Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 25

Валютын ханш

value

мэдээ

Б.Юмчинрагчаа: Цаг, минут тутам халуурсан, ханиалгасан хүүхдүүд ирж байна

trend

Админ

img

2025 оны 11 сарын 25

news-img

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал ямар байгаа талаар Баянзүрх дүүргийн IX хорооны “Энх-Энэрэл” өрхийн эмнэлгийн эмч Б.Юмчинрагчаагаас тодрууллаа.


-Өнгөрсөн долоо хоногоос эхлэн хүүхдүүдэд хэт өндөр халуурах, ханиалгах шинж тэмдэг ихээр илэрч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв ачааллаа дийлэхээ больсон. Тэгвэл өрхийн эмнэлэгт ачаалал ямар байна вэ?

-Өнөөдрөөс ачаалал энгийн үеэсээ бараг гурав дахин нэмэгдсэн гэж хэлж болно. Үүнтэй холбоотойгоор бүх өрхийн эмнэлгийн хүн хүч хүрэлцэхгүй байгаа. Нэг хүн хамгийн багадаа гурван хүний ажлыг зэрэг хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн шүү дээ. Нэг өрхийн эмнэлэгт таван эмч байдаг. Бүх эмч зэрэг үзлэг хийгээд ч ачааллаа дийлэхгүй байх жишээтэй. Уг нь таван эмчийн нэг нь тусдаа томуу, томуу төст өвчнөө үздэг байлаа. Харин өнөөдрөөс бүх эмч томуу, томуу төст өвчний үзлэг хийж эхэлсэн. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр нөхцөл байдал ямар байгаа билээ, манай өрхийн эмнэлэг дээр ч ялгаагүй. Өглөө гэхэд 60-70 орчим хүүхэд ирж үзүүлсэн, одоо ч хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна. Буурсан зүйл огт байхгүй. Цаг, минут тутам халуурсан, ханиалгасан хүүхдүүд орж ирж байна. Энгийн үед тав, зургаагаараа цувж орж ирдэг байсан юм.

-Ер нь хүүхдүүдэд ямар шинж тэмдэг ихэвчлэн илэрч байна вэ?

-Дийлэнхдээ халуурсан, ханиалгасан хүүхдүүд орж ирж байгаа. Зарим хүүхэд хатгаа аваад эмнэлэгт хэвтэх гэсэн ч ачаалал, оочероос болоод чадаагүй гээд ирж байна. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдэдээ илэрч байгаа шинж тэмдгийг сайн анзаарах хэрэгтэй. Халуурч байгаа хүүхэд орчны сонирхолгүй, хоолоо иддэггүй. Энэ шинж тэмдгийг анзаараагүйгээс үүдэн тухайн хүүхдийн өвчлөл хүндрээд байна. Эцэг эхчүүдийн нэг сул тал нь хүүхдийнхээ өвчлөлийг хүндэрсэн хойно нь эмнэлэгт ханддаг. Халуураагүй хүүхэд хоолоо сайн идэж, орчны идэвх сайтай байдаг. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөн нь тасрахгүй, идэвхтэй байдаг гэсэн үг.

-Гадуур тариур дууссан гэж байсан. Ер нь эм, тариа тасалдаж байна уу?

-Нийтээрээ бол тариур тасраагүй байх. Өнөөдөр хэд хэдэн эцэг эх “Тариур болон таны бичиж өгсөн эм олдохгүй байна. Өөр ямар эм авч өгөх вэ” гээд асууж орж ирсэн. Тэгэхээр зарим эмийн санд тасарсан байх. Эмийн сангууд ч, эмнэлгүүд ч нэг нэгнээ нөхөөд л ажиллаж байна. Мөн манай эцэг эхчүүд халуурч бүлээрсэн хүүхдээ хараад сэтгэл санаагаар унаж, цочирдох, сандрах зэрэг байдлаас үүдэн оочер дайрах, хоорондоо маргалдах асуудал гарч байна.

Энэ нь эргээд эмнэлгийн ажилчдын ажилд жаахан хүндрэл учруулаад байгаа юм. Наана бид ачааллаа дийлэхгүй байхад маргаан тасалж, зохицуулна гэдэг асуудалтай шүү дээ. Тиймээс эцэг эхчүүд аль болох тайван байж, нэгэндээ хүлээцтэй хандаж, аль аль талдаа үүрэг хариуцлагаа ухамсарламаар байна. Бидний хувьд хамгийн чухал зүйл бол хурдан хугацаанд аль болох олон хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх шүү дээ. Тиймээс үндсэн ажилдаа илүү төвлөрмөөр байна. Зүгээр байсан хүүхэд нь гэнэт хэт өндөр халуурахаар хэн ч санаа зовж, балмагдана. Үүнд эцэг эхчүүдийг буруутгахгүй. Гол нь эмнэлгийн ажилд хүндрэл учруулахгүйгээр үйлчлүүлэх хэрэгтэй байгаа юм.

-Та эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөхгүй юу?

-Одоо ихэвчлэн гэрээр эмчилгээ хийж байгаа шүү дээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ асаргаа, сувилгаан дээрээ илүү анхаарах хэрэгтэй. Эмчийн бичиж өгсөн эмэнд найдахаасаа илүү хүүхдүүдээ сайтар асарч, сувилах нь чухал. Ханиад, томуу ганцхан эмэнд дарагддаггүй. Нэгдүгээрт, эцэг эхчүүд хүүхдэдээ ойр ойрхон халуун сүү, аньс, гээд дархлаа дэмжих шингэн зүйл өгөх хэрэгтэй. Хүүхдээ халуурч байгаа үед нь халуун бүлээн шингэн зүйл өгч, аль болох дааруулахгүй байх нь чухал. Өвчтэй хүүхдэд усан суурьтай шингэн хамгийн чухал байдаг. Хэтэрхий өтгөн жүүс өгч болохгүй. Учир нь өтгөн жүүс өгөх тусам тухайн хүүхдийн амны цангаа, хордлого тайлагдахгүй.

Түүнчлэн хүүхэд халуунтай байх үед хоол өгөх гэж хэт шахаж болохгүй. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдийн халуун буусан үед нь энгийн үед өгдөг хоолны хэмжээгээрээ хооллох ёстой. Хэрэв таны хүүхэд халуун нь буусан ч хоолоо идэхгүй уурлаад байвал араас нь дагаад ч хамаагүй бага багаар хооллох хэрэгтэй. Энэ бол асаргаа сувилгааны хамгийн чухал хэлбэр юм.

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Зудын эрсдэлийг эрт илрүүлэх чадавхыг бэхжүүлж, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг онцлов

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, АДАПТ төслийн нэгжээс Цаг уур, орчны шинжилгээний газар, Монголын Үндэсний Д...

img

8 цагийн дараа

Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна

Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа. Түргэн тусламжийн дуудлага тоо ч нэмэгдэж байгаа. Иймээс н...

img

7 цагийн дараа

“Ардчилсан” улсуудын коммунист эрх баригчид

Өнгөрсөн амралтын өдрүүдэд барууны бүх томоохон хэвлэлүүд “АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын захиргаанаас боловсруулсан шинэ “энхий...

img

7 цагийн дараа

Б.Юмчинрагчаа: Цаг, минут тутам халуурсан, ханиалгасан хүүхдүүд ирж байна

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал ямар байгаа талаар Баянзүрх дүүргийн IX хорооны “Энх-Энэрэл” өрхийн эмнэлгийн эмч Б.Юмчинрагч...

img

6 цагийн дараа

Улаанбаатар хот руу хоногт 1-2 цуваа буюу 2200-4400 тонн хагас коксон түлш тээвэрлэн хүргэгдэж байна

Нийслэлчүүд арванхоёрдугаар сарын 1-нээс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжинэ. Хагас коксон түлш бол нүүрсийг 500-70...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд