Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

МАН-ын Удирдах зөвлөлд Ерөнхийлөгчийн талынхан жин дарж байна

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 11 сарын 20

news-img

Эрх баригч намынхан 31 дэх Их хурлаа гурав хоног хийж, намын дарга, Бага хурлын болон Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгож баталгаажуулсан. Мөн Нарийн бичгийн дарга нараа ч томилсон. Тухайлбал, МАН-ын Нарийн бичгийн даргаар Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, М.Цэлмүүн, Б.Золбаяр, С.Мөнгөнчимэг нар ажиллах бол орон тооны бус Нарийн бичгийн даргаар Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Д.Мөнхсайхан нар сонгогдоод байна. Сонирхуулахад, МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн хугацаанд 32 хүний бүрэлдэхүүнтэй явж ирсэн бол 31 дэх Их хурлаараа 39 болгон тоог нь нэмэгдүүлээд байна.

Тэгвэл энэ удаад эрх баригч намын Удирдах зөвлөлд хэний хүмүүс давамгайлж, хэн хэний хүмүүс хэдий хэмжээгээр орсныг тоймлон хүргэж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэгдэх хүмүүс нэлээд байна. Тухайлбал, Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсон Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, төрсөн дүү болон УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Тамгын газарт нь ажиллаж байгаа Ө.Золбаяр, А.Үйлстөгөлдөр, Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, Ж.Ганбаатар, Н.Наранбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд асан С.Мөнгөнчимэг нарыг нэрлэж болно. Харин Ерөнхий сайд Г.Занданшатарын талын хүмүүс гэвэл ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ЦХИХХ-ны сайд Э.Батшугар, ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Хэрлэн, Ж.Батжаргал, өөрийнх нь зөвлөхөөр ажиллаж буй А.Анхзул, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нар багтаж байна. Гэхдээ Ерөнхий сайд Г.Занданшатарыг Ерөнхийлөгчөөс салгаж ойлгох ямар ч боломж байхгүй. Тийм болохоор эдгээр хүмүүсийг бүгдийг нь нэг тал гэж үзэж болно. Хэрэв ингэж тооцвол нийт 23 хүн болж, Удирдах зөвлөлдөө Ерөнхийлөгчийн талынхан илүү их жин дарж байна.

Харин УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн талд УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, гишүүн Л.Энх-Амгалан, Х.Булгантуяа, Г.Тэмүүлэн, Б.Уянга, М.Мандхай, Ч.Номин болон гишүүн асан Д.Сумъяабазар, Ц.Цогзолмаа гэсэн хүмүүсийг нэрлэж болно. Гэхдээ Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг албан тушаалаар наймаалцсан учраас Ерөнхий сайдын буюу Ерөнхийлөгчийн талдаа гарчихсан байх магадлалтайг улс төрийн хүрээнийхэн ярьж байгааг бас хэлэх хэрэгтэй. Харин Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд үнэнчээр үлдсэн байж мэдэх хоёрхон хүн байгаа нь хотын дарга Х.Нямбаатар, гишүүн асан М.Оюунчимэг нар байна. Мөн энэ хоёр дээр НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжинг нэрлэж, хотын даргын хүн гэж тооцож болох юм. Гэхдээ улс төрд мөнхий найз, үүрдийн дайсан гэж байдаггүй болохоор энэ хоёр хүнийг хаана үйлчлэхийг цаг хугацаа харуулна.

Ингээд МАН-ын шинээр сонгогдсон дарга Н.Учрал үлдэж байна. Тэр өнөөг хүртэл улс төрд хэн нэгний фракцад харьяалагдаж байсан болохоос биш өөрийн гэсэн бүлэг, хүмүүстэй байгаагүй нэгэн. Гэхдээ СДМЭХ-ын дэд ерөнхийлөгч Б.Жавзандорж, шинээр Нарийн бичгийн дарга болсон М.Цэлмүүн, Б.Пүрэвдагва, Н.Энхбаатар нарыг түүнд үнэнчээр зүтгэх болов уу гэж таамаглаж болно. Гэвч Б.Пүрэвдагва нь Ерөнхийлөгчийн экс хүргэн байсан учраас мөн тэр талдаа байж мэднэ гэсэн “Бор шувуу” байгааг сануулах хэрэгтэй байх. Хэдийгээр энэ удаад ийм зураглал гарч байгаа ч цаашид хэн нь хэний талдаа орохыг таашгүй. Харин намын дарга болсон Н.Учрал Удирдах зөвлөлийнхөө гишүүдийг хэрхэн өөртөө татаж, өөрийн гэсэн бүлэг фракц үүсгэж чадах эсэхийг түүний ирээдүйд гаргах улс төрийн шийдвэр, манлайлал шийднэ. Ер нь бол эдгээр хүмүүс Монголын хувь заяаг ойрын гурван жил залуурдана гэсэн үг. Намын шийдвэр Удирдах зөвлөл дээр гарна. Уг шийдвэр намаар дамжин УИХ Засгийн газарт очно. Тэндээс хуульчлагдан монголчуудын хувь заяаг зална.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргав

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч аравдугаар сард төлөвлөгөөт 8, төлөвлөгөөт бус 35  удаагийн хяналт шалгалтад 158 аж ахуйн н...

img

8 цагийн дараа

БОХХAAБХ:Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.20/ хуралдаан 12 цаг 29 минутад эхэлж, хуралд...

img

7 цагийн дараа

Н.Учралыг УИХ-ын даргаар томиллоо

УИХ-ын намрын ээлжит өнөөдрийн чуулганаар МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн ...

img

7 цагийн дараа

Х.Нямбаатар: 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүр орчмын зөрчлийг арилгаж, тохижилтын ажлыг хийж буй. Өнөөдрийн байдлаар тохижилт...

img

7 цагийн дараа

Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18 хувь нь хөдөлмөр эрхэлж байна

Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй нийт 107,904 хүн байгаагаас хөдөлмөрийн насны б...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд