгаалах хэрэгтэй” гэлээ.

Мөн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн засварчид БЗД-ийн 21 дүгээр хорооны нэг айлын янданг хөөлж, ханан пийшингийн эвдрэл гэмтлийг засварлан, битүүмжлэлийг сайжрууллаа. Засварчин А.Баасанжав пийшинг хөөлөхдөө эхлээд яндангаас буусан хөөг авч, дараа нь хананд буй хөөг цэвэрлэх, мөн ханан пийшинг жилд нэг удаа, галлагааны улирал эхлэхээс өмнө заавал хөөлөх хэрэгтэйг хэлэв. Ялангуяа жижиг ханан пийшин хөөгөөр хурдан дүүрдэг тул тогтмол хөөлж, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Баярын өдрүүдэд дараах хилийн боомтууд түр хаана

2025 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр буюу “Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр”, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 2025 оны 11...

img

8 цагийн дараа

НӨАТ: Нэг супер азтан тодорлоо

Өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу e...

img

7 цагийн дараа

ХЗБХ: Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.19) хуралдаан 10 цаг 44 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, ...

img

7 цагийн дараа

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо

Хөгжлийн банкны ТУЗ-ийн өнөөдөр /2025.11.19/-ийн хурлаар С.Баатарсүрэнг Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилжээ. С...

img

7 цагийн дараа

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13.648 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 19-ний байдлаар улаанбурхан өвчний нийт б...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд