мэдээ
“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Админ
2025 оны 11 сарын 19

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр /2025.11.19/ өргөн мэдүүллээ. Тодруулбал, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд нэмэлт оруулахаар тогтоолын төслийг боловсруулсан байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн, мал, амьтны тэжээлийн хангамж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгохоор тогтоолын төсөлд тусгасан гэв. Мөн өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй даван туулах, хүн амын хүнсний хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хангах, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт болон олон улсын харилцаанаас үүдэн гарсан үр дагавруудыг даван туулах зорилгоор 2014-2025 оны хооронд улаанбуудай, улаанбуудайн гурил болон малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хүрээнд нийт 8 удаа тусгайлан хууль баталж, цаг үеийн шинжтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр гаалийн албан татвартай холбоотой хууль тогтоомжийг өргөн мэдүүлсээр ирснийг онцоллоо.
Түүнчлэн 2025 оны байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан баруун бүсийн хэмжээнд хур тунадас бага, гантай байснаас үүдэн байгалийн хадлан, өвс, тэжээлийн гарц муу, улаанбуудайн тариалалт, ургац хураалт өмнөх жилүүдээс харьцангуй бага байх төлөвтэй зэрэг тариалангийн үйлдвэрлэлийн бодит нөхцөл байдалд тулгуурлан улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийн хангамж, нийлүүлэлт тухайн бүс нутагт доголдох нөхцөл байдал үүссэн тул Засгийн газрын хуралдаанаар энэхүү тогтоолын төслийг хэлэлцэн дэмжжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13.648 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 19-ний байдлаар улаанбурхан өвчний нийт б...
8 цагийн дараа
ХХНББХ: Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.11.19) хуралдаж, Засгийн газраас өнгөрөгч сарын 30-ны өд...
7 цагийн дараа
Айлуудын янданг хөөлж, ханан пийшин, зуухны гэмтлийг засварлаж байна
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Энэ үеэр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн...
7 цагийн дараа
Төр, засгийнхан толхилцоход иргэд хождог
Нэгэн цагт Трампын тууштай дэмжигч байсан, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Маржори Тэйлор Грин насанд хүрээгүй охидыг биеэ үнэл...
7 цагийн дараа
“Ялыг нь Н.Учрал ямбыг нь Г.Занданшатар…”
Уул нь ердөө долоо хоногийн өмнөхөн шийдвэр гаргаж тохиргоо хийдэг хүмүүс: МАН-ын дарга Ж.Энхбаяр шүү гэдэг дээр бараг тогтоод байв....
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд



