мэдээ
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо

Админ
2025 оны 11 сарын 19

Хөгжлийн банкны ТУЗ-ийн өнөөдөр /2025.11.19/-ийн хурлаар С.Баатарсүрэнг Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилжээ.
С.Баатарсүрэн нь эдийн засагч мэргэжилтэй. СЭЗИС-ийг бизнесийн эдийн засгийн бакалавр, АНУ-ын Калифорни мужийн их сургуулийг санхүүгийн удирдлагын магистр зэрэгтэйгээр төгссөн. Энэ албан тушаалд томилогдохынхоо өмнө Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.
Тэрбээр өмнө нь “Зоос” банкинд эрсдэлийн шинжээч, ахлах шинжээч, Монголбанканд хянан шалгагч, “Хадгаламж” банкны эрх хүлээн авах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Хөгжлийн банкинд хэлтсийн захирал, Хадгаламжийн даатгалын корпорацид Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллахын зэрэгцээ Олон Улсын хадгаламжийн даатгагчдын холбооны Евро-Азийн бүсийн хорооны тэргүүн, Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний албыг хашиж ирсэн.
Өдгөө Монгол Улсын Хөгжлийн банкны урт хугацаат эх үүсвэрийн бүтцийг сайжруулах замаар урт хугацаат эх үүсвэр, гадаад өрийн удирдлагыг үр ашигтай хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг тогтвортой эх үүсвэрээр хангах, байгууллагын засаглал, үр ашгийг дээшлүүлэх шаардлага үүсээд байгаа юм. Тиймээс С.Баатарсүрэнг үүнд нийцэж, дээрх шаардлагыг хангаж ажиллах бүрэн чадвартай гэж үзсэн тул ийн Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилж буйг тус банкны ТУЗ-өөс онцолжээ. Учир нь, С.Баатарсүрэн Монгол Улсын банк, санхүүгийн салбарт 2007 оноос хойш тасралтгүй 18 жил ажиллахдаа долоон жилд нь удирдах албан тушаал хашсан. Ингэхдээ, банк санхүүгийн салбарын бодлого боловсруулахад өөрийн хувь нэмрээ оруулж банкны хяналт шалгалт хэрэгжүүлэх, эрсдэлийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин юм байна.
Эртний өвгөд маань ч нээлт хийдэг байжээ
ВВС-ийн “Stone tool discovery suggests very first humans were inventors” буюу “Хамгийн эртний хүмүүс ч нээлт хийгчид байсан нь батла...
8 цагийн дараа
Баярын өдрүүдэд дараах хилийн боомтууд түр хаана
2025 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр буюу “Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр”, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 2025 оны 11...
7 цагийн дараа
НӨАТ: Нэг супер азтан тодорлоо
Өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу e...
7 цагийн дараа
ХЗБХ: Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.19) хуралдаан 10 цаг 44 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, ...
7 цагийн дараа
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо
Хөгжлийн банкны ТУЗ-ийн өнөөдөр /2025.11.19/-ийн хурлаар С.Баатарсүрэнг Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилжээ. С...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



