мэдээ
ХХНББХ: Тамхины татвараар ебс-ийн хоолны шим тэжээлийг сайжруулна

Админ
2025 оны 11 сарын 25

УИХ-ын гишүүд Тамхины онцгой албан татварын шаталсан нэмэгдлийг асууж тодруулсан. Онцгой албан татварыг 2026-2030 он хүртэл шаталсан байдлаар нэмэгдүүлснээр 2030 он гэхэд тамхины хэрэглээ 14 хувь буурна гэж тооцоолсныг ажлын хэсэг танилцууллаа. Тамхинаас хамааралтай өвчлөл, нас баралтад зүрхний шигдээс, тархины цус харвалт зонхилж байна. Хуулийн төслийн гол зохицуулалт нь электрон тамхи татваргүй байсныг онцгой албан татвартай болгож байгаа учраас эсэргүүцэл их байгааг хууль санаачлагчид онцоллоо. Электрон тамхины 80 орчим хувь нь жимсний амттай, 10 орчим хувь нь гаатай, бусад нь ундаа, кофе зэрэг амттай байдлаар орж ирж байгааг хэллээ.
Тамхины татварыг хэрхэн зарцуулах талаар асуухад ЕБС-ийн хоолны шим тэжээлийг сайжруулах, донтолтоос хамгаалах эмчилгээ, сурагчдыг спортоор хичээллэх боломжийг бүрдүүлнэ гэв.
Хуульд ЕБС-ийн ойр орчинд тамхи борлуулахгүй байх, насанд хүрээгүй хүүхдэд тамхи, тамхин бүтээгдэхүүн борлуулсан бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар тусгажээ.
УИХ-ын Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооноос 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Засгийн газарт чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулсныг хэлэлцэж, дэмжив. Тогтоолын төсөлд боловсролын бүх түвшинд нэн яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээг тухайн түвшинд хамааруулан авч үзсэнийг онцолж, эдгээр арга хэмжээ нь өрсөлдөх чадвартай боловсролын тогтолцоог бэхжүүлэх, боловсролын чанар, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг эрчимжүүлэх ёстой. Түүнчлэн багшийн мэргэжлийн хөгжлийн чадамж, хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах, боловсролын дэд бүтэц, сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх, хяналт, зохицуулалтын үр дүнтэй бүтэц бий болгоход чиглэсэн гэв. Их, дээд сургуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэний суралцах боломжийг тусгаж оруулах саналыг гишүүд хэллээ.





Жүдочид АНЭУ-ыг зорилоо
Монгол Улсын үндэсний шигшээ багийн жүдогийн тамирчид АНЭУ-д 11 дүгээр сарын 28-30-нд зохион байгуулах “Абу Даби их дуулга-202...
7 цагийн дараа
Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.11.25) Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар С...
7 цагийн дараа
ХХНББХ: Тамхины татвараар ебс-ийн хоолны шим тэжээлийг сайжруулна
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.11.25/-ийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөл...
6 цагийн дараа
Хагас коксон түлшинд хийсэн шинжилгээний дүгнэлт гарлаа
БНХАУ-аас нийлүүлж буй хагас коксон түлшинд хоёр улсын итгэмжлэгдсэн лабораториор тогтмол шинжилгээ хийлгэж, иргэдийн хэрэгцээнд ний...
6 цагийн дараа
Төв аймагт тээврийн хэрэгсэл жалга руу унаж, жолооч амиа алджээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр /2025.11.24/ 22:00 цагийн орчимд “Төв аймгийн нутагт автомашин жалга руу унаж, жолооч амь хохирлоо” ...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд



