мэдээ
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна

Админ
2025 оны 11 сарын 25

МАН даргаараа 80 оны сүүл үеийн залууг сонголоо. Ингэснээр удаан бужигнасан улс төр тогтов. Та ингэж бодож байна уу. Тэгвэл үгүй. Өнгөрөгч хавраас эхэлсэн МАН-ын доторх тулаанд 80 оныхон ялагдаж, 70 оны ах нар нь ялсан. 70 оныхон 50 гарсан, 50 орчим настай гишүүд. Улс төрд ид нас. Ерөнхийлөгчийн ойр тойрныхон, Ерөнхий сайд, Засгийн газрын хэд хэдэн сайд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, төрийн өмчийн том компанийн захирлууд гээд 70 оны мандаж яваа улстөрч МАН-д олуулаа. Ерөнхийдөө л МАН-ыг 70 оныхон базаад авсан.
Одоо яг онилогдоод байгаа МАН-ын дарга Н.Учрал, МАН-ын нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Н.Энхбаатар, С.Мөнгөнчимэг, Б.Пүрэвдагва, М.Цэлмүүн нар, МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогдсон Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд, МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга Б.Чойжилсүрэн, МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар, Баянхонгор аймгийн Засаг дарга, МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга Д.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн, өчигдөр Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд болсон Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ийн сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн, ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан, УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Г. Тэмүүлэн, Б.Уянга, Ч.Номин, М.Мандхай, Д.Үүрийнтуяа, Б. Хэрлэн нар, УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Э. Батшугар, УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Л.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр, ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, МАН-ын нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, М.Цэлмүүн, С.Мөнгөнчимэг нар, УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар, Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг, Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөх А.Энхзул, НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны нийслэлийн салбар хорооны дарга Б.Ану-Үжин, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын зөвлөх Б.Жавзандорж, ЕТГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга, СДМЗХ-ны дэд ерөнхийлөгч Б.Батцэцэг нарын 39 хүн болбоос 70 оныхны тохиргоог хийгчийн хийсэн томилгоо гээд л ойлгочиход болно. Нэр нь гарсан энэ 40 гаруй хүн бол Монгол Улсыг 28 он хүртэл удирдах багийнхан. Эд нар улс төрийн шийдвэр гаргана. Тэр нь шууд төрийн шийдвэр болж бууна.
МАН-ын Их хурлаас хойш хэд хонолоо. МАН-ын дарга Н.Учрал Ерөнхий сайд биш, УИХ-ын дарга боллоо. Яагаад Ерөнхий сайд болсонгүй УИХ-ын дарга руу зүтгэв ээ. Уул нь нэгэнтээ МАН-ын дарга болсон юм чинь Ерөнхий сайд болохоос өөр гарцгүй. Тэгж байж 27 он, 28 оны сонгуулиудад яаж орохоо шийднэ. Улс төр хийнэ. Гэтэл үг дуугүй УИХ-ын дарга болоод явчихлаа. Сөрөг хүчин ч гэсэн АН-ынхан маань улс төрийн энэ зарчмаас гажуудуулахгүй гэсэндээ: Ингэж болохгүй ээ гэж үзэв. Тоосонгүй. Уул нь УИХ-ын даргыг сонгодог ч МАН-ынхан маань Н.Учралыг томилоод тавьчихлаа. Зөвхөн УИХ-ын гишүүд л нэр дэвшүүлэх Үндсэн хуулийн хатуу заалтыг МАН-ынхан сөрөөд улс төрийн томилгоо хийчихлээ. Уулаасаа Н.Учрал өөрөө шийдэхгүй 70 оны ах нар нь ингээд шийдээд өгчихлөө. Гэвчиг энэ бол Н.Учралд хохиролтой. Тэрээр Ерөнхий сайд л болох хэрэгтэй. Тэгэхгүй бол 27 онд нэр дэвшигч нь ялагдвал, 28 онд нам нь унавал Н.Учралын улс төрийн карьерт асуудал үүснэ. Энэ бол наахнуурх улс төр. Харин бүхний цаахнуур шаал өөр улс төр явагдаж байна. Тэрний гол дүрүүдэд дандаа л 70 оныхон байна.
Өчигдөр Н.Учралын оронд Ж.Энхбаяр Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар дэвшлээ. Ж.Энхбаярын оронд Дорнодын Х.Бадамсүрэн ХХААХҮ-ийн сайд боллоо. Х.Бадамсүрэн бол У.Отгонбаярын фракц, бараг л шадар цэрэг нь.
Уул нь Н.Учралыг МАН-ын даргаар тодрохын өмнө 70 оныхон болоод тохиргоо хийгчийн зүгээс Ж.Энхбаяр дээр тогтоод байсан. Ж.Энхбаяр МАН-ын дарга болсноор олон юм өөрчлөгдөхөөр төлөвлөгдсөн байв. Харин Н.Учралаар солигдсоноор төлөвлөгөө ч өөрчлөгджээ. Ямар ч нөхцөлд юмнаас зуурч үлдэхүйц хүчтэй байсан Л.Энх-Амгалан мултарчихлаа. Ялангуяа УИХ-ын дарга дээр эртнээс яригдсан. Намынхаа Их хурлын өмнө “Системийн туйлдал” гэдэг ном хүртэл гаргасан. Нээлтээ хийсэн. Гэсэн нь үр дүнгээ өгсөнгүй. Бас С.Бямбацогт байна. МАН-ын Их хурлын дараахан ердөө саяхны чуулган дээр О.Амгаланбаатар: С.Бямбацогт УИХ-ын даргад их л бэлдсэн дээ гэж хэлсэн. Басхүү Ж.Энхбаяр 27 оны сонгуулийн штабаа байгуулсан байна.
Эдгээрээс харах нь ээ. МАН 70 оныхонд багтдаг 50 орчим, 50 гаруй настнууд наахнуураа УИХ-ын дарга, Ерөнхий сайд, бусад сайдын суудал руу зүтгээд байгаа мэт. Гэвчиг цаахнуураа бол ердөө л 27 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гээд тэмцэлдэцгээж байна.
Базах нь ээ: 27 онд Ерөнхийлөгчид дэвшихийн төлөөх МАН-ын 50 настнуудын тэмцэл явж байна. Нэр дэвших хамгийн шаанстай нь Ерөнхий сайд Г.Занданшатар. Гэвчиг намаа авч чадаагүй. Энэ суудалдаа арайхийн тогтож үлдсэн. Байж байгаад МАН-ын дарга Н.Учрал нь гэнэт Ерөнхий сайдаа авмаар болох юм бол түүнийг аваад залчихаж магад. Сөрөг хүчин АН бол Г.Занданшатарыг унагах улс төрийн шийдвэрээ аль эрт гаргасан. Тэрийг хэрэгжүүлэх нь цаг хугацааны л асуудал. Мөнхүү 27 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших туйлын хүсэлтэй МАН-ын 70 оны Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар лавтай галын дэмжлэг үзүүлэх нь ойлгомжтой. Уулаасаа: Улс төрд нэг нүүртэй байх албагүй л…
Ө.Билэг
“Ардчилсан” улсуудын коммунист эрх баригчид
Өнгөрсөн амралтын өдрүүдэд барууны бүх томоохон хэвлэлүүд “АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын захиргаанаас боловсруулсан шинэ “энхий...
8 цагийн дараа
Б.Юмчинрагчаа: Цаг, минут тутам халуурсан, ханиалгасан хүүхдүүд ирж байна
Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал ямар байгаа талаар Баянзүрх дүүргийн IX хорооны “Энх-Энэрэл” өрхийн эмнэлгийн эмч Б.Юмчинрагч...
7 цагийн дараа
Улаанбаатар хот руу хоногт 1-2 цуваа буюу 2200-4400 тонн хагас коксон түлш тээвэрлэн хүргэгдэж байна
Нийслэлчүүд арванхоёрдугаар сарын 1-нээс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжинэ. Хагас коксон түлш бол нүүрсийг 500-70...
7 цагийн дараа
Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагий...
6 цагийн дараа
МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна
МАН даргаараа 80 оны сүүл үеийн залууг сонголоо. Ингэснээр удаан бужигнасан улс төр тогтов. Та ингэж бодож байна уу. Тэгвэл үгүй. Өн...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


