мэдээ
АБГББХ: Монгол Улсыг ирэх таван жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Админ
2025 оны 11 сарын 19

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2025.11.19/ хуралдаж, “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын ирэх таван жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Орос, Украйны хурцадмал байдлаас болоод дэлхий нийтийн өрсөлдөөнт зүй тогтол, аюулгүй байдлын уламжлалт ойлголт шинэчлэгдэж байна. Технологийн хурдтай өөрчлөлт нь аюулгүй байдалтай холбоотой асуудлыг цогцоор нь эргэж харах зайлшгүй шаардлагыг бий болголоо. Тиймээс бид таван жилийн төлөвлөгөөтэй уялдуулаад аюулгүй байдал хийгээд түүнийг хангах эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, стратеги бодлогоо цогцоор нь авч үзэх зайлшгүй шаардлагатай гэж үзэв.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, боловсролын чанарыг сайжруулах, их, дээд сургуулиудыг дэлхийн жишигт хүргэх, шинжлэх ухаантай холбоотой асуудлуудыг ирэх таван жилийн үндсэн чиглэлээс орхигдуулахгүй байх нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Энхнасан, өрсөлдөх чадварын нэг үзүүлэлт болох гадаад худалдааны асуудлыг хөндөөд, Үндсэн чиглэлийн 9.1.1-т худалдааны тариф, гадаад худалдааг хөнгөвчлөх үзүүлэлтийг 50.5 гэсэн атлаа хүрэх үзүүлэлтийг тусгаагүйн шалтгааныг тодруулав. Тэрбээр, Ази-Номхон далайн бүс нутаг дахь эдийн засаг, худалдааны интеграцчлалыг идэвхжүүлэх хүрээнд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулна гэж заасныг дурдаад, ямар хэлэлцээр байгуулахыг лавласан юм.
Эдийн засаг, хөгжлийн яамны Салбар дундын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Мөнгөнсүх ирэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гадаад худалдаатай холбоотой олон үр дүнгүүдийг тодорхойлсон гээд, энэ хүрээнд төсвийн 40 ерөнхийлөн захирагч, бусад байгууллагуудтай хамтарч ажиллаж, хүрэх үр дүнгүүдийг тодорхойлсон гэлээ.
Эдийн засаг, хөгжлийн яам экспортын бус бараа бүтээгдэхүүний экспортыг дэмжих хуулийн төслийг боловсруулаад, холбогдох саналуудыг авч буйг тэрбээр тодотгоод, гадаад худалдааны чиглэлээр гурван хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна гэлээ. Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр байгуулахаар, БНСУ-тай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийхээр ажиллаж байна. Түүнчлэн БНХАУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр хийхээр судалгааг эхлүүлсэн гэсэн хариулт өглөө.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
АБГББХ: Монгол Улсыг ирэх таван жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2025.11.19/ хуралдаж, “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх т...
7 цагийн дараа
“Чингис хаан цом” барилдааны бүртгэл эхэллээ
Их эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан цом”-ын барилдаан ирэх баасан гарагт ...
6 цагийн дараа
“Ган үзэг 2025” оны тэргүүн наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг Хэвлэл мэдээллийн салбарын “ГАН ҮЗЭГ-2025” оны тэргүүн наадмын нэр ...
5 цагийн дараа
Энэ онд багтаан 12 сургууль, 24 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна
Нийслэлийн Боловсролын газраас энэ онд 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг 139 төсөл, арга хэмжэ...
5 цагийн дараа
Эртний өвгөд маань ч нээлт хийдэг байжээ
ВВС-ийн “Stone tool discovery suggests very first humans were inventors” буюу “Хамгийн эртний хүмүүс ч нээлт хийгчид байсан нь батла...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд



