мэдээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13.648 болжээ

Админ
2025 оны 11 сарын 19

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 19-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.648 болжээ.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13,607, нас барсан 11 болжээ. Эмнэлэгт 26 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 9 хүн, хөдөө орон нутагт 17 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрээр 7 хүн эмчлүүлж байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5109 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3167, 5-9 насны 1767 хүүхэд, 15-19 насны 1730 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Баярын өдрүүдэд дараах хилийн боомтууд түр хаана
2025 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр буюу “Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр”, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 2025 оны 11...
8 цагийн дараа
НӨАТ: Нэг супер азтан тодорлоо
Өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу e...
7 цагийн дараа
ХЗБХ: Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.19) хуралдаан 10 цаг 44 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, ...
7 цагийн дараа
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо
Хөгжлийн банкны ТУЗ-ийн өнөөдөр /2025.11.19/-ийн хурлаар С.Баатарсүрэнг Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилжээ. С...
7 цагийн дараа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13.648 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 19-ний байдлаар улаанбурхан өвчний нийт б...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



