Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

ХХНББХ: Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

trend

Админ

img

2025 оны 11 сарын 19

news-img

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.11.19) хуралдаж, Засгийн газраас өнгөрөгч сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Үндсэн чиглэлийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, С.Зулпхар, А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, Ж.Галбадрах, Д.Ганмаа, О.Саранчулуун, Г.Хосбаяр нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан хүн амын бие бялдрын хөгжлийг сайжруулахын тулд ямар ажил төлөвлөж байгаа, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх талаар юу хийх, сургуулиудын эрүүл мэндийн хөтөлбөр, сургалтыг сайжруулах, үүнд нийтийн эрүүл мэндийг дэмжих сангаас хөрөнгө зарцуулах тухай асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар ажиллах хүчний оролцооны түвшин хэрхэн нэмэгдэх, цалин хөлсний бодлого, үүнийг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэдэн хувьд хүргэх, мэргэжлийн болон техникийн боловсролын хүрээг нэмэгдүүлэх талаар юу хийх, ямар үр дүн гаргаж, хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлөх талаар, мөн англи хэлний сургалтыг ямар түвшинд хүргэж, хэрхэн сайжруулах, багш нарыг яаж бэлтгэх, хиймэл оюун ухааны хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулах, үүнд ямар бэлтгэл хангаж ажиллах, ер нь шинжлэх ухаан, инновацын түвшинг яаж сайжруулах, үүний дотор геологи, хайгуулын судалгаа хөгжүүлэлтийг ямар түвшинд хүргэх тухай асууж, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр болон Эдийн засаг, хөгжлийн, Сангийн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны албан тушаалтан, мэргэжилтнүүдээс дэлгэрэнгүй хариулт авсан юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа ажил эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах зорилт, “Халамжаас хөдөлмөрт” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат 2030 он хүртэлх бодит цалингийн өсөлт ямар байх, зээлийн хүү хэрхэн буурах, дундаж давхаргыг 20 хувиар нэмэгдүүлэхийн тулд юу хийх, нийгмийн түншлэл, ахмадын тусламж үйлчилгээг сайжруулах зорилтуудын шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэхдээ тухайн нутаг орны оршин суугч иргэдээс санал асуух зэрэг олон асуудлыг хөндөв. Тэрбээр олон улсад мөрддөг “Аз жаргалын индекс”-ийг тооцож, нийгмийн сайн сайхны хэмжигдэхүүн, шалгуурыг тодорхойлж ажиллах шаардлагтайг онцолсон бөгөөд энэ асуудлыг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун мөнхүү чухалчлан дурдсан юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хөгжлийн төлөвлөгөө болон улсын төсөвт харилцан уялдаатай, хэрэгжих, хэмжих боломжтойгоор тодорхой тусгах шаардлагатай талаар анхааруулсөн бөгөөд үүнд ач холбогдол өгч, анхаарал хандуулж ажиллах нь зүйтэй талаар Байнгын хорооны дарга Б.Найдалаа ярилаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжлийн үндсэн чиглэл, бодлогын уялдааг хангах, төлөвлөлтийг илүү тодорхой, хэмжих боломжтойгоор тусгахыг зөвлөж, хүн амын нас баралтын үндсэн шалтгаан болж буй халдварт бус өвчлөлүүдийг бууруулах, эрүүл мэндийн болон боловсролын үйлчилгээ, хүртээмжийг хот, хөдөөгийн ялгааг багасгах, олон улсын PISA үнэлгээний Монгол Улсын үзүүлэлтийг дээшлүүлэх зэрэг тодорхой зорилтуудын талаар асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун аз жаргалын индексийг хэрэглэх тухай асуудлын зэрэгцээ нийгмийн сайн сайхны суурь үзүүлэлтүүд, тэр дундаа сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулахтай холбоотой асуудлуудыг хөндөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр салбаруудын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд улсын төсвийн хүрэлцээ хангалтгүй тул хувийн хэвшлийн нөөц, боломжийг дайчлах, үр дүнтэй хамтран ажиллахад анхаарал хандуулах нь чухал болохыг онцлов.

Үндсэн чиглэлийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа, Б.Пунсалмаа, Ж.Галбадрах, Б.Мөнхсоёл, Т.Мөнхсайхан, П.Батчимэг нарын гаргасан нийт 17 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын гишүүд боловсрол, эрүүл мэндийн салбарын төсөв, санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, ДНБ болон улсын төсөвтэй харьцуулсан шалгуур үзүүлэлтийг тусгах, цалин хөлсийг нэмэгдүүлэх болон гэр бүл, хүний хөгжилтэй холбоотой тодорхой асуудлуудыг зарчмын зөрүүтэй саналын томъёоллууддаа тусгасан байна.

Санал хураалт явуулсны дараа “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Үүний дараа Байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэж, тогтоол гаргалаа. Эрүүл мэндийн даатгалын санг үр ашигтай удирдах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах талаар санал  дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах зорилготой тус ажлын хэсгийг Байнгын хорооны дарга Б.Найдалаа ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа, Д.Ганмаа, Д.Энхтуяа, С.Эрдэнэбат, С.Зулпхар, Т.Мөнхсайхан Л.Энхнасан, Г.Хосбаяр нар ажиллахаар болов.

Мөн хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн ахалж ажиллах тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Ж.Галбадрах, М.Ганхүлэг, С.Зулпхар, Д.Рэгдэл, Д.Энхтуяа нар ажиллахаар болсон юм. Ажлын хэсэг хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг хариуцсан байгууллагуудын үүрэг оролцоо, мэдээллийн урсгал, хамтын ажиллагааны хүрээ хэлбэр, давтамжийг тодорхойлж, шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах болон тайлагнах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам, арга, аргачлалын талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох тухай санал, дүгнэлт гаргах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Баярын өдрүүдэд дараах хилийн боомтууд түр хаана

2025 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр буюу “Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр”, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 2025 оны 11...

img

8 цагийн дараа

НӨАТ: Нэг супер азтан тодорлоо

Өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу e...

img

7 цагийн дараа

ХЗБХ: Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.19) хуралдаан 10 цаг 44 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, ...

img

7 цагийн дараа

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо

Хөгжлийн банкны ТУЗ-ийн өнөөдөр /2025.11.19/-ийн хурлаар С.Баатарсүрэнг Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилжээ. С...

img

7 цагийн дараа

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13.648 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 19-ний байдлаар улаанбурхан өвчний нийт б...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд