гадаад
“Украиныг бэхжүүлэх” хэлэлцээрт гарын үсэг зурав

Админ
2025 оны 11 сарын 19

Франц, Украины төрийн тэргүүнүүд Францын нийслэл Парисын ойролцоох цэргийн баазад “Украиныг бэхжүүлэх хэлэлцээр”-т гарын үсэг зурав. Гэхдээ уг хэлэлцээрийн Украины батлан хамгаалахын салбарыг хэрхэн хамтран бэхжүүлэх талаар тохирсон, нарийн дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсоор зарласангүй.
Хэлэлцээрт гарын үсэг зурсаны дараахан Зеленский Францын телевизэд өгсөн ярилцлагадаа “Украины нисэх хүчний болон агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг эрс сайжруулах “түүхэн хэлэлцээр” хийгдсэн. Киев Францаас 100 ширхэг Rafale сөнөөгч онгоц худалдан авахаар болсон” гэж мэдэгджээ.
“Reuters” агентлаг энэ хэлэлцээрийн өмнө эх сурвалжуудаас эш татан “Зеленскийн Парист хийх айлчлалын үеэр Киевт “Rafale” гэх олон үүрэгт сөнөөгч онгоц, мөн SAMP/T агаарын довтолгооноос хамгаалах системийн нэмэлт багцууд нийлүүлэх тухай хэлэлцээр байгуулагдана” гэж мэдээлж байсан билээ. Тэгвэл Францын ерөнхийлөгчийн тамгын газар “Уг хэлэлцээр ойролцоогоор 10 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд баримт бичигт дурдсанаар, Украин ирээдүйд Францын шинэ батлан хамгаалах тоног төхөөрөмжүүдийг худалдан авах боломж нээгдэж 100 орчим “Rafale” сөнөөгч онгоц болон тэдгээрийн зэвсэглэл, хөгжүүлж буй шинэ үеийн SAMP/T агаарын довтолгооноос хамгаалах систем, шинэ радарын дэвсгэр системүүд болон дронууд, “AASM” гэх өндөр нарийвчлалтай удирдлагатай алсаас цохилт өгөх бөмбөгүүд авна” гэжээ. Зеленский уг гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа сэтгүүлчдэд “Энэ нь бид дэлхийн хамгийн хүчирхэг агаарын довтолгооноос хамгаалах системтэй болох болно гэсэн үг” гэж мэдэгдсэн бол Эммануэль Макрон өөрийн X хуудсанд “Аугаа өдөр” гэж франц, украин хэлээр бичээд хэлэлцээнд гарын үсэг зурах үеийн фото зургийн хамт нийтэлжээ.
Саяхан Их Британийн Лондонгийн их сургуулийн хүндэт профессор, цэргийн түүх, стратеги судлаач, нэрт эрдэмтэн, бүтээлийг нь НАТО-гийн штаб нарийвчлан судалдаг, сэр Лоуренс Фридман Орос-Украины дайны тухай “Дайны өшөө” гэсэн нийтлэлдээ “Украины дайн үргэлжлэх тусам Путины дэглэмийн нас богиносох болно. Учир нь Путины эцсийн дайсан бол Украин ч биш, барууныхан ч биш, тэр ч байтугай дотоодын сөрөг хүчин нь ч биш. Путины гол дайсан нь ЦАГ ХУГАЦАА юм” гэсэн билээ. Мөн бусад нэрт судлаачид ч “ЗХУ-тай адил түүхий нефтийн үнийн уналт Путины дарангуйллын дэглэмийг үгүй хийж, ОХУ-ыг задална” гэж бичиж байгаа бөгөөд “Bloomberg” агентлаг “Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт буюу энэ сарын 13-нд Новороссийск боомт дахь Оросын “Urals” маркийн нефтийн үнэ нэг баррель нь 2023 оны гуравдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрэв. Балтийн тэнгисийн боомтуудад ч энэ явдал давтагдав” гэж мэдээлэв. Эндээс тэртэй, тэргүй Путины дэглэм нуран унах гэж байхад Европ Украиныг яагаад зэвсэглээд байна гэсэн асуулт гарч ирнэ. Харин хариулт нь ийм юм.
Өчигдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Газын зурваст олон улсын цэргийн хүчин байрлуулахыг зөвшөөрсөн “Энхийн төлөвлөгөөний тогтоол”-ыг 15 гишүүн орноос 13 нь батлахын төлөө санал өгсөн бол ОХУ болон БНХАУ түдгэлзсэн санал өгч, хориг тавиагүй учир АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын дэвшүүлсэн төлөвлөгөө хэрэгжиж эхлэхээр болов. Нийт 20 зүйл бүхий уг төлөвлөгөөнд Газын зурвасыг зэвсэггүй бүс болгох зорилготой Олон улсын тогтворжуулах хүчин байгуулах, түр засаглалын байгууллагууд үүсгэх зэрэг арга хэмжээ багтжээ.
Тэгвэл Европын улсууд Украиныг зэвсэглэж байгаа нь ОХУ задарсны дараа энэ улсын олон үндэстнийг байгалийн баялгаа булаалдан иргэний дайн дэгдээхээс сэргийлж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоор тэнд Украины цэргүүд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж магадгүй юм. Өнөөдөр Украины талд Гүржүүдээс гадна Орос, Чечень, Тува, Буриад гэх мэт ОХУ-ын үндэстнүүд өөрсдийн цэргийн тусгай бүлэг байгуулан байлдаж байгаа бөгөөд Украины арми тэдэнтэй хамтран энхийг сахиулж магадгүй болов.
Г.АМАРСАНАА
Төр, засгийнхан толхилцоход иргэд хождог
Нэгэн цагт Трампын тууштай дэмжигч байсан, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Маржори Тэйлор Грин насанд хүрээгүй охидыг биеэ үнэл...
8 цагийн дараа
“Ялыг нь Н.Учрал ямбыг нь Г.Занданшатар…”
Уул нь ердөө долоо хоногийн өмнөхөн шийдвэр гаргаж тохиргоо хийдэг хүмүүс: МАН-ын дарга Ж.Энхбаяр шүү гэдэг дээр бараг тогтоод байв....
8 цагийн дараа
АТГ:”Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр дэх “Цемент шохой”...
8 цагийн дараа
“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Ху...
7 цагийн дараа
Монгол Улсаас БНХАУ-д экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Москва хотод уулзлаа. Ерөнхий сайд Г.Зандан...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд



